Д.Нямхүү: Өчигдөр 109 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа


Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжиилгээнд коронавирус илрээгүй.

Нийт 140 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.

Мөн 68 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-н гэхэд гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэхээр байна" гэв.


Энэ мэдээ таалагдаж байвал: