fbpx Бид шатахууны хэрэглээгээ ангилах цаг болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 48 секунд

Бид шатахууны хэрэглээгээ ангилах цаг болсон

Өнөөдөр нийгмийг бү­хэлд нь бухимдуулж бай­гаа олон асуудлын тэр­гүүнд шатахууны үнэ ханш, хүрэлцээ орж байна гэхэд буруудахгүй. Манай улсын импортоос шууд хамааралтай бензин шата­ хууны жилийн хэрэгцээ нэг сая тонноос дээш байдаг аж. Тухайлбал, 2016 онд 1.27 сая тонн шатахуун им­ портолж байсан бол өнгөр­ сөн онд 1.5 сая тонныг оруулж ирсэн тухай албаны эх сурвалж хэлж байна. 2009 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед төр, засгаас шатахууны “галзуурсан” үнийг дарахын тулд импорт­ логч компаниудад татаас олгох, цаашдаа татварын бодлогоор дэмжих арга хэмжээ авснаар сүүлийн 10-аад жил ханшийг “барьж” ирсэн байдаг. Гэвч энэ байдал одоо оргил цэгтээ хүрч “тэсрэхэд” ойрхон болсныг эдийн засагчид анхааруулах боллоо.

Улмаар хэдхэн жилийн өмнө 10 орчим байсан шата­ хуун импортлогч компани, аж ахуйн нэгжийн тоо 80 гаруй болж бүл нэмснээр иргэдийн хэрэгцээнд дөрөөлж, төр, засагт шахалт үзүүлж асууд­ лаа өөрийн талд ашиг­ тайгаар шийдүүлэх боломж бололцоо нь улам нэмэгдэж хүчирхэгжсэн бололтой.

Түүний хамгийн сүүлчийн жишээ нь, өнгөрсөн онд байгуулсан Шатахууны үнийн зөвлөлөөс энэ сарын 18-нд зөвлөмж гаргасан явдал байлаа. Тус зөвлөлийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн нарын гарын үсэг бүхий зөвлөмжид дизель түлш болон Евро- 5 стандартын шаардлага хангасан автобензиний жижиглэн борлуулалтын үнийг хэрэглэгчдэд дарамт багатайгаар тодорхой хугацаанд үе шаттайгаар өөрчилж, цаашид зах зээлийн горимд аажмаар шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Харин нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг АИ-92, А-80 бензиний үнийг нэмэхгүй байхаар тусгажээ. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн ажлын хэсэг манай улсад нэгдүгээр сарын 25- нд ирж, хөтөлбөрийн санхүүжилттэй танилцах гэж байгаатай холбогдсон түр зуурын арга хэмжээ гэж дүгнэх хэсэг ч байна. Тиймээс эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Шатахууны үнэ ба эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүнд УУХҮЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч С.Лхагважав нар оролцож, мэдээлэл өгснөөс гадна сэтгүүлчидтэй илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцав.

Албаны хүний мэдээлжбайгаагаар шатахуун импортлогч компаниуд гурван хувийн марж (цэвэр ашиг)-тай байхыг эрмэлздэг ч одоогийн байдлаар литр тутамд 100-200 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж. Мөн манайхан үнийн хойноос хөөцөлдөх нь элбэг ч шатахууны чанарын тухайд төдийлөн анхаардаггүй юм байна. Тодруулбал, өнгөрсөн онд оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүний 10 хүрэхгүй хувь нь евро стандартад тэнцэхүйц чанартай байжээ. Тимээс шатахууны октаныг дээшлүүлэхийн тулд напта, керосин зэрэг шатах, тослох туслах бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан аж. Үүний улмаас дээрх бүтээгдэхүүний импорт эрс нэмэгдэж, 130 мянган тонн болсон байна. Тиймээс эдгээрт ногдох татварыг нэмэгдүүлэхээр болжээ.

Манай улс шатахууныхаа нийт хэрэглээний 90 хувийг Оросын “Роснефть” компаниас авч, түүний ихэнхийг жижиглэн худалдаагаар хэрэглэгчдэд борлуулдаг. Тодорхой хэмжээний нөөц байгаа ч зарим компани тодорхой бус шалтгаанаар шатахуун түгээх станцаа хаах, Үнийн зөвлөлийн зөвлөмжөөр өдрийн цагаар хотын дотор шатахуун тээвэрлэхийг хориглосон зэрэг шалтгаанаар хомсдол үүсч, хязгаарлалт хийх, дугаар ихсэх гэхчлэн зарим нэг сөрөг үр дагавар гарч байгаа аж. Эдгээр мэдээллийн дараа хэлэлцүүлэгт оролцогч албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шатахуун болон шатах, тослох материалын хэрэглээг ангилж болдоггүй юм уу. Ингэснээр үнийг ялгавартай тогтоох боломж бий юү?

С.ЛХАГВАЖАВ: -Манай улсын шатахууны нийт хэрэглээ сүүлийн арван жилд 1.6 тэрбум ам.доллар болсон. Түүний хэдэн хувийг уул уурхайд зарцуулж байгааг тооцож, тэнд арай өөр үнэ ханш барьж болмоор санагддаг. Нийтийн хэрэгцээний бензин шатахуунд татвараар дамжуулан зохицуулалт хийж болох саналыг бид холбогдох газарт хүргүүлж байсан ч үр дүнд хүрэлгүй мартагдсан. Өнөөдөр үүнийг сэргээхэд болохгүй гэх газаргүй. Одоо манай ямар их баялаг маш бага зардлаар гадагш гарч байна. Бид хэрэглээгээ ангилахгүй, бүх салбарт ганцхан үнэ ханш барьж байгаад л их асуудал оршдог. Хэрэглээгээ ангилаад үнийг чөлөөтэй болговол нэг хэсэгтээ шок үүснэ. Гэхдээ нийлүүлэлт сайн байх юм бол хэсэг хугацааны дараа үнэ буурна. Яг л махны үнэ өсч буурдаг шиг.

 

-“Роснефть” компани манайд өөрийн сүлжээ 100 ШТС-ыг байгуулах санал тавьж байсан. Ер нь гаднын ийм сүлжээг оруулж болдоггүй юм уу?

Ч.ЧУЛУУНБАТ: -Газрын тосны тухай хуульд манай шатахууны нийт хэрэглээний 30-аас доошгүй хувийг дангаар нийлүүлдэг компанийг жижиглэн худалдаанд оролцуулахгүй байх тухай заалт байдаг. Тиймээс энэ нь боломжгүй.

С.ЛХАГВАЖАВ: -Онцгой лиценз эзэмшиж байгаа 80 гаруй компанийг 160 болгож яагаад болохгүй гэж. Нийлүүлэлт сайн байвал өрсөлдөөн жинхэнэ утгаараа бий болно. Хэрэв тэд хэрэглэгчдэд дарамт учруулаад байвал өөр арга замаар зохицуулж болох юм. Ер нь зөвшилцлийн гол үндэс нь эрэлт, нийлүүлэлт түүнээс улбаатай үнэ гэдгийг бид ойлгосон гэж бодож байна.

 

-Нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих талаар сүүлийн үед эрчтэй яригдаж, хөрөнгийн эх үүсвэрийг ч шийдсэн гэж ойлгож байна. Харин ажлын явц ямар байгаа бол?

Ч.ЧУЛУУНБАТ: -БНЭУ- ын Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн. Энэ хөрөнгийг нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихад зарцуулах саналаа бид уламжилсан байгаа. Энэ дагуу “Индиа инженеринг” компани төслийг боловсруулна. Боловсруулах үйлдвэрт шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн.

С.ЛХАГВАЖАВ: -Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ажлыг гардан хариуцаж ажиллахаа сая БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр мэдэгдэж байсан. Тиймээс ажил хэрэг болно гэж найдаж байна. Манай танхимаас Монгол Улсын 10-15 томоохон төсөл хөтөлбөрийг зарлаж, ажлынх нь явцад хяналт тавина гэж бодож төлөвлөж байгаа юм. Түүний дотор энэ хөтөлбөрийг багтаана.

 

Д.Мөнхжаргал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​