УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болоод байсан. Гэвч тэрбээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсон байна. Энэ тухайгаа "Ойрын өдрүүдэд "Цас бороо орно хүйтэрнэ ээ" гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол "хараа мууджээ", "хөл мууджээ", "хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ" гэсэн хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна.
Та нар минь сэтгэгдлээ үлдээгээрэй!
Хүнд-итгэсэн Самандын Жавхлан" гэжээ.