Өмнөд Африк улсынЛэубош хэмээх хувийн эдлэнд ан хийхээр ирсэн Хорватын анчин буудуулж нас барсан байна. Тэрээр арслан агнахаар Хорватаас ирсэн бөгөөд арслангаа буудан унагасны дараа суманд оногдон маш хүнд гэмтэж нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Одоогийн байдлаар түүнийг хэн буудсан болох нь тодорхойгүй байгаагаас гадна цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Өмнөд Африкт явагддаг хууль бус анг шүүмжлэх явдал газар авсаар байна. Тус улсын хувийн эдлэнтэй баячууд арслан үржүүлж гадаадын иргэдийг мөнгөөр ан хийлгэдэг байна. Нас барсан 75 настай Хорватын иргэн нь Адриатын тэнгист байдаг Паг арал дээр амьдарч, гэр бүлийнхээ хамтаар зоогийн газар ажиллуулдаг байжээ.
АРСЛАН АГНАЖ ЯВААД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.