fbpx СӨГНӨГӨРИЙН АМНААС ХУУЛЬ БУСААР НОЙТОН МОД БЭЛТГЭЭГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 36 секунд

СӨГНӨГӨРИЙН АМНААС ХУУЛЬ БУСААР НОЙТОН МОД БЭЛТГЭЭГҮЙ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр  Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгэж байна гэх асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 1-р сарын 28-ны өдрийн 5-р тогтоолоор ойн сангаас 16440 куб.метр хэрэглээний болон түлээний мод бэлтгэх, модны хэмжээ, хуваарийг батлан 8 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Мань-Уул хайрхан, Титэм ой, Сод ногоон төгөл гэсэн 3 компани хэрэглээний болон түлээний мод бэлтгэж байна. Нойтон мод хууль бусаар огтолсон гэх газарт энэ сарын 13, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Батсүмбэр суман дахь сум дундын ойн анги зэрэг мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн юм. Мод бэлтгэлийн талбайд хийсэн шалгалтын явцад урьдчилсан байдлаар гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдэл тогтоогдоогүй гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан: “Бид Батсүмбэр сумын 3-р багын хэсэгт хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан. Хяналт шалгалтын хүрээнд Батсүмбэр суманд Мань-Уул, Титэм ой, Сод ногоон төгөл гэсэн гурван аж ахуйн нэгж, дөрвөн газарт талбай тусгаарлуулан мод бэлтгэлийн ажлыг явуулж байсан. Мод бэлтгэлийн газрыг ЖПС төхөөрөмж ашиглан тухайн тусгаарласан талбайгаас хэтэрсэн эсэх дээр мэргэжлийн байгууллага шалгалтын ажил хийсэн. Урьдчилсан байдлаар хууль бус зүйл илрээгүй, шалгалтын ажиллагаа явагдаж байна.”

Түүнчлэн энэ оны 6-р сарын 19-нд болсон их салхи шуурганд үндсээрээ булгарсан, хугарсан, цаашид ургах чадваргүй болсон 327 ширхэг модыг зохих журмын дагуу иргэдэд олгох дүгнэлт гарчээ. Үүний дагуу зургаан иргэн тус бүр 10 куб.метр модыг холбогдох хууль журмын дагуу авсан байна. Урьдчилсан байдлаар хууль бусаар нойтон мод бэлтгээгүй гэж мэргэжлийн хүмүүс мэдэгдлээ.

Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Батбаатар: “Манай төв 8 сарын 21 өдөр экологийн цагдаатай хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам гэх газар ажиллалаа. Иргэдтэй холбоотой нойтон мод бэлдсэн гэх асуудал гарсан. Иргэдийн хувьд ойн тухай хуулиар багын засаг дарга хэрэглээний мод бэлтгэх өргөдөл гаргаснаар засаг даргын захирамжийн дагуу иргэдэд олгодог. Тухайн иргэдэд олгосон модны хувьд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цаашид ургах чадваргүй болсон моддыг ойн ангийн дүгнэлтийн дагуу иргэдэд олгосон.” гэдгийг хэллээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хууль бусаар мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, мод бэлтгэлийн талбайд хяналт шалгалт  тогтмол хийх,  хараа хяналтыг сайжруулах, зөрчил гарсан тохиолдолд хурдан шуурхай арга хэмжээ авах авч хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Улаанбаатарт бага зэргийн бороотой, 21 хэм дулаан байна
Улаанбаатарт бага зэргийн бороотой, 21 хэм дулаан байна
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​