ХӨСҮТ 20 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Улсын хэмжээнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилал руу шилжлээ. 15-18 насны оюутнууд байгаа. Тусгай үүргийн онгоцоор 262 зорчигч ирсэн. Сэжигтэй хоёр зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт 15 иргэнийг хүргэсэн байна. Сорьц цуглуулах ажил өнөөдөр өглөө хийсэн маргааш хариуг нь танилцуулна. Сетунари компани Эрүүл мэндийн яаманд Швейцарт энэ оны тавдугаар сард хийсэн 20 минутанд эсрэг бие илрүүлдэг оношлуурыг гардуулж өглөө.
Д.Нямхүү: 10 оюутан эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.