fbpx

А.Амбасэлмаа: 16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 05-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 441 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.

-2020 оны долдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигчдийн шинжилгээ,

-Ажиглах байранд тусгаарлагдсан 53 хүний давтан шинжилгээ,

-Сувилалд тусгаарлагдаж буй 9 хүний давтан шинжилгээ,

-Тусгаарлах байр болон халдварын клиникт ажиллаж буй 13 эмч, ажилтны шинхжилгээ,

-Дорноговь аймгийн Замын-үүд суманд тусгаарлагдаж буй 86 хүний шинжилгээ,

-Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус тус нэг хүний шинжилгээ,

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Халдварын клиникээс 16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Үүнд 14 энхийг сахиулагч цэргүүд болон долдугаар сарын 4 болон 5-ны өдрүүдэд тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүн байна.

Монголд батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн хүн 260, одоо 33 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 30 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д Ажиглалт, тандалтын дор 60 хүн эмчилгээ хийлгэж байна. Тандалт судалгаа үргэлжилж байна” хэмээлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: