fbpx

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД 150 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРЫН БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО


БСШУЯ-ны захиалгаар зураг төслийг “Эм эс эл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд “Ганбүрд” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлэн 2020 оны 06 дугаар сарын 9-ний өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа.

Тус төсөл арга хэмжээнд Барилгын хөгжлийн төвөөс захиалагчийн техник хяналтыг гүйцэтгэв.

Хуучин дотуур байрны барилгад мэргэжлийн байгууллагуудаас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шинээр 150 ортой дотуур байр ашиглалтад орсноор 150 гаруй хүүхдийг шинэхэн тав тухтай орчинд хүлээж авах боломжтой боллоо.


Энэ мэдээ таалагдаж байвал: