fbpx Б.Баярдаваа: Бодлогын хүү найман хувь болсон нь сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 51 секунд

Б.Баярдаваа: Бодлогын хүү найман хувь болсон нь сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Төслийн танилцуулгад төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа нь анхаарах ёстой асуудал гэж дурдсан байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

Ковид-19 цар тахлын үед Монгол гэлтгүй бусад улс орнуудад 2020 оны хувьд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн дарамт, хоёрдугаарт төлбөрийн тэнцэл, валютын урсгал дээр дарамт бий болж байна. Дотоод эдийн засгийн идэвхжил саарахын зэрэгцээ, гадаад орчиндоо валютын урсгал татарснаар тухайн улс орны валютын ханш болон бодлогын орон зайг хязгаарлах нөлөө үзүүлж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд валютын урсгалыг сайжруулах, хүлээгдэж буй төлбөрүүдээ шийдвэрлэх нь чухал юм. Үүний хүрээнд экспортын урсгалыг аль болох алдахгүйгээр буцааж сэргээх, гадаад өрийн ойртсон өрүүдийг шийдвэрлэх, санхүүжилтийн урсгалыг сайжруулах арга хэмжээ авч байна. Энэ онд бараа, үйлчилгээний экспортын орлого 16 хувиар буурахаар байгаа ч импортын төлбөр 19 хувиар буурахаар байна. Тухайлбал, нүүрсний экспортын орлого 36 хувиар буурах төлөвтэй байгаа ч 8-р сард 4 сая тонн, 9-р сарын эхний 15 хоногт 2.7 сая тонн болж сэргээд байна. Алт, худалдан авалт түүний экспорт сайн байгаа нь их дэмжлэг болж байна. Цар тахлын үед гадаад өрийг валютын нөөцөөс төлөх бололцоо хумигдсан тул ирэх 2 жилд төлөгдөх Мазаалай, Чингис бондын 1.5 сая ам.долларын төлбөраас 600 сая ам.долларыг хямд хүүгээр дахин санхүүжүүлсэн, энэ онд хугацаанд дуусч байсан 1.7 тэрбум ам.долларын своп хэлцлийн төлөх хугацааг 3 жилээр хойшлуулсан. Олон улсын санхүүгийн байгууллага, доноруудаас урт хугацаатай, хямд хүүтэй урсгал сайн байгаа нь их дэмжлэг болж байна. Алт худалдан авалт нэмэгдсэнээр нүүрс болон бусад төрлийн барааны экспортын орлогын бууралтыг нөхөж байна. Бас нэг таатай хүчин зүйл нь экспортын үнэ хүлээлтээс сайн байна. Ялангуяа алт, төмрийн хүдэр, зэсийн үнэ 6-р сарын хүлээлтээс 3-10 хувиар нэмэгдээд байна.

Мөнгөний бодлогын хувьд цаашдаа нэмж арга хэмжээ авах орон зай хэр үлдсэн бэ?

Бодлогын хүү 8 хувь болсон нь сүүлийн арав гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна. Хүмүүсийн хувьд бодлогын хүү буурлаа, энэ их сайн гэх хандлага давамгайлж байх шиг байна. Гэхдээ бид үүнийг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Ер нь бол муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, хулгана барьдаг л байх хэрэгтэй гэдэг шиг мөнгөний бодлогын хүү хэт өндөр байвал муу, их нам байвал сайн гэх нь харьцангуй ойлголт. Тэгэхээр бодлогын хүү инфляцыг тодорхой зорилтот түвшинд нь хадгалах, эдийн засгийн идэвхжлийг баланстайгаар дэмжих, хүлээлтэд нөлөөлөх үндсэн зорилгоо биелүүлж байх нь чухал. Мөнгөний бодлогын хүү 8 хувь руу орж ирж буурах үндсэн шаардлага, бодит нөхцөл байдал нь юу байв гэвэл инфляцын түвшин 2 хувьтай байгаа бөгөөд бодлогын хүү буурснаар 2021-22 онд 6 хувийг хангах зорилт зөрчигдөхгүй. Ийм учраас бодлогын хүү буурах нь эргээд эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжинэ гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, инфляцыг бууруулж, тогтворжуулах зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ.

Ирэх жилийн мөнгөний бодлогын зорилт юу вэ?

Ирэх жилийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын хэлбэлзэх хязгаарын хүлээн зөвшөөрөх түвшинг тодорхойлж, ирэх жилүүдэд 6 хувь орчимд тогтворжуулна гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Инфляц 8 хувь, 1 оронтой тоонд тогтворжуулна гэсэн ерөнхий ойлголтыг илүү нарийвчилж, +/-2 нэгж хувь гэж илүү тодорхой болгож байна. Өөрөөр хэлбэл, зургаан хувиас дээшээ доошоо хоёр нэгж хувийн интервал дотор инфляцыг тогтворжуулна. Тэгэхээр инфляц найман хувиас дээшээ удаан хугацаанд тогтохгүй байх эсвэл дөрвөн хувиас доошоо удаан хугацаанд орохгүй байх, түүнд уягдсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтыг хангаж байгаа тохиолдолд тухайн үеийн бодлогын хүүгийн түвшин нь нийцтэй бөгөөд орон зайгаа хадгалсан, мөн орон зайг ашигласан ийм л бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Хямралын үед дэлхийн аль ч Төв банк, аль ч Сангийн яам гурван зүйлд л анхаарч байх шиг байна. Төсвийн алдагдал ба түүнийг санхүүжүүлэх, инфляц, хөдөлмөр эрхлэлт. Та эхний хоёр асуудлын тухай ярьчихлаа. Харин хөдөлмөр эрхлэлтийн хувьд статистикийг харвал ажилгүйдэл буурсан харагдаад байна. Энэ тал дээр  та бүхэн ямар бодолтой байна вэ? 

Та бүхний мэдэж байгаачлан Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2019 оны IV улиралд ажилгүйдлийн түвшин 8.1 хувьтай байсан бол өнөөдөр 6.6 хувь болж буурсан байгаа. Мэдээж үүнд засгийн идэвхжил II, III улиралд ихэвчлэн явагддаг улирлын нөлөөлөл бий. Хоёрдугаарт эдийн засаг эхний хагас жилийн байдлаар 9.7 хувиар агшсан байгаа үед ажилгүйдэл буурна гэдэг нь их сонин үзүүлэлт болчихоод байгаа юм. Хэдийгээр албан ёсны статистик бол яг л ийм зүйлийг хэлж байгаа ч миний таамаглаж байгаагаар бол аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах, ажилчдаа цомхотгохгүй байхад маш их ач холбогдол өгч байх шиг байна. Үүнд нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого буюу нийгмийн даатгалын шимтгэл болон татварын хөнгөлөлтүүд их хөшүүрэг болж байна. Тэгэхээр оны хоёрдугаар хагаст эдийн засаг аажмаар сэргэнэ гэж бид харж байгаа. Энэ сэргэлт төсвийн бодлогоор үзүүлж буй дэмжлэг хэр удаан үргэлжлэх, ямар түвшинд явах вэ?, гадаад орчноос орж ирж байгаа эерэг нөлөөлөл нь хэрхэн орж ирэх вэ?, оны эцэс рүү хийгдэх аж ахуйн нэгжүүдийн ирэх оны бизнес төлөвлөгөө ямар байх вэ? гэдгээс ажилгүйдлийн түвшин хамаарна. Ер нь оны дөрөвдүгээр улиралд эдийн засгийн идэвхжил унадаг гэдэг утгаараа ажилгүйдлийн түвшин ч бас нэмэгдэх байх.

Төсвийн бодлогын хувьд аж ахуйн нэгжүүдээ дэмжих, нийгмийн даатгалын чөлөөлөлт үзүүлэх зэрэг олон арга хэмжээ авч байгааг та хэллээ. Энэ бүгд нь төсвийн ачааллыг нэлээд нэмэгдүүлж, алдагдлыг өсгөж байгаа. Тэгэхээр энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ. Энэ нь Төв банкны бодлогод хэрхэн тусч байгаа вэ?

Энд бодлогын гурван хослолын тухай яригдана. Нэгдүгээрт төсвийн бодлого, хоёрдугаарт санхүүгийн зохицуулалтууд, гуравдугаарт мөнгөний бодлого. Эдгээр нь хоорондоо нийцтэй уялдсанаар эдийн засгийг сэргээх, тогтвортой өсөлтийг хангах зорилтот амжилттай хүрнэ. Эсвэл эдийн засгийг хэт сэргээж, хэт халаахгүй байх, эсвэл хэт гүнзгий уналт руу оруулахгүй байх бодлого үр дүнд хүргэх юм. Энэ жилийн хувьд цар тахлын нөлөөгөөр нэлээд суларсан, тэлэлттэй төсвийн бодлого хэрэгжүүлж байгаа. Дөрвөн их наяд гаруй төгрөгийн алдагдалтай, үүний нэг их наяд гаруй төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, орлогын хөнгөлөлттэй холбоотой. Үүнээс гадна нийгмийн амьжиргааг хамгаалах чиглэлийн зардлын өсөлтүүд төсвийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Үүнтэй зэрэгцээд санхүүгийн талын зохицуулалтууд ч орж ирж байна. Тухайлбал, зээлийн хугацаа, төлөлтийг хойшлуулах гэх мэт. Үүнээс гадна зээлийн хүүг харьцангуй бага түвшинд хүргэж бууруулах, мөнгөний бодлогын хүүг бууруулах гэх зэрэг бодлогууд он дуустал хэрэгжээд явна. УИХ-аар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс харахад ирэх 2021 онд нэлээд том хэмжээний төсвийн тохируулга явагдахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн 12.5 хувийн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал нь 5 хувьд хүрч буурахаар байна. Тэгэхээр ирэх жил 6-7 нэгж хувийн тохируулга төсөв талдаа явагдахаар байна гэж Төв банк харж шийдвэр гаргасан. Яг үүнтэй зэрэгцээд бодлогын хүүг энэ жил 3 нэгж хувиар буюу 8 хувь болгож бууруулсан бодлогын шийдвэрийн үр нөлөө нь 2021 оноос гарч эхлэх ёстой. Бодлогын хүүг бууруулсан, зээлийн хугацаа эргэн төлөлтийг сунгаж, хойшлуулж шинэчилсэн арга хэмжээний нөлөө нь банкуудаар дамжиж санхүүгийн системд шинэ зээл болж гарах ёстой. Ялангуяа санхүүгийн чадавх сайтай банкууд зээл шинээр гаргаж, харилцагчдынхаа санхүүжилтийн хэрэгцээг ханган эрсдэлийг нь хуваалцана.

Ярилцсанд баярлалаа

Ш.БАТСУУРЬ: ХӨЛ НЬ ТУШААТАЙ МОРЬ ЯВЖ ЧАДДАГҮЙ ШИГ  БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХӨГЖСӨНГҮЙ
Ш.БАТСУУРЬ: ХӨЛ НЬ ТУШААТАЙ МОРЬ ЯВЖ ЧАДДАГҮЙ ШИГ БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХӨГЖСӨНГҮЙ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​