ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Сүүлийн хоёр өдөр нийт 1406 хүн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрсэн. Энэ хүн есдүгээр сарын 17 нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлалт хяналтад байсан 53 настай эмэгтэй. Түүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бусад хүмүүсийн шинжилгээг танилцуулъя.
-Есдүгээр сарын 8 Хонконг- Улаанбаатараас ирсэн 261 хүний давтан шинжилгээ
-Есдүгээр сарын 21 Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүний шинжилгээ
-Есдүгээр сарын 4-нд Сөүл хотоос ирсэн 207 хүний давтан шинжилгээ
Мөн сайн дураар шинжилгээ өгч байгаа хүмүүсийн тоо өсөж байна. Тандалтын зорилгоор 8 хүний сорьцыг санамсаргүй байдлаар сонгосон авч шинжлэхэд вирус илрээгүй. Одоогийн байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн. Одоогоор 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 9 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна" хэмээлээ.