fbpx Ж.САРАНЦЭЦЭГ: УНТЭ лабораторийн анагаах ухааныг дэлхийн жишигт ойртуулж, хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 7 секунд

Ж.САРАНЦЭЦЭГ: УНТЭ лабораторийн анагаах ухааныг дэлхийн жишигт ойртуулж, хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна

УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, АУ-ны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч  Ж.Саранцэцэгтэй сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ технологи, ажлынх нь талаар ярилцлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. УНТЭ бол шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах дээр гаршсан эмнэлэг. Танай лаборатори хамгийн сүүлд ямар технологийг нэвтрүүлсэн бэ?  

-Сайн байна уу. Бид шинэ технологи нэвтрүүлж, хөгжүүлэх, Монгол улсаас гадагш гарах мөнгөн урсгалыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах, лабораторийн анагаах ухааныг дэлхийн жишигт ойртуулж, хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хамгийн сүүлд нэвтрүүлсэн шинэ шинжилгээний технологиос дурдвал Иммуногематологи болон эд нийцэл молекул генетикийн баг маань  изоагглютинины титрийг тодорхойлох  болон  хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээний шинэ технологийг Монголд анх удаа нэвтрүүлээд байна. Энэ шинжилгээний тусламжтайгаар цусны хавдрыг молекул генетикийн шинжилгээгээр оношлох боломжтой болсон. Мөн цусны хортой хавдрыг ДЭМБ-ын оношийн дагуу оношилох, тавиланг тогтоох, эмчилгээний тактикийг боловсруулах гэх мэт олон шинэ боломжууд нээгдэж байгаа. 

Үүнээс гадна цусны бүлэг тохироогүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийх гол үндэс болдог цусны А, В антигены эсрэг үүссэн эсрэг бие изоагглютинины титрийг тодорхойлох аргыг Монгол улсад анх удаа нутагшуулсан. Ингээд өнгөрсөн оны 4 сард О бүлэгтэй 55 настай халдвартай, элэгний хатуурал, дахисан хавдартай, үйлчлүүлэгчид B+бүлгийн цустай төрсөн охиноос нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн.

Хагалгааны дараа 21 хоног, үргэлжлүүлэн нэг жилийн турш хянаж, ховхролт үүсэхээс амжилттай сэргийлсэн. Энэ шинжилгээг нэвтрүүлснээр донорын олдоц нэмэгдэх боломжтой болсон. 

-Дээрх шинжилгээ нь Монголд хэдэн төгрөгийн өртөгтэйгөөр хийгддэг вэ?

- Манайд хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээг 700-800 мянган төгрөгт багтааж хийдэг. Харин гадны улсад маш өндөр өртгөөр хийдэг. Иргэн ЭМД-аас эмчилгээ, оношилгоондоо 165000 төгрөгийг ашиглах эрхтэй байдаг. Энэ эрхээ өмнө нь ашиглаагүй бол шинжилгээний төлбөрөөс суутгуулах боломжтой. Тус шинжилгээ нь харьцангуй өндөр өртөгтэй шинжилгээ бөгөөд өндөр өртөгтэй шинжилгээний санхүүжилтыг ЭМД-аас бүрэн даадаг болчихвол эмнэлгийн өндөр технологиуд хөгжих, иргэдэд үүсэх санхүүгийн хүндрэл багасах боломжтой. 

-Лабораторын шинжилгээг бид элэгний алат, асат үзэх, шээсний шинжилгээ зэргээр л төсөөлөөд байдаг л даа. Тэгтэл цаанаа маш том шинжлэх ухаан, маш их ажил юм байна шүү дээ.  

-Тэр үнэн шүү. Өнөөдөр иргэд лаборатори гэхээр зөвхөн цусны дэлгэрэнгүй, элэгний үйл ажиллагааны шинжилгээгээр л төсөөлдөг. Монгол улсад өнөөдрийн байдлаар 400 орчим лаборатори байна. Эдгээр лабораторийн хийдэг шинжилгээний нэр төрөл нь 100 гаруйд л эргэлддэг. Гэтэл манай эмнэлэг жилд 300 орчим нэр төрлийн гурван сая орчим шинжилгээг хийж байна. Бид шинжилгээний нэр төрлөө олшруулж, улам л хөгжүүлэх шаардлагатай байгаа.  

Эмнэлгийн өндөр технологийг нэвтрүүлж байгаа байгууллагын хувьд маш том эрсдлийг үүрдэг. Тиймээс ЭМЯ-аас эмнэлгийн өндөр технологиудыг шат дараатайгаар нэвтрүүлэх зардлыг гаргах, тодорхой төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна. 

-Тэгэхээр бусад лабораторид хийдэггүй 100 гаруй төрлийн шинжилгээг танайх хийж байна гэсэн үг үү?  

-Тийм ээ. Манай эмнэлэгт онцлох шинжилгээнүүд олон бий. Жишээ нь, насанд хүрэгчдийн цусны эмгэгийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас ясны хэмийн түрхэц, цитохимийн урвалууд тавих, биологийн шингэнүүд болох тархи нугасны, үений, хэвлийн, плеврийн, перикардийн шингэнүүдэд олон нэр төрлийн шинжилгээнүүдийг хийж байна.  Биохимийн хэсэгт гэхэд нэр төрөл, сорьцынх нь тоогоор аваад үзвэл 100 гаруй шинжилгээ, иммунологийн 70 орчим шинжилгээ хийгдэж байна. Хавдрын маркер, гормон, вирусийн оношилгоог илрүүлэх, цусны хувийн тохироог үзэх, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үед тохирсон өвчтөнийг сонгох, мэс заслын үед авсан эдийн шинжилгээний хариуг хагалгааны явцад гаргаж өгч байна. Үүнээс гадна гадаадад болон Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон нийт 600 гаруй хүнийг хяналтанд авч, дархлаа дарангуйлах эмээр хангаж, хяналтын багц шинжилгээнүүдийг хийдэг. Бид асуудлаа зөв үндэслэлтэйгээр гаргаж тавихад удирдлага түүнийг шийдэх тал дээр маш их анхаардаг. Сүүлд лабораторид ажиллах орчныг сайжруулах үүднээс тасгийн иж бүрэн засварыг хийсэн. Энэ дашрамд УНТЭ-ийн удирдлага, лабораторийн хамт олондоо талархал илэрхийлье. 

-Хамгийн их хийгддэг шинжилгээний төрөл нь юу байна. Иргэдэд зөвлөгөө өгвөл. 

-Манайд цусны дэлгэрэнгүй, биохими, шээсний, иммунологийн шинжилгээнүүд их хийгддэг. Сүүлийн үед бодисын солилцооны хам шинж, чихрийн шижин, элэгний эмгэг, бөөрний эмгэгүүд нилээн ажиглагдах болсон. Хоол тэжээлийн буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, стресс, орчин их нөлөөлж байгаа байх л даа. Ажиглаад байхад хүмүүс шинжилгээ хийлгэчихээд л лавлахгүй, эмчид дахин үзүүлэхгүй орхичихдог. Энэ  маш буруу. Иргэд эмчээс зөвлөгөө авах, эмнэлзүйн зөв тайллыг заавал хийлгэх ёстой.  Ер нь эмчилгээний картыг сайн хадгалах ёстой. Тэр картын тусламжтайгаар жилийн өмнө, таван жилийн өмнө хийлгэсэн шинжилгээтэйгээ харцуулан дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгснээр янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

-Миний хувьд тантай “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-ын үеэр танилцаж байсан. Өнөөдрийг хүртэл Донорын тухай хуульд өөрчлөгдсөн зүйл байгаа юу. 

-Баярлалаа. 2017 онд Монгол улсад Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурлыг амжилттай зохион байгуулсан. Эрхтэн шилжүүлэн суулгах  гэдэг нь донор, өвчтөн, эмч, донор эмнэлэг, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, энэ үйл ажиллагааг хооронд нь зохицуулах байгууллага гээд олон талын хамтын ажиллагааг хамардаг. Донорын тухай хууль 2000 онд батлагдсанаас хийш 2012, 2018 онуудад нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Манай улсад цусны  донор болон эд, эрхтэний донорын асуудал нэг хуулиар зохицуулагдаж байна. Энэ хоёр донорын асуудал тусдаа хуулиар зохицуулагдах ёстой. Олон улсад Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын хууль гэсэн нэр томьёогоор тусдаа хууль байдаг бол манай улсад Донорын тухай хууль гэсэн нэртэй байх жишээний. Хамгийн сүүлийн өөрчлөлтөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулсан. Цаашид зөвхөн донорын тухай биш олон талын хамтын ажиллагааг зохицуулсан, эрхтэн шилжүүлэн суулгалтын урт хугацааны үр дүн гэх мэт олон зүйлсийг нэмэлтээр тусгах шаардлагатай санагддаг. 

- Тасгийн үйл ажиллагааны талаар? 

- Манай лаборатори нь 1936 онд үүсгэн байгуулагдсан 84 жилийн түүхтэй Монгол улсын ууган лаборатори. Одоогийн байдлаар лабораторид 37 хүн ажиллаж байна. Есөн их эмч, 25 лаборант, 3 туслах ажилтан, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй. Клиникийн хими, гематологи, дархлаа судлал, иммуногематологи-цусны банк, эд нийцэл, молекул генетик, бактериологи, гистологи гэсэн найман хэсэгтэй. Мөн сургалтын чиглэлээр дипломын өмнөх, үндсэн мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг явуулж бүх шатлалын лабораториудад мэргэжил, арга зүйгээр хангах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эмнэлзүйн бусад салбаруудтайгаа нягт хамтарч ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

-Баярлалаа. 

Зургадугаар сард ГУРВАН өдөр АМАРНА
Зургадугаар сард ГУРВАН өдөр АМАРНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​