fbpx А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-аар мэргэших чиглэлээр, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 9 секунд

А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-аар мэргэших чиглэлээр, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship opportunity 2019”-ын оролцогч А.Намуунаатай ярилцлаа.

-  Сайн байна уу, Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу, Намайг Намуунаа гэдэг. Би ШУТИС-ийн Мэдээлэл, Холбоо Технологийн Сургуульд Сүлжээний Технологи мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцдаг. Голомт банкны Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн “Internship opportunity 2019”-д хамрагдаж байсан.

- Internship opportunity хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байсан тухайгаа хуваалцаач. Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн тухай оюутан залуустаа танилцуулбал?

- Энэхүү хөтөлбөрийг  анх сургууль дээр  ирсэн танилцуулга болон Голомт банкны Facebook page-ээр мэдээлэл авч байсан. Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн Internship Opportunity хөтөлбөрийн гол зорилго нь IT чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг ажлын байранд гарахаас өмнө бэлтгэж, туршлагатай боловсон хүчин бий болгох, IT-ийн чиглэлийг танилцуулж оюутнуудад ажлын байраа сонгоход нь туслах явдал юм.

- Хөтөлбөрт хэрхэн хамрагдсан вэ?  Энэ жилийн тухайд Covid-19 ээс шалтгаалан хөл хориотой байгаа энэ үед хэрхэн бүртгүүлэх, өдөрлөг ямар арга замаар явагдах вэ?

- Хөтөлбөрт хамрагдахын тулд Дижитал мэргэжилтэн өдөрлөгт оролцож дадлага хийх эрхээ олж авдаг. Өмнөх жилүүдийн хувьд танхимын арга хэмжээтэй байсан. Шалгаруулалтад оролцоход оюутны сурлага, гаргасан амжилтаас илүү хандлага буюу soft skill-ийг чухалчилж байгаа санагдсан. Бүх зүйлээ эхнээс нь заалгаад, биеэ дааж судлаад явдаг учраас  хэн илүү голч оноотой, илүү олон зүйл мэддэг нь чухал биш харин хэн илүү их хичээл зүтгэлтэй, зөв хандлагатай вэ гэдгийг хардаг. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар илүү олон талын ур чадваруудыг нэмж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байсан. Энэ жилийн хувьд хөл хориотой холбогдуулан цахимаар бүртгэлээ явуулахаар болсон. Бүртгэл нь 5-р сарын 29-нд хаагдаж, бүртгүүлсэн хүүхдүүд Zoom аппликейшнээр Голомт банкны мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож шалгаруулалтдаа орох юм.  

- Хөтөлбөрийн давуу тал юу байсан бэ? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай байсан вэ?

- Бодит орчинд удаан хугацааны турш дадлага хийлгэдэг нь бусад газруудаас ялгагдах давуу тал юм болов уу. Ихэнх үйлдвэрийн дадлагууд 21-30 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд хүссэн хэмжээндээ туршлага хуримтлуулж чадахгүй байх тохиолдол их байдаг. Харин тус хөтөлбөрт хүүхдүүд багадаа 2 сараас 1 жил хүртэлх хугацаанд хамрагдах боломжтой бөгөөд давхар олон сургалтад хамрагддаг. Өнгөрсөн жил мэргэжилтнүүдийн илтгэл маш их урам зориг өгсөн, бас тусгайлан сонирхсон асуултуудаа асууж олон зүйл дээр тодруулга хийж байсан нь энэ хөтөлбөрийн бас нэг давуу тал гэж бодож байна. Энэ жил мөн адил хөтөлбөрт бүртгүүлсэн хүүхдүүдэд мэргэжилтнүүд илтгэл тавьж, сонирхсон асуултуудад хариулт өгөхөөр байгаа.

- Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа оюутан залууст ямар боломжууд нээгддэг вэ? Таны хувьд олж авсан боломжууд юу байв?

- Том байгууллагад  дадлага хийснээр системтэй ажиллаж сурдаг.  Энэ нь төгсөөд ажлын талбарт гарахад маш их туршлага болохоор санагдсан. Миний хувьд IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн.  Голомт банкны зүгээс дадлага хийсэн оюутнууддаа олгодог том боломжуудын нэг бол сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.  Мөн хөтөлбөрт хамрагдсанаараа  ирээдүйд хийх, хийж болох зүйлсээ илүү нарийн, бодитойгоор мэдэж авсан.

- Бусад оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Энэхүү хөтөлбөрийг Голомт банк Монголдоо анхлан нэвтрүүлсэн гэж хэлж болно.Маш олон хүүхэд бүртгүүлдэг ч зарим нь орох боломжгүй болдог. Хэдий хөтөлбөрт тэнцэж чадаагүй ч гэсэн ирэх жил дахиад л боломж гарна гэдгийг хэлмээр байна. Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд илүү их хичээж дадлагын хугацаандаа хувь хүний хөгжлийн талаас цаг барилт, багаар хамтарч ажиллах чадвараа ахиулах, мэргэжлийн тал дээрээ өөрийгөө илүү сайжруулаарай гэж захимаар байна.

- Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

- Баярлалаа.

“Хан талст” ХХК Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяагийнх
“Хан талст” ХХК Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяагийнх
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​