fbpx

НҮБ: 100 орон сургууль нээх өдрөө товлоогүй байна


НҮБ. /NHK/. Коронавирусний тархалт үргэлжилж буйтай холбоотойгоор 100 орон хичээл, сургуулийг нээх өдрөө хараахан товлоогүй байна гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн гаргасан дэлхий дахин дахь боловсролын байдлын талаарх тайланг тус байгууллага өчигдөр танилцуулсан байна.

Тайланд дурдсанаар, коронавирусний цар тахал боловсролын тогтолцоонд урьд өмнө байгаагүй хамгийн том гажуудлыг бий болгож, үүнд бүх тивийн 190 орны 1.6 тэрбум орчим суралцагч өртжээ.

Мөн боловсролын тогтолцоо алдагдсан үед энх тайван, хөгжил цэцэглэлт, үр бүтээмжтэй нийгмийн тогтвортой байдал алдагддаг гэж тайланд дурдсан байна.

НҮБ улс орнуудын засгийн газарт хандан сургуулийг даруй нээхийн тулд вирусний тархалтыг таслан зогсоохыг уриалаад, боловсролын салбар дахь төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэхийг хүсжээ.

Үүнээс гадна бага болон дунд орлоготой улс орнуудын өр төлбөрийг хойшлуулах, чөлөөлөх, шинэчлэх зэрэг олон улсын зохицуулалтыг нэмэгдүүлэхийг уриаллаа. 

Эцэст нь донор орнууд боловсролд чиглэсэн тусламжаа тогтвортой олгож, нэмэгдүүлдэггүй юм гэхэд хамгийн их эрсдэлтэй байгаа хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаагаа таслахгүй байх хэрэгтэй НҮБ мэдэгдэв.


Энэ мэдээ таалагдаж байвал: