Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. "Есдүгээр сарын 25-28-ны хооронд буюу гурван хоногийн хугацаанд нийт 1626 хүнд шинжилгээ хийсэн байна. Эдгээр шинжилгээнд коронавирус илрээгүй. Тодруулбал,
Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213,
Есдүгээр сарын 24-ний өдөр ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262,
Есдүгээр сарын 16-нд ирсэн 76 хүний давтан шинжилгээ,
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 263 хүний давтан шинжилгээ,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ,
Тандалтын зорилгоор хийсэн 13 хүний,
Сайн дурын 17 хүний шинжилгээ,
Аймгуудад тусгаарлагдсан 56,
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 294,
Үүрэг гүйцэтгэж байгаа 21 хүний эмч, ажилтнуудын шинжилгээ,
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 92 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар 2 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн. Тодруулбал, 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна. Нийт батлагдсан тохиолдол 313, эдгэрсэн тохиолдол 305 байна.