fbpx Хулгайч "Хулгайчаа бариарай" буюу гишүүдийн ХОМ-ыг шалгах эрхийг АТГ-т буцаая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 9 секунд

Хулгайч “Хулгайчаа бариарай“ буюу гишүүдийн ХОМ-ыг шалгах эрхийг АТГ-т буцаая

УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын ХОМ-гийг жил бүр харж, жирийн иргэдийн насаараа ажиллаад ч хурааж чадахааргүй их орлогыг ганц жилд л олдог болохыг бид мэддэг. Тухайн үедээ уулга алдаж, шуугиад өнгөрдөг. Насаараа төрийн албанд ажилласан, ганц ч компанигүй, бизнес хийж байгаагүй хүн хэдэн арван тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй болохоо ХОМ-тээ мэдүүлж байхыг ч харлаа. Хамгийн харамсалтай нь, хэн ч түүнийг тэр их хөрөнгөө яаж олсныг тайлбарлуулахыг шаарддаггүй, одоо ч шаардахгүй л байгаа. 

Шаардаад ч нэмэргүй л дээ. Учир нь авлигын эсрэг тэмцэх ёстой АТГ-т хамгийн их авлига авах, улсын хөрөнгө шамшигдуулах, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах магадлалтай УИХ-ын гишүүдийн ХОМ-гийг шалгах эрх байхгүй. 2012 оноос өмнө АТГ-т тийм эрх байсан. Гэхдээ тавхан жил тэр эрхээ эдэлсэн.  2012 онд Авлигийн эсрэг хуульд өөрчлөлт оруулаад, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогоо чөлөөтэй өсгөх боломжийг хуулиар нээгээд өгчихсөн.  Одоо Авлигын эсрэг хуулийн 13.2-т Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ гэсэн заалт бий.  Хэн нэгэн гишүүний хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн байвал заавал өргөдөл, гомдлын дагуу шалгана. Ёс зүй хариуцсан хорооны дарга шалгаад, нэг тайлбар хэлээд л гүйцээ гэсэн үг. 

 Өнгөрсөн жилийн аравдугаар сард "Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус хөрөнгө орлого нь огцом өссөн гэх шалтгаанаар зарим гишүүдийг Ёс зүйн дэд хороонд өгч, шалгуулсан. Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гурван гишүүнийг дуудаж уулзаад, хэдэн тайлбар аваад л өнгөрсөн. Дараа нь техникийн алдаа гаргасан байна гэсэн тайлбар өгөөд дуусгаж байх жишээтэй. Техникийн алдаа нь юу ч юм, бүү мэд. Тэр талаар нарийн тайлбар өгөөгүй. Зарим нь ТББ-аа бүртгүүлэхээ мартсан, нөгөөх нь машин зарснаа мэдүүлгээ байсан нь алдаа боллоо гэх маягтай тайлбар хийсэн. Цэг, таслал андуурсан гэх тайлбарыг ч өгч байлаа. Хамгийн гол нь хуулиараа АТГ гишүүдийн ХОМ-гийг шалгах эрхгүй учраас яг үнэн тайлбар хийснийг нь нарийвчлан тогтоох боломж байхгүй. 

Гэтэл АТГ 2019 онд цахим системээсээ түүвэрлээд, орлого нь хэт өссөн мэдүүлэг гаргагчдын зөвхөн орлогыг нь шалгуулсан байдаг. Бүр орлого нь өссөн албан тушаалтнууд хуулийн дагуу татвараа төлсөн байна уу гэдгийг ч Татварын Ерөнхий газраас лавласан байх жишээтэй. Ингээд хөрөнгө, орлого нь нэмэгдсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээ хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ярьсан. Хэрвээ АТГ-аас УИХ-ын гишүүдийн ХОМ-гийг шалгах эрхтэй байсан бол арай ч "техникийн алдаа" гээд өнгөрөөхгүй байсан болов уу.

Жишээлбэл, гишүүн болоогүй байх үеийн буюу 2015 оны жилийн орлого нь 29.9 сая байсан. Гэтэл 2018 онд өгсөн ХОМ-тээ жилийн орлогоо 442.7 сая болж, 15 дахин өссөн байгаа юм.  Хөрөнгө, орлого нь өссөн шалтгаанаа тэрбээр орон сууц зарсантай холбоотой гэж тайлбарлаж байсан.  Гэтэл түүний ХОМ-т 2015 онд 350 саяын үнэлгээтэй орон сууцтай байснаа 2018 онд 650 саяын үнэлгээтэй болж өссөн байх жишээтэй.

Энэ мэтээр эргэлзээтэй, нарийн тайлбар хэрэгтэй мэдүүлгүүд УИХ-ын гишүүд гаргасаар байгаа.  Хэрвээ АТГ тэдний ХОМ-гийг шалгадаг байсан бол илүү нарийн шалгалтыг хийх л байсан. Гэвч тэд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг хүсэхгүй байна.  Хэн нэгэн нь гомдол гаргаад, шалгууллаа гэж бодоход, Б.Бат-Эрдэнэ аваргатай орж уулзаад, шийдчихнэ. Техникийн алдаа гэж хэлээд л гүйцээ.  Бодит байдал ийм л байна.  Хэрвээ эрхэм гишүүд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах зоригтой л юм бол АТГ-т өөрсдийгөө шалгах эрхийг хуулиар шилжүүлчих.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албан хаагч нар төрөөс өгч байгаа цалингаар л амьдрах ёстой
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албан хаагч нар төрөөс өгч байгаа цалингаар л амьдрах ёстой
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​