fbpx Курдүүд хэрээсэн галд оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 45 секунд

Курдүүд хэрээсэн галд оржээ

Сирийн баруун хойд нутагт сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдалд тус тусын ашиг сонирхлын үүднээс АНУ, Турк, Орос, Иран оролцож байгаа тухай Данийн DR телевиз мэдээлжээ. Турк улс курдүүдийн хяналтдаа авсан Африн мужид тэдний өөрийгөө хамгаалах отрядуудыг дарахаар газрын болон агаарын ажиллагаа явуулж буй. Туркүүд тэдгээр босогчдыг 1984 оноос Турк улсад өөртөө засах эрхтэй болохын төлөө тэмцэж байгаа террористууд хэмээн үздэг.

Курдүүдийн өөртөө засах отрядууд Курдистаны ажилчны намаас зай барьдаг бол тэдэнд АНУ цэргийн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг юм. Сирийн ардчилсан хүчнүүдийн хамт курдүүд “Исламын улс” бүлэглэлтэй хийсэн тэмцэлд АНУ-ын холбоотны хувиар оролцжээ. Турк улс террорист байгууллагад тооцож буй хүчнийг илэрхий дэмждэг нь НАТО-гийн хоёр холбоотныг одоо сөргөлдөхөд хүргээд байна.

ЯАГААД ОДОО

Хилийнх нь бүсэд байгаа 30 мянган цэрэгтэй армийг АНУ сургахаа мэдээлсний дараа Туркийн цэргийн давшилт эхэлсэн билээ. “Исламын улс”-ыг сэргэх боломжгүй болгохыг тэд зорилгоо болгожээ. Ийнхүү халдан довтолсныг улсынх нь тусгаар тогтнол, халдашгүй бүрэн бүтэн байдлыг зөрчлөө хэмээн курдүүдтэй сөргөлдөхөөс зайлсхийдэг Сирийн Засгийн газар мэдэгдсэн бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан улсынх нь хил дагуух терроризмын үүр уурхайг бут ниргэхэд бэлэн хэмээгээд, Африн руу довтолж, Америкийн цэрэг байрлаж буй Манбиж хот хүртэл давшихаар сүрдүүлсэн билээ. Курдүүд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжихийг уриалсан боловч тэрбээр хариу өгөөгүй байна.

МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦОХ ЯМАР СОНИРХОЛ БАЙНА ВЭ

Курдүүд болон Туркийн сэдвээр мэргэшсэн, Данийн Олборга их сургуулийн Соёл, дэлхийн судалгааны хүрээлэнгийн багш Сёрена Шмидт, Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Якоб Линдгорд нараас олон орны мөргөлдөөнийг дүгнэхийг хүсчээ.

ТУРК

Сирийн курдийн босогчдыг устгахыг хүсэж буйгаа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан тодорхой хэлсэн. Гэхдээ түүнд дотоод бодлогодоо ч анхаарлаа хандуулах нь чухал байгаа. “Зүгээр л сонгуулийн өмнөх ажиллагаа. 2015 оны зургадугаар сард болсон сонгуулиар эрх мэдлээ алдахаа дөхсөний дараа Эрдоан арваннэгдүгээр сард төрийн эрхэнд дахин гарч, курдүүдтэй хийх энхийн үйл явцаа тэдний эсрэг хатуу чиг бодлого болгосон” гэж Якоб Линдгорд тэмдэглэжээ. Тэрбээр “Курдийн эсрэг чиг шугам нь Эрдоаныг тодотгодог үндсэрхэг үзлийн турк онцлогийн гол элемент. Сирид курдүүдийн талаар амжилт олсон, мөн Турк дэх Сирийн олон дүрвэгчийн үүсгэсэн таагүй байдлын ачаар тэрбээр Турктээ байр сууриа бэхжүүлээд эхэлсэн” гэв. Харин Сёрен Шмидт “Курдистаны ажилчны нам”-тай дайны байдалд буй Турк улсыг ойлгох хэрэгтэй. Хилийнх нь нөгөө талд курдүүдийн өөрийгөө хамгаалах хүчний отрядууд болон “Ардчилсан холбоо” намын хяналтад орсон газар нутаг байхыг туркчүүд хүсэхгүй нь мэдээж. Турктэй залгаа хилийг хяналтдаа авах зорилгодоо хүрэхийн тулд энэ бүс нутаг дахь хүчийг АНУ зузаатгахаар шийдэж, түүнийг зарласан. Энэ нь туркчүүдийг өдөөсөн. Тэгээд ч “Исламын улс”-ыг ялах тухай яриа цаашид өрнөхгүй” хэмээжээ.

АНУ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Афринд явуулж буй ажиллагааныхаа идэвжлийг бууруулахыг Туркэд уриалсан. Тэгэхдээ хил орчмын нутаг дэвсгэрийнхээ талаар туркчүүд санаа зовж буйг тэрбээр хүлээн зөвшөөрсөн билээ. “АНУ Турктэй бус, курдүүдтэй нэгдэхийг илүүд үзэж буй. АНУ-ын хувьд Иран улс бүс нутагтаа хүчирхэгжихгүй, Израильд хохирол учруулахааргүй байх нь чухал. Баримталдаг бодлогод нь Ираны эсрэг чиглэл хүчтэй учир АНУ Израиль, Ираны хооронд босохын сацуу холбоотон болох Туркийг Орос руу түлхжээ” хэмээн Сёрен Шмитд тэмдэглэсэн байна.

ОХУ

“ОХУ курдүүдийг эртнээс дэмжиж буй. Гэсэн ч хэд хэдэн шалтгаанаар оросууд цэргийн зөвлөхүүдээ гаргаснаар Афринд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг Турк улсад олгосон. Ингэснээр НАТО-гийн хоёр том орон бие биеийнхээ эсрэг босоход хүргэж, курдүүдийг дэмждэг АНУ Сирийн энх тайван байдалд хамгийн их заналхийлдгийг харуулахыг оролдож байна. Үүний сацуу өнөөг хүртэл туркүүдийн дэмжсээр ирсэн Идлиб хотод зэвсэглэсэн исламын шашинтнуудын, эрх баригчдаа илэрхий шүүмжилдэг бүлэглэлүүд байдаг. Тэднээс ОХУ ч, Башар Асад ч ангижрахыг хүсдэг. Ийм боломж нь одоо олдож байж болох аж. Эцэст нь, Б.Асадыг Режеп Тайип Эрдоан шүүмжлэхээ больж магадгүй” гэж Якоб Линдгорд хэлжээ.

СИРИ

“Башар Асад олон талаараа утсан хүүхэлдэй. Сирийн сөрөг хүчин гэж бараг байхгүй болсон. Тус улсын нутаг дэвсгэрийг Иран, Орос, Турк, АНУ хянаж байна. Гэхдээ эцэстээ Африны курдүүд Асадын хяналтад шилжсэнийг хүлээн зөвшөөрөх байх. Ингэсэн тохиолдолд л хохирол бага амсана. Гэхдээ үүний тулд Москвагийн дэмжлэг хэрэгтэй. Турк улс ингэхийг зөвшөөрөх, эсэх нь тодорхойгүй байна” гэж Якоб Линдгорд хэлжээ. Харин Сёрен Шмидт “Оросууд Африныг Туркэд худалдсан, гэхдээ энэ нь курдүүдийн асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Яагаад гэвэл шинэ тэнцвэржүүлэгч хэрэгтэй. Оросуудтай хэрхэн харилцахаас курдүүдийн хувь заяа хамаарна.

Сирийг төвлөрсөн бус байлгахыг ОХУ хүсэж буй. Үүнийг Асад үргэлж эсэргүүцдэг. Тэрбээр Сирийг нэгдсэн удирдлагатай байхыг хүсдэг. Гэсэн хэрнээ Сирийн курдүүдийг АНУ дэмжихийг эсэргүүцдэг” гэсэн байна. Ер нь хаана ч амьдарсан курдүүдэд амаргүй. Ираны баруун нутагт аж төрдөг курдүүдийг тус улсын эрх баригчид байнга мөрдөж мөшгөдөг. Иракийн хойд нутагт буй курдүүдийн эсрэг цэргийн сайн зохион байгуулалттай ажиллагаа явуулсан.

Тэднийг “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхдээ хамгийн үнэ цэнэтэй холбоотноо гэж байсан Өрнөдийн орнууд одоо Иракийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах бодлогыг дэмжинэ хэмээн гайхшруулж буй. Хэрэг болохоороо ашигтай утсан хүүхэлдэй мэт байснаа дараа нь мартдаг хэмээн курдүүд үзэж байна. Яван явсаар Афринд болж буй үйл явдал зөвхөн Сирийн хойд нутаг дахь курдүүдэд нөлөөлөөд зогсохгүй бололтой. Турк, Ирак, Иран гээд тус бүс нутгийг бүхэлд хамарч, өрнөдийнхөнд ноцтой уршиг нүүрлэж мэдэхээр болжээ.

Өнөөдөр сонин 

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​