fbpx Оксфордын эрдэмтэд коронавирусийн эмчилгээнд хамгийн үр дүнтэй эмийг зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 23 секунд

Оксфордын эрдэмтэд коронавирусийн эмчилгээнд хамгийн үр дүнтэй эмийг зарлалаа

Оксфордын их сургуулийн эрдэмтэд мягмар гаригт олон төрлийн харшил, уушгины багтраа, үе мөчний өвчин, үрэвслийн эсрэг дексаметазон эм нь “COVID-19”-ийн халдвараар хүндээр өвчилсөн өвчтөнүүдийн эмчилгээнд хамгийн үр дүнтэй гэх судалгааг танилцууллаа.

Судалгааны тайланд дурдсанаар эрдэмтэд өнгөрөгч дөрөвдүгээр сард коронавирусийн халдвараар хамгийн хүнд өвчилсөн нийт 6400 орчим өвчтөнг санамсаргүй түүврийн аргаар туршилтад хамруулсан аж. Эхний бүлэгт 2100 орчим өвчтөнд дексаметазон эмийг уулгаж туршихад нас баралтын төвшин уг эмийг уугаагүй 4300 орчим өвчтөнтэй харьцуулахад гуравны нэгээр буурсан үр дүн ажиглагдсан байна.

Нарийвчилсан үр дүнгийн хувьд дексаметазон эмийг ууж туршсан бүлэгт амьсгалын аппаратын эмчилгээнд орсон буюу хамгийн хүндээр өвчилсөн найман өвчтөн тутмын нэгийг нас барах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үр дүн ажиглагджээ. Хүчилтөрөгчийн эмчилгээ шаардалагтай 24 өвчтөний нэгэд нас барах эрсдэл буурсан үр дүн үзүүлсэн байна. Эсрэгээрээ хүндээр өвчлөөгүй өвчтөнүүдийн эмчилгээнд уг эмийг турших явцад ямар нэгэн тодорхой ахицтай үр дүн ажиглагдаагүй болохыг цохон тэмдэглэсэн юм.   

Зах зээлд харьцангуй хямд үнээр борлуулагддаг дексаметазон эмийн коронавирусийн эсрэг үйлчлэлийг туршсан энэхүү судалгаа нь цар тахалтай хийх тэмцэлд томоохон нээлт болж байгааг эрдэмтэд онцолсон байна. Судалгааг ахалсан Оксфордын их сургуулийн профессор Мартин Ландрэй энэ талаар “Коронавирусийн халдвараар хүндээр өвчилж, хүчилтөрөгчийн аппарат залгуулсан өвчтөнүүдийн эмчилгээнд дексаметазон эмийг туршихад өвчтөнүүдийн амь насыг хямд зардлаар, өндөр үр дүнтэйгээр аврах боломжтой болох нь ажиглагдсан. Одоогоор коронавирусийн халдвараар хүндээр өвчилсөн өвчтөнүүдийн эмчилгээнд дексаметазоныг орлуулахуйц өндөр үр дүнтэй эм байхгүй байна. Дексаметазон эмийг COVID-19-ийн эмчилгээнд ашигласнаар ердөө 60 ам.доллараар найман хүний амь насыг аврах боломжтой” гэжээ.

Харин тус судалгааны ажилд хяналт тавьсан профессор Петр Хорби “Дексаметазон нь коронавирусээс улбаатай нас баралтын төвшинг мэдэгдэхүйц төвшинд бууруулж буй цорын ганц эм юм. Энэ бол цар тахалтай тэмцэх чиглэлд томоохон нээлт. Дексаметазон нь эмийн сангийн тавиурууд дээр маш хямд борлуулагддаг. Уг эмийг дэлхий даяар олон сая хүний амь насыг аврахад шууд ашиглах боломжтой. Дексаметазон эмийн туршилтаар хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай буюу хүндээр өвчилсөн өвчтөнүүдийн амьд үлдэх боломжийг тодорхой өндөр төвшинд нэмэгдүүлж байгаа нь ажиглагдсан. Тиймээс уг эмийг коронавирусээр хүндээр өвчилсөн өвчтөнүүдийн эмчилгээнд стандарт болгох шаардлагатай” гэсэн байна.

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг энэхүү судалгаагаар дан ганц дексаметазон бус коронавирусийн эмчилгээнд ихээхэн найдлага төрүүлж байсан хумхаа өвчний эсрэг “hydroxychloroquine” эмийг туршсан байна. Энэ сарын эхээр танилцуулсан судалгааны үр дүнд “hydroxychloroquine” эм нь “COVID-19”-ийн эмчилгээнд тийм ч үр дүнгүй болохыг тогтоосны дараа уг эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд туршихыг хориглосон юм.

Эх сурвалж: CNBC, Reuters

Д.Нямхүү: 326 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​