fbpx 16 настнууд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, зан заншлаа өвлөн дэлгэрүүлэхээ андгайллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 28 секунд

16 настнууд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, зан заншлаа өвлөн дэлгэрүүлэхээ андгайллаа

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан 15 дахь жилдээ Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран "Бүгд Найрамдах Улс Тунхагласан” өдөр буюу 11-р сарын 26-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

 

 

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан, Тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан энэхүү түүхэн өдөр "Монгол Улсын Иргэний Андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор тасралтгүй зохион байгуулж байна. Өнөөдрийн ёслолд 16 настнуудын төлөөлөл 850 гаруй сурагч оролцож, шилдэг 33 сурагч нь Монгол Улсын иргэний үнэмлэхээ энэ цаг үеийн манлайлагч эрхмүүдээс гардан авлаа. Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны сайд С.Чинзориг, МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ны гишүүн Г.Тэмүүлэн, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Монгол Улсын Гавъяат багш Ц.Түвшинтөгс, Гал Голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Загвар өмсөгч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин зэрэг салбартаа тэргүүлэгч эрхмүүд уриалгаар оролцож, сурагчдад иргэний үнэмлэхийн гардуулж өглөө.

 

 

Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр " Монгол Улсын иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна. Та бүхэнд цаашдын сурлага хөдөлмөр ажилд үйлст нь өндөр амжилтыг хүсье. Монгол Улсын хөгжил ирээдүй залуус та бүхний гарт байна. Монгол Улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34,6 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна. Төрөөс залуучууд руу чиглэсэн бодлого хөтөлбөрийг оновчтой, тодорхой байлгахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна.” хэмээн онцлон хэллээ.

 

 

Мөн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат 16 настнуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм. "Энэ өдрөөс эхлэн та бүхэн хүүхэд гэдэг сайхан нэрээ гээж байна. Өнөөдрөөс эхлэн та бүгдийг залуу гэж дуудахаар болоод байна. Энэ цагаас эхлээд та бүгдийн алдаа, оноо чинь өөрийнх чинь болж эхэллээ. Энэхүү сайхан үйл ажиллагаа 15 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд энэхүү уламжлалыг хадгалан та бүгдийг энэхүү төрийн их танхимд хүндэтгэн хүлээн авч байгааг уламжлахад таатай байна. Та бүгдийн дээр төр чинь байна. хажууд чинь анд нөхөд нь байна, гэрт нь аав, ээж, эмээ, өвөө нь бүгд илүү их амжилтыг гаргаасай, өвгөдийн хүрсэн бүхнийг үргэлжлүүлээсэй, дэлхийн хүн болоосой хэмээн хүсч байгаа шүү. Энэ зам мөр нь үргэлж дардан байг.” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

16 настнуудаа төлөөлөн 48-р сургуулийн 12б ангийн сурагч С.Номундарь үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Надад олон сайхан мөрөөдөл бий. Би чадварлаг дипломатч болохыг хүсдэг.Монгол орныхоо өв уламжлал, түүх соёл, ёс заншил мартаж боломгүй үүх түүхээ дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой. Үүнийхээ төлөө хичээнгүйлэн суралцаж байна. Та бүхэн ч гэсэн мөрөөдөл зорилгоо тодорхойлчихсон, мөрөөдлөө зорилго болгоод хэрэгжүүлээд явж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон хэллээ.

 

 

Мөн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, "Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа 16 настнуудад зориулан илтгэл тавьсан бол МУГЖ Т.Ариунаа 16 насныхаа тухай дурсамжаас хуваалцаж, сурагчдад цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилтыг хүссэн.

 

 

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр "Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажилласанбөгөөд ЗалуусынBEбрэнд, Гообрэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажилласан юм.Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөсөнбөгөөд оролцож буй сурагчдадBEбрэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлэглэлээ.

 

  •  
Д.Амарбаясгалан: МАН эв эеийг  хичээж ажиллана
Д.Амарбаясгалан: МАН эв эеийг хичээж ажиллана
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​