fbpx Б.Баатархүү: Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 39 секунд

Б.Баатархүү: Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл нэмэгдэж байна

ЦЕГ, Тагнуулын ерөнхий газраас сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага нь УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 676 дуудлага мэдээлэл ирсэн байна. Эдгээр дуудлага мэдээллүүдийг ангилж авч үзвэл, дийлэнх хувийг сонгуулийн сурталчилгааны самбар, зурагт хуудас болон сурталчилгааны материал устгах, сурталчилгааны явцад цахим сүлжээг ашиглан бусдыг гүтгэн доромжилж, худал мэдээлэл тараах, хуульд заасан арга хэлбэрээр өөр байдлаар сурталчилгаа явуулах зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Хүний улс төрийн эрх чөлөөтэй холбоотой нийт 390 гомдол мэдээлэл ирж, харьяаллын дагуу шалгалтын ажлыг хийж байна. Гомдол мэдээллийг ангилвал, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндэд  халдсан, гутаан доромжилсон хууль бус үйлдлийн талаар  108 буюу 27.6 хувь, хуульд зааснаас өөр хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой 228 буюу 58.4 хувь, харилцаа холбоо болон цахим сүлжээ ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга, шалгаруулалт зохион байгуулсантай холбоотой 20 буюу 5.1 хувь, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа үйлдлийг сурталчилгаанд ашигласан 7 буюу 1.7 хувь, бүртгүүлээгүй цахим хаяг ашигласантай холбоотой 4 буюу 1 хувийг эзэлж байна. 17 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, үүнээс гурван хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлж, 4 гомдлыг хялбаршуулсан байдлаар, 4 хүнийг 4.3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.  204 гомдол мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн байна” хэмээв.

Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийн хүрээнд тагнуулын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд сонгуулийн дүнд нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоохоор өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, гомдол мэдээллийг хүлээн авч байна. Сонгуулийн жил эхэлснээс хойш нийт 43 гомдол мэдээлэл бүртгэдсэн. Үүнээс 37 буюу 80.1 хувийг гэмт хэргийн шинжтэй, 6 буюу 13.9 хувийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл эзэлж байна. Иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах хэлбэрийн хууль бус үйл ажиллагааг улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчид явуулахгүй байх мөн иргэд олон нийтийн зүгээс хуулийн байгууллагад гомдол ирүүлэхдээ тодорхой үндэслэл бүхий мэдээллийг ирүүлэхийг уриалж байна” гэв.

Иймд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас хамтарсан шаардлага хүргүүлrж байгаагаа мэдээллээ. 

Л.Мөнхтүшиг: Сөүл-УБ транзит нислэгийг зургадугаар сарын 20-нд хийнэ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​