Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нас барсан талаар Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ.
Тэрбээр "Цагдаагийн алба хаагч тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаад зүрхнийх нь ачаалал дийлэхгүй бие нь муудаж, эмнэлэгт очоод нас барсан. Түүний хувьд фитнессийн тамирчин байсан. Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Бид үүргээ гүйцэтгэж байсан нэг алба хаагчаа алдсан. Цагдаагийн ерөнхий газар дотоод шалгалт хийгээд, нийтэд мэдээлэл өгнө" гэсэн юм.