fbpx Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 54 секунд

Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

Охид бүсгүйчүүдийн тэр дундаа өсвөр насны охидод зөв хүн болгон төлөвшүүлэхэд нь тусламж, дэмжлэг үзүүлж, нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол олгох, ирээдүй өөд өөртөө итгэлтэй алхахад нь урам зориг өгөх, ирээдүйн сайн ээжүүдийг бэлтгэх, эмэгтэйчүүдийг эрхийг эрхэмлэн дээдлэх зорилготой “Нарны охид” төслийн санаачлагч, “Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн  Ж.Нямаатай ярилцлаа.

-“Нарны охид” төсөл хэдэн оноос хэрэгжиж эхэлсэн. Та бүхний туйлын зорилго юу вэ?

-“Нарны охид” төслийн санаачлагч байгууллага нь “Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг” юм. Энэхүү нийгэмлэг нь Монголын ирээдүй болсон хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тэгшитгэх, эрүүл мэнд болон хувь хүний хөгжлийн чиг хандлагыг зөв чиглүүлэх тал дээр сургалт судалгаа явуулах, хүмүүнлэгийн зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн монгол өв соёл, монгол ухаан, хүнлэг энэрэнгүй дэлхийн монгол хүн гэдэг бол манай нийгэмлэгийн үнэт зүйл юм. “Нарны охид” төсөл 2017 оноос эхэлж хэрэгжсэн. Төсөлд хамрагдсан охид нөхөн үржихүйн боловсрол, хувь хүний хөгжил болон зүрх сэтгэлийн боловсролыг олон улсын жишигт нийцсэн сургалтаар явуулсаар ирсэн. Зөв хүчирхэг монгол хүнийг бий болгох, зорилготой, зоригтой монгол эмэгтэйчүүдийг бүтээх нь манай төслийн гол зорилго.

-НҮБ-аас 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” хэмээн зарласан. Энэхүү өдрийг угтаж ямар, ажлуудыг хийж байна вэ?

-Жилд 110-120 мянган охид өсөж төлжиж, ургаж цэцэглэж байдаг. Энэ бол тасралтгүй үргэлжлэх циклтэй учраас охидын төлөө хийх сайн сайхан үйлсээ зогсоож боломгүй.  Хийх ажлаа ярихаас өмнө дараах жишээнүүдийг ярих нь зүйтэй болов уу. Өсвөр насны охидын бэлгийн замын хөлдварт өвчин, жирэмслэлт сүүлийн үед нэмэгдэж байна. Өсвөр насан дээрээ сэтгэл санаа болон бие махбодиороо бусдын золиос болсон охид амьдралаас уйдах, алдаа гаргах, амиа хорлох магадлал 75 хувь байдаг. Манай улсад нийт төрөлтийн долоо орчим хувийг  15-19 насны охид эзэлдэг. Тэдний 74 хувь нь бие даан шийдвэр гаргаж ганц бие ээж болдог.  Залуу хүүхдийн амиа хорлох үзэгдэл хөдөө орон нутагт илүү өндөр хувьтай байна. Мөн өсвөр насны охидын үр хөндүүлсэн тохиолдол гурван жилийн өмнөх судалгаагаар Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор аймгууд дээгүүрт орсон байдаг. Ингээд бодохоор 15-19 насны 1000 эмэгтэй тутамд 15 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдэнд сургалтын аргаар нөлөөлж хандлага, сэтгэл зүйг нь өөрчлөх, эмчлэх хэрэгтэй байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчний тохиолдлоороо Дорнод, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгууд дээгүүрт орж байна. Тиймээс хөндүүр сэдэв болсон эдгээр тоог бууруулахын тулд дээрх аймгуудад нэн даруй “Охидын хөгжлийн танхим”-ыг нээх шаардлагатай байна. Мөн алслагдсан Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудад Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран “Нарны охид” төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-“Нарны охид” төсөл төдийгүй “Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг” охидын хөгжилд хувь нэмэртэй маш олон ажлуудыг хийсэн?

-“Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-эээс Дэлхийн монгол туургатан хүүхдүүдийн дунд “Өхөөрдөм гоёо” загварын анхдугаар их наадмыг нийслэл хотноо 2018, 2019 онд зохион явуулж байсан. Хүүхдийг багаас нь монгол өв соёлыг нь таниулах, монгол дээл хувцсаараа гоёх, үндэснийхээ үүх түүхээр бахархах омогшил төрүүлэм наадам. Халимаг, Буриад, Тува, Дээд монгол, Өвөрмонгол, Ар монгол гээд монгол туургатны охид зүг, зүгээс ирж оролцдог. Олон янзын ястан угсаатныхаа дээл хувцсаар гоёод оролцдогоороо үндэсний хэв шинжийг агуулсан баяртай адилхан. “Нарны охид” төслийн хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд “Охидын эрхийг хамгаалах өдөр”-өөр Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд хөгжлийн газартай хамтраад “Мянган цэцэгсийн чуулган” зохион байгуулж 1000 охин чуулсан. Нийслэлийн захын дүүргийн охидоос эхлээд манлайлагч охидыг хүртэл хамруулж чадсанаараа онцлог. Мөн Дундговь аймагт охидын дунд “Нарны охид” сэдвээр эссэний уралдаан зарлаж амжилттай дууссан. Энэ жил “Охидын эрхийг хамгалах өдөр”-ийг угтаад орон даяар охидынхоо дунд эссэ бичлэг, шүлгийн уралдаан зарлах төлөвлөгөөтэй байна. Уралдааныхаа товийг тун удахгүй гаргана. Бүтээлээ аймаг, дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд хөгжлийн газарт ирүүлэх боломжтой гэдгийг энэ дашрамд дуулгая.

-“Охидын хөгжлийн танхим”-ыг одоогийн байдлаар хаана, хаана нээн ажиллуулж байна вэ?

-“Охидын хөгжлийн танхим”-аа 2019 онд Дундговь аймагт, мөн нийслэл хотын Налайх дүүрэгт нээсэн. Ер нь бол бүх аймаг, бүх дүүрэгт ийм танхимтай болох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Охидын хөгжлийн танхимд хүрэлцэн ирсэн охидод мэргэжлийн сэтгэл зүйч багш нараас бүрдсэн баг хамт олон ажилладаг бөгөөд бүх төрлийн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтыг явуулдаг. Хүчирхийлэлд өртсөн охид болон жирийн охид хамтдаа нийгмийн амьдралд суралцах, чөлөөт цагаа өнгөрөөх нээлттэй сургалтын өрөө юм. Төсөл дүүрэг бүрд хэрэгжсэнээр дүүрэг бүрд 150-200 охид, нийслэлтийн хэмжээд 10 гаруй мянган охидод үйлчлэх бүрэн боломжтой юм. Охидын хөгжлийн өрөөний интерьер дизайн л гэхэд охидод таатай, ээлтэй зөөлөн ягаан өнгөөр шийдсэн. Охид маань танхимдаа ирж сургалтанд суух, хөгжөөнт тоглоом тоглох, өөрийгөө хөгжүүлэх маш дуртай байдаг шүү. Охидын дотоод болон гадаад гоо зүй, өсвөр насны бие болоод сэтгэл зүйн онцлогийн талаар хичээл ордог. Зүрх сэтгэлийн боловсрол буюу хувь хүний хөгжил гээд нийт 60 гаруй сэдвээр хичээл ордог. Танхимдаа нэг удаа 25-30 хүүхэд сургадаг. Хүссэн охид бүр ирээд үнэгүй хамрагдах боломжтой. Манай төсөл Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газартай хамтарч гурвалсан цогц сургалтыг явуулдгаараа онцлог.

-Аливаа зүйлийг хийхэд мөнгө санхүүгийн бэрхшээл тулгардаг. Төсөл маань ашгийн бус учраас хэрхэн санхүүгээ бүрдүүлж байна даа?

-Тийм шүү. Жишээ нь, нэг танхим тохижуулахад л 30-50 сая төгрөгийн санхүүжилт гардаг. Төрийн бус байгууллага дангаараа шийдээд явахад хүндрэлтэй байдаг учир эхний ээлжинд нээсэн хоёр танхимаа маш сайн хөгжүүлэхийн тулд хамаг хүчээ тэнд төвлөрүүлж байна.  Мэдээж бусад орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл сонирхолтой байна. Ойрын үед Завхан, Дорноговь аймгаас аймагтаа “Охидын хөгжлийн танхим”-тай болох хүсэлт ирүүлсэн байгаа. Цар тахал гарсантай холбоотойгоор ажил маань жаахан цалгардсан. Одооноос л эрчимжиж эхэлж байна. Мөн бүх аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтарч ажиллахад нээлттэй шүү.

-Охид гэдэг орчлон ертөнцийг таньж амжаагүй цагаахан цас шиг сэтгэлтэй. Боловсролын салбарт охидод зориулсан сургалт хэр өгөөжтэй байна гэж боддог вэ?

-Боловсролын системд, ялангуяа эрүүл мэндийн хичээлд алдаа байна.  Сурах бичгүүдийн агуулга, шүлэг, зураг үнэхээр учир дутагдалтай, өмнөөс нь ичмээр санагддаг. Үүнийг боловсролын газраас нь анхаарч засаж залруулах юм их байна. Төрийн бус байгууллагын зүгээс хоточ нохойны үүргээ гүйцэтгээд алдаатай зүйлийг нь олж хэлнэ үү гэхээс шийдэх түвшний хүмүүс биш нь харамсалтай. Мөн манай “Нарны охид” төсөл сургуулиудаар явж охидтой уулзаж, сургалт явуулдаг.

-Танай байгууллага охид бүрд хүрч ажиллахын төлөө шинэлэг ямар аргуудыг нэвтрүүлж байна вэ?

-Манай байгууллага дээр “Нарны охид” шуудангийн хайрцаг нээсэн. Энэхүү шуудангийн хайрцагт Монгол Улсын өнцөг булан бүрээс захидал илгээмж ирдэг бөгөөд  сэтгэл хөдөлгөм түүх, санал хүсэлтүүд байдаг. Энэхүү захидалд охидын аз жаргалтай, зовлон бэрхшээлтэй, хүнд хүчир, хөнгөн гунигтай олон түүх байдаг учраас бусдад сургамж болгох үүднээс захидлын хариу болгож гарын авлага бэлдэж байгаа. Энэхүү гарын авлагыг  мэргэжлийн хүмүүстэй хамтарч хийж байна.

-Эцэг, эхчүүд гэдэг хүүхдийн хамгийн том хамгаалагч, аврагч нь байдаг. Охиддоо өөрийн гэсэн хувийн бүс, орон зай гэж байдаг, түүнд нь хэн ч халдаж болохгүй гэдгийг томчууд л хэлэхгүй бол мэддэггүй шүү дээ?

-Охидын захиануудаас дүгнэхэд томчуудад маш их гомдсон байдаг. Бяцхан зүрхнүүдийн мэдэрсэн айдас, ганцаардал, гомдол, түгшүүрийг уншаад байхаар “Томчууд зүрх, сэтгэлээ хаана гээчихсэн юм бэ. Өөрийнхөө хүүхдэд яагаад цаг гаргадаггүй юм бэ” гэж асуумаар санагддаг. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ найз шиг нь ярилцаад ирэхээр хүүхдүүд зүрх сэтгэлээ нээж чаддаг. Одооны хүүхдүүд харьцангуй нээлттэй, олон талын мэдлэгтэй болсон. Бидний үед хүмүүжүүлдэг байсан шиг уламжлалт арга барил хоцрогдсон.  Огт өөрөөр хүмүүжүүлэх эрин цаг иржээ.

-Охидын боловсролд зориулсан сургалт, нөлөөлөх ажлууд хийснээр үр дүн нь хэр мэдрэгдэж байна вэ?

-Налайх дүүрэг улсын хэмжээнд охидын хүчирхийлэл, бэлгийн замын халдварт өвчний тоогоороо хоёрдугаарт орж байсан. Энэхүү төсөлдөө тус дүүргийн 200-аад  охиныг хамруулсан бөгөөд дээрх тоон үзүүлэлт буурсан дүн гарсан. Сургалтад хамрагдаж, асуудлаа шийдүүлсэн охидын нүдэнд итгэл найдварын оч гялалзаад, харц нь гэрэлтээд л ирдэг. Охид гэдэг гуниглаж уйтгарлах биш дэгэж дэрвэж, тоглож наадаж байдаг нас шүү дээ.

-Охидод тулгамдаж буй бэрхшээлийн хамгийн их нь юу байдаг вэ?

-Гэр бүлийн архидалт, нийгмийн архидалт хамгийн их байдаг. Хичээлээ тараад орой үдэш явж байхад хүн дагадаг, хашааны буланд эрчүүд архи уугаад сууж байдаг. Гэртээ очихоор аав, ээж нь юм уу ах, эгч нь архидаад, тайван байж чаддаггүй, гэрийн даалгавраа ч хийж чаддаггүй хүүхдүүд байдаг. Судалгаагаар үзэхэд 8-13 насны эмэгтэй хүүхдийн 60-70 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Энэ бүхнээс эхлээд сэтгэл санааны хямрал, үзэн ядалт, өөрийгөө голох, амиа хорлох сэдэл төрдөг гэдгээ охид нуудаггүй.  Өсвөр насандаа насан туршдаа ямар хүн болох вэ гэдэг үндэс суурь нь тавигдаж байдаг. Яг ийм хэврэг, эмзэг үед нь охидоо хайр халамжаар цэцэг шиг усалж, тордоорой гэж эцэг, эхчүүддээ захья.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын багийнхантайгаа 21 хоног тусгаарлагдана
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын багийнхантайгаа 21 хоног тусгаарлагдана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​