fbpx Ц.НЯМТАЙВАН: Төр нийтийн ашиг сонирхлыг иргэний шүүх дээр хамгаалах ажлыг хийснээр 6.5 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 12 секунд

Ц.НЯМТАЙВАН: Төр нийтийн ашиг сонирхлыг иргэний шүүх дээр хамгаалах ажлыг хийснээр 6.5 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулсан

Прокурорын байгууллагын түүхт  90 жилийн ойн хүрээнд Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайвантай ярилцлаа.

- Прокурорын байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Хамгийн анх байгуулагдсан прокурорын газрын нэг болох Төв аймгийн прокурорын газрын үүсэл хөгжлийн талаар товчхон танилцуулна уу?

-Энэ жил прокурорын байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. 1930 оны наймдугаар сарын 14-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор прокурор ба прокурорын орон нутгийн байгууллагын дүрмийг баталсан. Ингэснээр 5 аймгийн прокурор байгуулагдаж байсны нэг нь манай Төв аймгийн прокурорын газар юм. 1930 оны намар газар нутгийн хуваариараа одоогийн МУБИС-ийн баруун хойно айлын хашаанд хоёр гэрт конторлож, Богдхан уулын аймгийн прокурорын газар гэсэн нэрээр байгуулагдсан. Анхны аймгийн прокурорын газар нь нэг прокурор, хоёр мөрдөн байцаагчтайгаар ажиллаж эхэлсэн түүхтэй бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 24 ерөнхий прокурор томилогдож ажилласан байдаг. Анх прокурор, шүүхийн байгууллага хоёр цуг ажиллаж байгаад 1940 оноос тус тусын бүрэлдэхүүнээр салж ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн түүхтэй байдаг.

-Таны хувьд өмнө нь Ерөнхий прокурорын газарт ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэгвэл аймгийн прокурорын газрыг удирдан ажиллахад үндсэн чиг үүрэг тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Миний хувьд энэ албан тушаалд ирэхээсээ өмнө УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааг хариуцан ажиллаж байсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар манай хэлтэс улс хооронд эрхзүйн даалгавар илгээх, харилцан мэдээлэл солилцох, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх асуудлыг хариуцаж, олон улсын прокурорын байгууллага хоорондын харилцааны асуудлыг хариуцан ажиллаж байсан.

Аймгийн прокурорын газарт ажиллаж эхэлснээр Төв аймгийн нутаг дэвсгэрт эрүү, зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах, хэрэг мөрдөх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих гэх мэт үндсэн үүргийн ажлаа хийж байна. Өнөөдрийн байдлаар манай газарт дээрх үйл ажиллагааг хариуцсан 15 прокурор, 15 захиргааны ажилчид ажилладаг. Миний хувьд эдгээр прокуроруудынхаа үндсэн чиг үүрэгт хяналт тавьж, зохицуулалт хийх, тэднийг удирдлагаар хангах, прокуроруудын гаргасан шийдвэрийг биечлэн хянан ажилладаг.

Манай аймгийн хувьд дамжин өнгөрөх авто замын сүлжээ ихтэй учраас үүнийгээ дагаад авто ослын хэргүүд, хулгай, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг их үйлдэгддэг. Бид зөвхөн үйлдэгдсэн хэрэг дээр ажиллах биш, аймгийн хэмжээнд асуудалтай зүйл юу байна, гэмт хэрэг гаралтын шалтгаан нөхцөл, үүний хариуд үр нөлөөтэй ямар арга хэмжээ авах ёстой вэ, хариуцсан холбогдох албан тушаалтнууд ажлаа хэрхэн хийж байна гэх мэтийг харж хяналтаа тавьж ажиллаж байдаг. Ингэж байж л прокурорын байгууллага, прокурор гэсэн ажил, албан тушаалдаа эзэн болж чадна.

-Бүс нутаг бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Төв аймгийн хувьд онцлог зүйл нь юу вэ?

-Төв аймгийн хувьд бусад аймгуудаасаа хамгийн олон буюу 27 сумтай, 100 мянга гаруй оршин суугчид, үйлдвэрлэл үйлчилгээ, газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүс ихтэй том аймаг. Бидний хувьд энэ жилийн эхний хагас жилийн байдлаар 15,000 орчим  зөрчлийн шийдвэрлэлт, эрүүгийн хэрэг бүртгэлтийн 1500 орчим хэрэг, мөрдөн байцаалтын 600 орчим хэрэгт хяналт тавьж ажиллаад байна. Ажил үүргийн чиглэлээрээ дээрх хэргүүдийг хуваавал зөрчлийн хэрэг бүртгэл дээр хоёр л прокурор ажилладаг бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 2100 орчим хэрэг дээр найман прокурор, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хоёр прокурор ажилладаг. Хэдийгээр аймгийн хэмжээнд 15 прокурор ажиллаж байгаа ч гэсэн дээрх тоон мэдээллээс л ажлын ачааллыг харж болно.

Arslan.mn

-УЕПГ-аас онцгойлон анхаарч байгаа ажлын чиглэл юу байна вэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байгаа нэг чиглэл нь төр нийтийн ашиг сонирхлыг иргэний шүүх дээр хамгаалах ажлыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийн нэг тал нь төрийн байгууллага болсон тохиолдолд прокурорын байгууллага төрийг төлөөлж иргэний шүүх дээр нэхэмжлэх бичиж байна. Бид зөвхөн эрүүгийн хэрэг биш, иргэний хэргийн оролцогч  болж явдаг. Он гарснаас хойш төр, нийтийн эрх ашгийг хамгаалах тал дээр нилээн хичээж  ажилласан.

Тухайлбал сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ эргэн төлөөгүй, хугацаа хэтэрсэн эсвэл улсад төлөх татвараа төлөөгүй төрийн эрх ашиг хохирсон нийт 27 асуудалд төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэлийг бичиж иргэний шүүхэд хүргүүлснээр улсад 6,5 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулаад байна.

 Өмнө нь төрийн эрх ашиг хохирсон иргэний хэргийн араас санаа тавих асуудал сул байсан. Албан тушаалтнууд ямар хуулийн заалтаар иргэний шүүхэд хэрхэн өргөдөл өгөхөө мэдэхгүйгээс болоод төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэх гаргаад төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг сайн мэддэггүй байсан. Бид 27 сумынхаа төрийн албан хаагч, аймгийн төв дээр ажиллаж байгаа агентлаг, салбарын алба хаагчдад зориулж, шүүхэд ийм тохиолдолд хандана, ийм бичиг баримтыг бүрдүүлнэ, шүүхийн шийдвэр гаргуулсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажилд ингэж хандах ёстой гэх мэт сургалтыг зохион байгуулж, зарим үед өмнөөс нь ажиллаж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эрүүгийн хэргүүд, хуулийн этгээд холбогдсон зарим эрүүгийн хэргүүд нь хуульд заасан үндэслэлээр хаагдсан ч төрд учирсан хохирол нь цуг хаагдах ёсгүй гэж үзэж, ийм төрлийн хэргүүд дээр хохирлыг төлүүлэх ажлыг хийж байна. Бид цаашдаа энэ ажлыг улам сайжруулах шаардлагатай байгаа.

Прокурор хүний үнэт зүйл нь юу вэ?

- Нэн тэргүүнд прокурор хүний үйл ажиллагаа, шийдвэр шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай. Мөн мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж тэргүүндээ тавьж ажиллах ёстой. Бид хүний амьдралд тохиолддог олон төрлийн нөхцөл байдлаас бий болсон гэмт хэргүүдтэй нүүр тулдаг бөгөөд эдгээр хэргийн цаана маш олон шалтгаан нөхцөлүүд байдаг. Эдгээр нөхцөлүүдэд хувь хүний сэтгэхүйгээр биш мэргэжлийн ёс зүйгээр хандаж, аливаа асуудалд шударга, хуульд нийцсэн байдлаар хандаж ажиллах ёстой гэж боддог.

Arslan.mn

- Хуульч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

- Эцэг, эх минь сэхээтэн хүмүүс л дээ. Манай гэр бүлд хуульч хүн байхгүй. Миний аав Ш.Цэнд-Аюуш зохиолч , ээж маань монгол хэл, уран зохиолын багш хүн. Би сурагч байхдаа өөрөө мэргэжлээ сонгочихсон хүн, хуульч болохоо гэрийнхэндээ хэлэхэд дургүй байдаг байсан. Тэгэхдээ л өөртөө үнэнч байж хуульч болсон. Хуулийн сургуулийг хуульч мэргэжлээр төгсөөд оюутны ширээнээс 2001 онд Дундговь аймгийн прокурорын газарт прокуророор томилогдож очиж байсан. Сургуулиа төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл прокурорын бүх шатанд, хот, орон нутаг гээд олон газарт прокуророор ажиллаж байна.

Arslan.mn

-Ямар ч хүн мэргэжилдээ эзэн болж явахад хамгийн гол зүйл нь суралцах гэж боддог. Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

Манай прокурорын байгууллага хүний нөөцөө чадавхижуулах чиглэлээр онцгой анхаарч ажилладаг. Гадаадад туршлага судлуулах, давтан сургалтад хамруулах, хэсэгчилсэн болон сэдэвчилсэн гэх мэт олон сургалтыг олгодог. Миний хувьд мэргэжлийн сургалтад хамрагдахаас гадна өөрийгөө хөгжүүлэхийг л хичээсэн. Хамгийн түрүүнд гадаад хэл сурахыг их хичээсэн. Англи, орос хэлийг бие дааж сурсан бөгөөд аав маань надад хэл сурах арга барилыг зааж, зөвлөдөг байсан. Гадаад хэлийг сурсан үед хүссэн мэдээллээ дурын хэлээрээ интернетээр хайгаад олж авч чаддаг нь ажлаа сайн хийхэд том давуу тал болдог.

Дашрамд хэлэхэд прокурорын байгууллагын үе үеийн ахмадууд, тэдгээрийн гэр бүл болон нийт прокурорууддаа түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Arslan.mn

Arslan.mn

Танд баярлалаа. Танд ойн баярын мэнд хүргэе.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

БЗД-т 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт, ногоон байгууламжийн ажил хийв
БЗД-т 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт, ногоон байгууламжийн ажил хийв
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​