fbpx

"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ АТГ-т саатуулагджээ


"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнийг  /2020.08.11/ АТГ-аас саатуулжээ.  Энэ талаар албаны эх сурвалжаас  тодруулахад, саатуулсан нь үнэн. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Түүнийг шүүхийн шийдвэрээр 60 хоног хорихоор болсон бөгөөд  Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна. Тэрбээр хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болж,  АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж байсан билээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: