Монголбанкнаас ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой мэдээлэл хийж байна.Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд 6 даалгавар биелүүлэх үүрэг авсан. Хөл хорио тогтоосон тул ФАТФ-д ажлаа цахимаар танилцуулах хүсэлт тавьсны дагуу энэ сарын 11-нд тайлангаа тавьсан. Үр дүнгийн талаар мэдээллийг Монголбанкнаас мэдээлж байна.
Монголбанкнаас ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой мэдээлэл хийж байна. Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд 6 даалгавар биелүүлэх үүрэг авсан. Хөл хорио тогтоосон тул ФАТФ-д ажлаа цахимаар танилцуулах хүсэлт тавьсны дагуу энэ сарын 11-нд тайлангаа тавьсан. Үр дүнгийн талаар мэдээллийг Монголбанкнаас мэдээлж байна.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ" гэв.
Манай улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авсан. Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван үүрэг даалгавраа хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д үлдсэн гурван ажлаа хамгаалсан бөгөөд эдгээрийн үр дүнгийн талаарх мэдээлэл өчигдөр иржээ.
Мэдээллийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гарсан болохыг танилцууллаа.