ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүний шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт болох байсан ч хойшлогдлоо.
Тэднийг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.