fbpx АПУ ард түмнийг архинд живүүлцсэн болохоос аварч, хамгаалаагүй шүү!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 25 секунд

АПУ ард түмнийг архинд живүүлцсэн болохоос аварч, хамгаалаагүй шүү!!!

Улс төр бужигнаж, Улсын их хуралд нэр дэвшигчид албан бусаар сурталчилгаагаа эхлүүлчихлээ. Нэр дэвшигчдийн зарим нь  олонд танигдах гэж байн байн зурагтаар гарч байгаа бол зарим нь бага сага ярьсан зүйлээ сэвэх...

Энэ удаагийн сонгууль эрээвэр хураавар нэр дэвшигчидтэй, ер нь л “элдэвтэй” болох дүр зурагтай байна. Хамтран ажиллагсадаас эхлээд хамаатан саднаараа дэвшиж байгаа тэд сурталчилгаа эхлэхээс өмнө сонгогчдынхоо дургүйг хүргэж эхлэх нь тэр. Их хурлын сонгуульд нэр дэвших  ураг төрлийн хүмүүсийн нэг нь "АПУ" гэх тодотголтой Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, түүний авга эгч П.Батчимэг нар. Б.Ганхөлөг аавынхаа нутгийнхийг дэмжинэ хэмээн  Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшиж байгаа бол П.Батчимэг мөн л Ардчилсан намаас Дорнод аймагт нэр дэвшихээр “сунгаагаа” эхлүүлэх гэж байна.

Гэвч П.Батчимэг эхлэхээсээ өмнө бүдрэв. Дорнод аймгийнхаа ард иргэдийг төдийгүй бүх монголчуудыг доромжилчихов.

АПУ компанийнхныг хүний зовлон дээр жаргагсад, Монголын нийгэмд архидалт нэмэгдэж, гэр бүл салалт бий болж ирсэн гэх шүүмжлэл дагасаар ирсэн.  

Харин энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад Дорнод аймагт нэр дэвшихээр болсон П.Батчимэг "Архийг яг АРХИ гэж нэрлэсэн цагаас нь хойш тоолбол архи 5000 жилийн настай бүтээгдэхүүн. Хэзээд л байсан, байсаар ч байх л ундаа. Нэгэнт хүн төрөлхтөн архи хэрэглэх нь үнэн юм бол аюул хоргүй, маш чанартай байх ёстой. Монголын нийгэмд хор хөнөөл учруулсан гэхээс илүүтэй олон хүний амь насыг хамгаалсан гэдгийг баттай хэлэх байна. Хэрэв АПУ компани баталгаатай, чанартай архи үйлдвэрлээгүй бол олон хүн амь насаараа хохирох байсныг үгүйсгэх аргагүй. Технологийн шинэчлэлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг зогсолтгүй хийснээр олон улсад чанараараа тэргүүлж байна" гэж хариулжээ.

Уучлаарай. АПУ компани ард түмнийг архинд живүүлсэн болохоос аварч, хамгаалаагүй шүү.  Өнгөрсөн хугацаанд АПУ – архидалт гэдэг үг холбоо үг шиг хэрэглэгдэж ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нийгэмд архидалт хавтгайрахын зэрэгцээ “АПУ” архины салбарынхаа оргилд гарсан. Гэтэл үүнийгээ “Олон хүний амийг аварсан цагаан үйл” гэсэн нь олны эгдүүцлийг  ч ихээхэн хүргэжээ. "АПУ"-гийн ах дүү, өв залгамжлагч нарт Монголын төр, ард түмэн ямар өртэй юм бэ гэж асуух ч хүн олон байна.     

Архины салбарынхан улстөрд гарах гэж ийн улайрч байгаа нь цаанаа бизнестэй нь холбоотой. Ард түмний шаардлагаар “Архины тухай” хуульд өөрчлөлт оруулах ажлыг үе үеийн парламентчид хийж ирсэн ч төрд нөлөөллөө тогтоосон хүмүүсийнх нь уршгаар “төв нь голлоогүй” хууль батлагдсаар ирсэн. Энэ удаагийн парламентад ч гэсэн архины салбарынхан нэг биш нэлээд хэдэн төлөөллөө оруулахаар зэхэж, улмаар эхнээсээ гуулиа цухуйлгаж буй нь энэ бололтой. 

Б.Энхчулуун

Эх сурвалж: tovch.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​