fbpx

Б.Одсүрэнгийн туршлагаасаа бүтээсэн ирээдүй


Шинэ цагийн залуус ирээдүйн иргэдийг бэлтгэхийг зорьж байна. Тэдний нэг нь “Метро Девелопмент Групп”-ийн үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэн. Түүнийг бизнесийн салбарт одтой нэгэн гэдгийг өдгөө монголчууд мэддэг болсон.

Б.Одсүрэнгийн хувьд нэгэнтээ “Миний хувьд дээд боловсролын тухай ярих сонирхол бага. Яагаад гэхээр хүний эзэмшсэн боловсрол амьдралд нь хэрэг болж байна уу гэдэг том асуудал байна. Баахан цаг хугацаа зарцуулаад сурдаг. Төгссөний дараа нөгөө мэргэжил нь хоцрогдсон байдаг. Тийм жишээ олон бий. Технологи маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд боловсрол гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал. Нөгөө талаас хүүхдүүддээ ямар боловсрол, мэдлэг эзэмшүүлэх вэ гэдэгт санаа зовдог учраас юм уншиж судалдаг. Ингэж судалсаар байгаад ном бичих хэмжээний материал цуглуулчихсан юм байна...

...Монгол хүүхэд, гадаад хүүхдийн хооронд хөгжлийн зөрүү маш их бий. Харахад математикийн бодлого ижил түвшинд бодоод уралдаад байгаа ч гэсэн бусад хөгжил нь илт хоцорчихсон. Харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар нь маш их зөрүүтэй. Тэгэхээр бид боловсрол гэдэг зүйлийг зөв томьёолохгүй бол өнөөдөр зүгээр нэг цаас, хөтөлбөр яриад ямар ч хэрэггүй. Тэр чинь хэдхэн сурах бичгийн л асуудал байгаа юм. Тэнд чадвар, хандлагын талаар огт яригдахгүй байна.” хэмээн ярьсан. 

Тэгвэл Б.Одсүрэн өнгөрсөн хугацааны хуримтлуулсан туршлагаа ирээдүйн өөрчлөлттэй  холбон, хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд монгол хүүхдүүд хэнээс ч дутахгүй өрсөлдөхүйц  байх үндэс бүхий номыг уншигчдын гарт хүргэх гэж байна. Түүний “Насан туршдаа суралцахуй  хүүхдийн ирээдүй” худалдаанд гарахад бэлэн болсон бөгөөд түүнд эцэг, эхчүүд бид  хүүхдүүдээ ирээдүйд бэлтгэж чадаж байна уу гэдгийг харуулсан байна. Түүнчлэн ойрын  ирээдүй өнөөдрийнхөөс хэрхэн өөрчлөгдөх талаар, ямар ажил мэргэжил эзэмшвэл зохистой,  технологийн эрин зуунд ажлын байр, хүний мэдлэг чадвар, үнэт зүйлс, чадамж ямар байх ёстой  талаар өгүүлжээ.   

Б.Одсүрэн хүүхдийг зөв, өрсөлдөх чадвартай хүн болгохын тулд чадваруудыг суулгах нь өөрөө жинхэнэ боловсролын процесс. Хүүхдэд олон чадвар, чадамжийг суулгаснаар дараа нь хэдэн ч мэргэжил, мэдлэг, хаана ч ямар ч нөхцөлд амьдрах чадвартай хүн болж чадна гэж үздэг. Тэр өөрөө ч энэ зарчим, үзэл бодлыг мөн л амьдралаас олж авсны дээр, дэлхийн бусад орны залуус, нийгмийн өөрчлөлттэй холбогдох үйл явцаас суралцсан нь энэ.

Тэр 2030, 2050 онуудын шинэчлэлт ирээдүйг хэрхэн бэлтгэхийг эртнээс харж, мэдэрч, дүгнэж чадсан. Гэхдээ ганцаараа тэргүүлэхийг хүссэнгүй. Монголчууд хамтдаа суралцаж хөгжихийг илүүд үзсэн нь энэ.


Энэ мэдээ таалагдаж байвал: