Эдийн засаг
өчигдѳр 15 цаг 06 минут
“ШОНХОР” ЗАХ ДЭЭР ҮХРИЙН МАХ КГ НЬ 17000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сарын дотор огцом өсчээ. Өчигдрийн байдлаар “Шонхор” зах дээр үхрийн цул мах кг нь 17000, хонины цул 12500, адуу 9000, ямаа 9500, тэмээ 8500 төгрөгийн үнэтэй борлуулж байв. Махны үнийн өсөлт нь орон нутгаас мах ховор ирж байгаатай холбоотой хэмээн худалдаачид тайлбарлаж байна.

2020/05/29
Шатахууны үнийг дахин буулгаж, 10 жилийн өмнөх үнээр борлуулж ...

"10 жилийн өмнө Монгол Улсад шатахууны дээрх үнээр борлуулагдаж байжээ. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ 10 жилийн өмнөх дээрээ очжээ"

2020/05/28
Ноолуурын урамшуулал 170 тэрбум төгрөг малчдын данс руу шилжжээ

Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

2020/05/28
Ямааныхаа “нуруу”-наас зээлээ төлдөг байсан малчид энэ удаа ...

“Би сая 320 мянган төгрөгөөр эр хонь авлаа. Цагийн сайханд энэ мөнгөөр бог мал авдаг байлаа шүү дээ. Одоо харин нэг “муу” хонь л ийм үнэтэй болчихсон байна. Арай ч дэндэж байна аа. Махны үнэ тэнгэрт хадаж, тансаг хэрэглээнд тооцогдоод хоёр жил өнгөрч байна. Жижиглэнгийн захаас авбал бүр ч дийлэх юм биш. Нэг кг нь 10 гаруй мянган төгрөг байсан. Арай хямд байгаа болов уу гээд энд ирлээ” хэмээн бухимдан халаглах хижээл насны эртэй “Эмээлт” захын үүдэнд таарлаа. Үнэхээр ч махны үнэ өсжээ. Эмээлтэд төлөг 150-160 мянга, эр хонь 270-320 мянган төгрөгийн ханштай байна. Харин одоогоос хоёр сарын өмнө тарга, тэвээрэг сайтай эр хонь хамгийн дээд тал нь 220 мянгад хүрч байсныг малчид, худалдан авагчид хэлж байлаа. 

2020/05/07
БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ

Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. Гэвч Ковид – 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал БНСВУ-ын Засгийн газраас энэ оны 06 дугаар сарыг дуустал цагаан будааны экспортод хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүсээд байсан юм.

2020/04/27
Сахил авсан биш бүр дордов гэгчээр малчдын орлогыг хямралын үед ...

Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын Ш.Раднаасэдийн тавьсан асуулгын хариуг баасан гарагт УИХ-ын чуулганаар сонслоо. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Энэ жил Монгол Улс 10 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Үүнээс 30 хувийг нь дотоодын нөөц бололцоондоо бэлтгэж байгаа бол үлдсэн 70 хувийг гаднын хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр боловсруулахаар тооцож байна. Үнэ ханшийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, аймаг бүрээр өмнөх жилүүдийн дундаж түвшинг харьцуулан, доод түвшинг тогтоосон. Зүүн аймгуудаас ноолуур бэлтгэж эхэлсэн. Өмнөд хөршийн ноолуур бэлтгэж байгаа үнэ манайхаас 20-30 хувиар үнэтэй байгаа тул гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа” гэв. Харин гишүүд ид ноолуур бэлтгэлийн цагаар уг бүтээгдэхүүний дотоодын ханш унаснаас үүдэн малчид орлогогүй, мөнгөгүй болох нөхцөлд орсныг салбарын сайдад нь сануулж, ихээхэн шүүмжлэв. 

2020/04/20
ХХААХҮЯамтай бодлогын гэрээгээ хийсэн аж ахуй нэгжүүд ноолуураа ...

Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан

2020/04/14
АИ-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр буурлаа

АИ-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр буурлаа

2020/04/06
Ч.Улаан сайд аа!!! 7000 мянган тн НООЛУУР-г хэн авахыг хэлээд өгөөч!!

Монгол улс жилдээ 10 мянган тн ноолуур авдаг. Засгийн газар ноолуур худалдан авахад Хөгжлийн банкнаас 300 тэрбумын зээлийг 3 хувийн хүүтэй ноолуур бэлтгэгч компаниудад өгөхөөр болсон. Энэ мөнгөөр монгол улсын нийт ноолуурыг худалдан авна гэвэл кг-ийг нь 30.000 төгрөгөөр авна. Харин ЗГ-ын амласан ёсоор кг-ийг нь 100,000 төгрөгөөр худалдан авбал ердөө 3 мянган тн-г л авах мөнгө. Харин үлдсэн 7 мянган тн -ыг нь хэн хэдээр авах нь тодорхойгүй үлдэж бна

2020/04/01
Дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх мөнгө хэвлэхийг санал болгов

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хөгжиж буй орнуудад коронавирустэй тэмцэхэд, мөн эдийн засагт учрах үр дагаврыг даван туулахад туслахын тулд дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хэвлэхийг санал болгожээ.

2020/03/30
Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ

Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ

2020/03/20
Л.НАРАНБААТАР: БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХГҮЙ БАЙХ НЬ "СТРАТО"-Д Л ...

Эдийн засагч Л.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

2020/03/19
Сайд Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ 200 ...

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

2020/03/14
“И Март” дэлгүүрт зөрчлийн тухай хуулиар торгууль оногдууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

2020/03/11
Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны  279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ.  Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулна.

2020/03/09
Монгол улсын эрх ашиг хамгийн чухал тул нэн яаралтай аюулгүйн ...

 Хятад улсад шинэ корона вирусын халдвар гарсанаас хойш өнөөдрийн байдлаар нийт 79 улс оронд тархаж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага онц байдал зарласан билээ. Олон улсын эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар глобалчлагдсан эдийн засагт урьд хожид байгаагүй сөрөг үр дагавар, гарз хохирол учруулах магадлалтай хэмээн дүгнэж байна. Үүнээс үүдэн дэлхийн улс орнууд үндэсний аюулгүй байдал ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж дотооддоо өөр өөрсдийн арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч ажиллаж байгаагаас хамгийн чухал нь гол нэрийн барааны хүнсний нөөцийг бүрдүүлэх явдал юм.

2020/02/12
Ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна. 2019 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 2.2 хувиар буюу 5000 төгрөгөөр өсжээ. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 120000-140000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 160000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-350000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

2020/02/06
МАХНЫ ҮНЭ Ч.УЛААН САЙДАД ХАМААГҮЙ ГЭВ ҮҮ?

Өнгөрсөн наймдугаар сард болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаанд үүрэг өгсөн байдаг. Ингэхдээ  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй гэсэн янз бүрийн тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.  Тухайн үедээ л  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгэнд иргэд итгэж, найдаж байлаа.  Үнэхээр махны үнэ нэмэгдэхгүй нь, нэмэгдвэл салбарын сайддаа хатуу арга хэмжээ авч ажиллах нь гэж итгэж байв. Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ч.Улаан сайдад хэлсэн энэ үг, даалгавар ямар ч үнэ цэнэгүй, цуурай төдий байжээ.

2020/02/04
Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөрийг ...

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзлаа. 

2020/01/24
Цагаан сараар мөнгө бэлэглэж хэвшицгээе

Монголчуудын уламжлалт баярын нэг Цагаан сар болоход багахан хугацаа үлдсэн учир айл бүр ялангуяа ахмад настнууд маань бэлтгэлээ базааж эхэллээ. Золгож ирсэн зочиндоо ямар бэлэг өгөхөө бодож, урт жагсаалт гарган цалин, тэтгэврээ буухыг хүлээж сууна. Наймаачид Цагаан сарын гарын бэлэг бэлдэж ирэхээр орлогынхоо хэдэн төгрөгийг юаниар солиулан халааслаж, урд хөршийг зорихоор зэхэж байна. Тэгвэл заавал урт жагсаалт гарган толгойгоо гашилгаж, урд хөршийг зорьж цаг хугацаагаа алдах шаардлагагүйг энд онцолъё.

2020/01/15
Увайгүй Ч.Улаан сайд огцор

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Эрхэм гишүүн мэдээлэл хийх болсон үндэслэлээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьж байгаатай холбоотой гээд үүнийгээ гурван үндэслэлээр тайлбарласан. Үүнд нэгдүгээрт, Ч.Улаан сайд малчдын малын үнийг унагааж, орлогыг нь багасгасан. Хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн. Гуравдугаарт, БНХАУ-ын махны үйлдвэрийн эздийг дэмжсэн бодлого явуулж байна гэлээ.

2020/01/02
Тэтгэврийн зээлийн НИЙТ ДҮН 680 ТЭРБУМ ТӨГРӨГ байна

Шинэ оны зааг дээр Ерөнхийлөгч Х.Баттулга монголчуудадаа хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэв. Тэтгэврийн зээл авсан ахмадууд болон гэр бүлийнхэн нь гэнэтийн энэ мэдэгдлийг баярлан хүлээж авлаа. Харин зарим нь иргэдээ ялгаварлан гадуурхлаа, сонгууль угтсан  шоу эхэллээ гэх мэтээр төрийн гурван өндөрлөгийн хамтын шийдвэрт эгдүүцэв. 

2019/12/18
Компаниуд цалингаа өсгөөд ч ханшийн өсөлтийг гүйцэхгүй байна

Яаж амьдрах вэ, энэ их дарамт, татвар, хураамж дор... Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний ханш өсөж, нүүрс зэсийн баяжмалын үнэ тогтвортой байснаар бизнес эрхлэгчид шинэ төсөл эхлүүлэх, үйлдвэрлэлээ тэлэх тамир тэнхээтэй болдог. Энэ нь ажилгүйдлийн түвшин буурахад онцгой нөлөө үзүүлж байна. Манай улсын худалдаа, үйлчилгээний салбарт уул уурхайн нөлөөлөл хэр их болсныг эндээс анзаарч болохоор.

2019/10/15
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна

“Татвар”-аар хураасан мөнгөний тал нь хаачив Монголын мянга, мянган жолоочид нэг зүйл ойлгомжгүй байна. Албан журмын даатгалын тухай хуулиар жолооч бүр даатгалд хамрагдаж ангиллаас хамаарч их, бага хэмжээгээр хураамж төлдөг. Нэг ёсны албадан татвар гэсэн үг. Гэтэл тухайн мөнгөний нэг хэсэг нь нөхөн төлбөр болж, үлдэгдэл мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байдалтай олон жилийг үдлээ. Баримт дурдъя. Зөвхөн энэ оны есөн сарын байдлаар гэхэд даатгалын компаниуд Монгол Улсад жолоо барих эрхтэй 541.6 мянган жолоочоос албан журмаар 29 тэрбум төгрөг хураажээ. Үүнээс зам тээврийн ослын хохирогчийн нөхөн төлбөрт 8.7 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм.

2019/10/11
“Тэнгэрт тулж” байсан махны үнэ 4700 төгрөг болж буурчээ

Энэ оны долдугаар сарын байдлаар махны үнэ хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж хэлэхэд буруутахгүй байх. Тодруулбал, хонины ястай мах 10,110 төгрөг байсан бол цул мах 11,500, харин үхрийн ястай мах 12,500, цул нь 14,800 төгрөг байсан. Тэгвэл адууны ястай мах 9,400, ямааны ястай мах 8,550 төгрөгт хүрсэн байлаа. Ерөнхий сайд махны үнэ буулгахыг танхимын сайдынхаа “толгойтой” ярих хатуухан чиглэл өгснөөс хойш байдал ямар болсныг сонирхлоо.

2019/09/12
Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийн буухиа 15 дахь ...

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, сурагчдад чиглэсэн багц хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ.

2019/09/07
Д.ГАНХУЯГ: “БАЯЛГИЙН САН”-ГИЙН ТУХАЙ СУДАЛГАА ТООЦООТОЙ ЯРИХ НЬ ...

Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор “Баялгийн сан”-гийн тухай маргаан сэдрэн гарав. Арга ч үгүй биз, үүнийг ярих цаг нэгэнт болсон. Гэхдээ хийрхэл, цэцэрхлээр биш, харин судалгаа тооцоотой ярих нь бодит үр дүнд хүргэнэ .

2019/09/05
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Роснефть”-ийн ерөнхийлөгч ...

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзав

2019/08/30
Махны үнэ сүүлийн нэг сард тасралтгүй нэмэгдэв

Хичээл, сургуулийн бэлтгэлтэй зэрэгцээд иргэдэд мөнгөний хэрэгцээ их байгаа энэ үед махны үнэ бүр долоо хоног тутамд 300-500 төгрөгөөр нэмэгдээд байгааг Нийслэлийн статистекийн газраас гаргасан байна. Бодит байдалд махны үнэ ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар бид хотын төвд байрлах

2019/08/29
Хавар өссөн шатахууны үнэ дорвитой буухгүй байсаар намартай ...

Хавар өссөн шатахууны үнэ дорвитой буухгүй байсаар намартай золгов