УИХ-ын сонгуулийн дүн эцэслэн гарсаар байна. Сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинорхайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид багаараа ялалт байгууллаа. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Н.Учрал 63 мянган хүний саналаар тасархай ялалт байгуулж, улсын хэмжээнд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч боллоо.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, П.Анужин нар хоёр, гурваар гарч, УИХ-ын гишүүн болов. Одоогийн байдлаар 8 тойргийн дүн эцэслэж гарсан. МАН 19, АН 1, "Та бидний эвсэл"-ээс 1, бие даагч 1 ялалт байгуулаад байна.