fbpx

ДОРНОД АЙМГИЙН ДЦС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫГ НУУН ДАРАГДУУЛЖЭЭ


Эрчим хүчний салбарт жил бүр хүний амь нас энддэг харамсалтай тохиолдол гардаг. Энэ онд гэхэд л худагт ажиллаж байгаад машинд дайруулж нас барсан, газар шорооны ажил гүйцэтгэж байгаад шороонд дарагдаж нас барсан, тогонд цохиулж нас барсан гэх мэт нэлээдгүй осол гарсан байдаг. Гэвч тоо баримтанд дурдагдсанаас илүү осол гардаг гэж салбарын хүмүүс үздэг.

Үүний нэг жишээ бол Дорнод бүсийн эрчим хүчний салбарт гарсан осол юм. Тухайлбал 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус үйлдвэрт гадны компанийн хийж гүйцэтгэх ажилд өөрсдийн хүмүүсээ оруулж халтуур хийснээс үүдэлтэй юм. Цахилгаан цехийн засварчин Ц.Насанбат нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүндээр гэмтэл авч яаралтай Улаанбаатар хотруу явсан байдаг.

Уг залуу нь цаашид ажил хийх чадваргүй болох магадлалтай гэж эмч нар үзэж байна. Тухайн ослыг тус үйлдвэрийн дарга нар нь салбарын шинэ сайддаа мэдэгдэлгүй хав даран нууж албан тушаалтайгаа үлдэх гэж хичээцгээж байна.

Энэ мэтчилэн эрчим хүчний салбарт ослыг нуун дарагдуулж идэр сайхан залуучууд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тухайн ганц салбар биш бүх төрийн өмчит үйлдвэрүүдэд шалгалт, ажлын хариуцлага сайжруулах тал дээр Мэргэжлийн хэмээх тододтголтой У.Хүрэлсүхийн засгийн газар ажил зохион байгуулна гэж найдаж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: