fbpx М.Энхболд гэдэг улстөрч “бурхан” биш. Гэвч эрээ цээргүй гүтгэж, доромжилж байгаа нь зохион байгуулалтай, зорилготой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

М.Энхболд гэдэг улстөрч “бурхан” биш. Гэвч эрээ цээргүй гүтгэж, доромжилж байгаа нь зохион байгуулалтай, зорилготой байна

УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргалтай ярилцаж, зарим асуудлаар тодруулга авлаа.

-УИХ-ын даргын Вьетнамд хийсэн албан ёсны айлчлалын талаар товч мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентчдын төлөөлөл БНСВУ-ын Ханой хотноо энэ сарын 18-20-нд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26-р хуралдаанд оролцсон. Үргэлжлүүлээд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар албан ёсны айлчлал хийгээд ирлээ.

Айлчлал маш амжилттай болсныг тэмдэглэе. БНСВУ-ын нам, төрийн дөрвөн өндөрлөг бүгд УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзсан нь айлчлалыг төрийн хэмжээнийх болголоо. Хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцааны нэн чухал бүхий л асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Товчоор энэхүү айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулсан чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэж болно.

-Тухайлбал ямар асуудлуудыг голлон хөндөж ярилцсан бэ?

-Мэдээж хэрэг, хууль тогтоох байгууллага хоорондын нэгэнт тогтсон харилцааг цааш өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон. Түүнчлэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хоёр талтай болгох, аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт харилцан хөрөнгө оруулахыг дэмжих, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг өсгөх, Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэх, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэх хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,  бизнесийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд агаарын болон төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан. Мөн НҮБ-аас дэмжиж Улаанбаатарт байгуулагдсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар Вьетнамын талд тавьсан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн бүс нутаг, олон улсын байгууллагын тавцанд хоёр тал бие биеийг харилцан дэмждэг байр сууриа цаашид хэвээр хадгалахаа нотоллоо.

-Айлчлалын дараа М.Энхболд дарга Вьетнамаас ажиллах хүч оруулж ирэх хэлэлцээ хийжээ гэдэг яриа нийгмийн сүлжээгээр нэлээд явсан, энэ үнэн юм уу?

-Шууд хариулья, худлаа. Айлчлалын үеэр Монгол Улс Вьетнамаас ажиллах хүч авах тухай ямар нэгэн яриа хэлэлцээр болоогүй гэдгийг хамт явсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлэх байна.

-Тийм үү. Ер нь УИХ-ын даргын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй таагүй мэдээлэл ялангуяа нийгмийн сүлжээнд их гарах юм. Энэ талаар ямар байрь суурьтай байна вэ?

-Ор үндэсгүй хуурамч мэдээ, илт худлаа мэдээлэл, гүтгэлэг нь сошиал орчинд түймэр мэт маш хурдан түгдэг онцлогтой. Тиймээс энэ орон зайг ашиглаж, бусдын нэр төрд эрээ цээргүй халдах явдал газар авч байна. Үндсэндээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхэлсэн гүтгэлэг, доромжлол өнөөдөр ч үргэлжилсээр байна. М.Энхболд гэдэг хүнийг муухай харагдуулах, харлуулах зорилготой кампанит ажлыг тодорхой бүлэг этгээдээс зохион байгуулалттай явуулдаг нь тогтоогдож байгаа. Түүний мэдлийн шатахуун түгээх газрууд хомсдол үүсгэлээ, шүдийг нь фотошопоор шарлуулаад яг хужаа гэх юм уу, Засгийн газрын хуралдаанд орж өвлийн морин уралдаан явуулахыг шаардлаа гэх мэт нь цэвэр гүтгэлэг юм.

М.Энхболд гэдэг улстөрч “бурхан” биш. Тиймээс алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Гэвч шулуухан л эрээ цээргүй гүтгэж, доромжилж байгаа нь зохион байгуулалтай, зорилготой байна. Тухайлбал “C1” телевиз, “breakingnews.mn” сайт, фэйсбүүкийн “оффшор групп”, “МАНАН-гийн эсрэг” зэрэг пэйжүүдээр нэр бүхий этгээдүүд илт гүтгэлгийн агуулгатай пост, постеруудыг удаа дараа тодорхой давтамжтай явуулсаар байгаа. Энэ мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод хувь хүмүүс бусдын нэр төрд санаатай халдаж гүтгэсэн нь “Зөрчлийн тухай” хуулийн 6.21 дэх заалтыг зөрчиж байх тул хууль хяналтын байгууллагад хандаад байна.

Энэ дашрамд иргэд, олон нийт, нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд хандаж дээрх хаягуудаар явуулж буй гүтгэлгийн шинжтэй хуурамч мэдээллүүдэд автахгүй байхыг зөвлөе.

-Хойшид нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хариуцлага, ёс зүйн асуудал улам л эрчимтэй хөндөгдөх байх гэж бодож байна. Сэргийлэх, зогсоох арга хэмжээ авах боломж бий юү?

-Зөвхөн манайд ч биш, бусад улс орнууд дээрх асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж байна. Тэгэхээс ч өөр арга алга. БНСУ, Герман, Франц зэрэг орнууд хуурамч мэдээлэл түгээсэн хаяг болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд торгууль ногдуулж, шаардлагатай бол хааж байна. Хэн нь мэдэгдэхгүй хуурамч хаягуудыг хааж, зөвхөн бүртгэлтэй хаягуудыг ашиглах зөвшөөрөл олгож байгаа. Манайд энэ асуудал өвчнөөр бол хавдрын хэмжээнд хүрлээ. Тиймээс хортой болохоос нь өмнө цахим орчны харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох цаг ирснийг хэлэх байна.

Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан орон. Тиймээс хуульд захирагдах нь иргэн бүрийн үүрэг. Үүргээ бүгдээрээ ухамсарлахыг уриалж байна. Цөөхөн монголчууд бие биенээ гутаан доромжлоход биш, өөрийгөө хөгжүүлэх, улс орныхоо сайн сайхан ирээдүйн үйл хэрэгт цагаа зарцуулаасай гэж хэлмээр байна. Талцаж муудалцах биш, тал талаасаа эвлэж байж л Монгол орон бүрэн бүтэн оршин тогтноно шүү дээ.

-Танд баярлалаа.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Баабар: Шагнал ба бахархал
Баабар: Шагнал ба бахархал
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​