fbpx

Чехээс 250 иргэн эх орондоо ирлээ


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 14 удаагийн тусгай  үүргийн нислэг үйлдэж, гаднын улс, орнуудаас 3500 орчим иргэнээ татан авахаа мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд өчигдөр Чехийн нийслэл Праг хот руу анх удаа шууд нислэг хийсэн. Тэгвэл Праг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 06:00 цагт газардаж, 250 иргэн эх орондоо ирлээ. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, БНЧУ-ын Засгийн газар, Европын Холбооны санхүүжилтээр хийгдсэн уг нислэгээр Чех болон Зүүн Европоос 250 иргэн ирж байгаа нь энэ юм. Тэднийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудал, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт 21 хоног тусгаарлах ажээ.  

Дашрамд дурьдахад, энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Солонгосын Сөүл хот руу нисэж, иргэдээ татаж авчирна. Эхнийх нь нислэгээр Солонгосоос иргэдээ татах юм. Харин 15-ны нислэгээр бусад усл орноос Солонгост ирэх иргэдээ авах билээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: