fbpx Үлгэр хэзээ дуусдаг бол…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
12 минут 28 секунд

Үлгэр хэзээ дуусдаг бол…

Д.ЦЭРЭННАДМИД

Үлгэр гэдэг сайхаан. Эрт урьдын цагт гээд л эхэлдэг ч дунд нь элдэв юм гарна. Зовно зүдэрнэ. Аймшигт мангастай учирна. Гэвч дийлнэ. Мангасыг дарсан хүлэг баатруудыг нүдээр үзмээр л санагдах. Хамгийн гоё нь үлгэр сүүлдээ амар сайхан жаргажээ гэж төгсдөг. Тэгвэл өнөө үед хэзээ ч дуусдаггүй ямар нэг амар амгалангийн төгсгөлд хүрдэггүй “үлгэр” цөөнгүй байх болжээ. Түүний нэг нь Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай олон жил дамжин яригдаж байгаа шинэ цагийн хуучин үлгэр.

Тийм ээ үлгэр болохоороо л боллоо шүү дээ. Аль 1993 онд Дорнодын их тал Тамсагийн сав газраас нефть оргилж монголчууд даяараа баярласансан.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат тэнд очоод сэтгэл нь хөөрөхдөө шинэхэн саарал давуун дээлийнхээ энгэрийг эх дэлхийн хишиг газрын тосоор мялааж байхыг хараад зогсож байсны хувьд уг үйл явдлыг өнөөгийнхний хэлээр өнгөтөөр нь санаж байна л даа. Монголыг маань газрын хөрсөн дор тийм их багтаж ядсан баялаг байдгийг сая л мэдсэн юм шиг баярласнаа мэдэрч улс орны минь хөгжлийн нэг үүд нээгдлээ гэж чамгүй хөөрөлтэй сурвалжлага бичиж дээлээ мялаасан Ерөн­хий­лөгчийнхөө зургийг сониныхоо тэр­гүүн нүүрт залж омогшиж байв даа. Энэ бол миний хэлэх үлгэрийн эхлэл юм шиг. Тэр дундаас сугалж авч ярих нэг зүйл бол газрын тос саваа халин гарч ирсний дараахнаас эхлэн ярьсан нэг зүйл нь Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай асуудал юм. Энэ “үлгэр” одоо ч яригдаж л байгаа. “Үлгэр”-ийг хэрвээ жаргаасан бол өдийд Монгол улс хөгжлийн арай өөр өнгийг олсон ч байх юм билүү. Ийм бодол төрсний учир хуучин гэхээр энэ сэдвийг дахин сөхлөө. Сүүлийн 20 гаруй жил үе үеийн Засгийн газрын хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр барьж шатахууны импортоос ямар нэг хэмжээгээр гарна гэж бичээстэй бий. Тоолбол лав 10 гаруй төсөл боловсруулагдаж олон компани, хувь хүн тусгай зөвшөөрөл авсан байдаг.

Бас 1994-2004 оны үеийн сонгуулийн гол пиар энэ байж нэр дэвшигчид үүнийг л ихээхэн өргөлттэй ярьж амлаж байсныг санаж байна. Тэр ч байтугай Багахангай, Багануур, Налайх, Сайншанд, Дарханд боловсруулах үйлдвэрийн шав тавигдаж байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газрын тосны газраас Монгол улс газрын тос үйлдвэрлэгч орон боллоо гэж сүржин зарласан удаатай. Гэвч Монгол түмнийг горьдоосон яриа хэл, хоосон амлалт үргэлжилсээр он солигдсоор л…

Уг нь “Хэт, “Сүмбэр ойл” зэрэг компанийн санаачилгын дагуух төсөл нь бэлэн болоод үйлдвэрээ барихаа дээрээс команд хүлээж байсан цаг бий.  Эрдэмтэд мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа ч тал талаасаа нэгдсэн байв. Гэтэл яагаад тэр бүхэн ажил болохгүй асуудлыг жонхууруулж орхиод байсан юм бэ гэвэл Монгол Улс мөнгөгүйдээ бас боломж нөхцөл нь бүрдэхгүй байсандаа биш юм. Дээрх төслүүд тушаатай дэвхцэж байгаад алдардгийн гол учир төр, засгийн эрхмүүд санаа тавиагүйнх. Санаа тавья гэхээр УИХ, Засгийн газарт уг асуудал ороод ирэхээр монополь эрх эдэлдэг шатахуун импортлогчдын төлөөлөл саад хийчихдэг. Тэдний зарим их хуралд ч байсан юм чинь. Нөгөө талаар шатахуун нийлүүлдэг гол түнш Роснефтийнхэн ч нөлөөлдөг байсан байх. Тэд манайхан шиг өөрийнхөө  зах зээлийг хааж тэнэглэнэ гэж юу байхав. Түүхий тосоо хямд өгснөөс нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүнээ ахиухан үнээр шахахаа л бодож таарна. Бас манай төр, засагт эрхлэнгүй байдаг “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятадууд ч Монголд үйлдвэртэй болоход дуртай байгаагүй нь мэдээж. Ийм шалтгаануудын улмаас улсын мөнгөний ихээхэн хэсэг шатахууны импортын зардалд урссаар байгаа. Улсын хэмжээгээр оноос онд автомашин, механизмын тоо эрс өссөнөөр шатахууны импортын хувьд бусдаас хамаарал улам нэмэгдэв. Түрүү, түрүүчийн Засгийн газрын үед манай улсын эдийн засгийн өсөлт бараг 20 хувьд хүрэх гэж байна. Уул уурхайгаас олох ашиг орлого нэмэгдлээ гэж мэдээлж байсан. Гэтэл олсон мөнгөө сонгууль, халамжид цацаж ямаанд хүртэл өгсөн ойрын жишээ бий. 2011 он гардаг юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед дээ. Японоос авах 600 сая ам.долларын зээлээр Дарханд жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих боллоо гээд тогтоол, шийдвэр хүртэл гаргасан. Уг үйлдвэр хоногт 44 мянган баррель тос боловсруулж жилд 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэнэ гэсэн техник эдийн асгийн үндэслэл хийсэн гээд л…

Өмнө нь бас Зүүнбаянд боловсруулах үйлдвэр барина гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан санагдана. Энэ үед ашгүй нэг өөрийн гэсэн үйлдвэртэй. Монгол гэсэн шошготой шатахуунтай болж гадны хараат байдлаас бага ч гэсэн ангижрах нь гэж ард олон баярласан даа. Гэтэл Дарханд барих үйлдвэр бас л цаасан дээр “босоод” өнгөрсөн. Хэдийгээр техник, эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэх ч уг үйлдвэрийг түүхий эдээр хэрхэн хангахав, хангадаг юм гэхэд тээвэрлэн авах боломж нь ямар билээ.

Бас энэ үйлдвэрийн буйраа засах газар нь  Дархан мөн үү, биш үү гэсэн яриа, шүүмжлэлд өртсөөр асуудал газрын гаваар ороод алга болсон. Үлгэр ингэж үргэлжлэв. Уг нь манайд туршлага бий 1950-аад онд Дорноговийн Зүүнбаянгийн ордыг түшиг­лэсэн нефтийн үйлдвэр барьж авто бензин, дизель түлш гаргаж авч байсан шүү дээ. Жилд 16 мянган тонн бензин үйлдвэрлэж байв. Энэ нь дуусдаггүй үлгэрийн эхэнд дахин дахин сонсмоор дурсамж юм. Гэтэл үүнээс хойш 70 гаруй жилд Монгол Улс газрын тосны салбарт гарсан гялтайх юмаар тун бага. Уг нь Монголын газар нутаг хэвлийдээ 1.6 тэрбумын “хар алт”-ны, 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Тэгсэн байтлаа өдий болтол өөрийн үйлдвэргүйгээс шатахууны хэрэглээгээр бусдын халаасанд амьдарч ирлээ. Улсын хэмжээнд шатахууны хэрэглээ өслөө гээд 800-900 сая тонн. Үүнийг 100 хувь гадаадаас авч байна. Өөртөө баялаггүй бол яая гэхэв гэхсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Монгол Улс энэ жил 884074 тонн газрын тос олборлож 861854 тонныг нь экспортоллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт гэж саяхан мэдээ­лэв. Үүнийг бодохоор үйлд­вэрээ барьчихаад тэр их тосоо өөрсдөө боловсруулаад байсансан бол улс орны маань эдийн засаг тэгтлээ хямрахгүй байх ч байсан юм бил үү гэж бодогдох. Нэг мэргэн үг байдаг даа. Хүн малгайгаа толгойдоо тааруулдгаас биш толгойгоо малгайдаа тааруулна гэж байдаггүй гэж. Энэ утгаар аваад үзвэл газрын тосны баялаг нь толгой гэвэл түүндээ таарсан малгай буюу үйлдвэрээ барьчихсан байвал зөв байх нь ээ дээ. Гэтэл өдий болтол “толгой ч үгүй, малгай ч үгүй” л байна. Шатахуунтай холбоотой асуудал дэгдэнгүүт манай улстөрчид дуу дуугаа авалцан өлгөж аваад л эх оронч дүр эсгэдэг. Тэр нь ердөө өмнөх үеэ, хэн нэгнийг шүүмжлэн хэлэлцэх аятай болоод ярианы гал намдангуут таг чиг болдог нь худлаа биш. Нүглийн нүдийг гурилаар гэдэг шиг юм бас хийнэ. Хятад талын эрх ашигт нийлүүлж байгаа ч юм уу. Нөгөө талдаа Монгол түмнийхээ сэтгэлийг хуурсан нэг юм нь “Мон-93” нэртэй бензин. Энэ нь Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэг боллоо гэсэн үг огт биш. Дорнодын тал нутгаас гадагш нь зөөлгөсөн газрын тосыг шатахуун болголоо гэсэн өнгөцхөн санаа. Хятадын “Чайна-Ойл” компанийн Хөх хот дахь үйлдвэрт Тамсагийн нефтийг боловсруулдаг.

Тэндээс Монгол Улс сар бүр “Мон-93” гэсэн шошготой 10 мянган тонн бензин авч байгаа юм билээ. Үнийг нь тооцохдоо Монголоос импортолж байгаа газрын тосны үнийг суурь бол­гохоор харилцан тохиролцсон гэх ч нэг литр “Мон-93” бензин 1640 төгрөг юм байна. Энэ нь импортоор авч байгаа ижил төрлийн бинзенээс илүү үнэтэй болохоор хэрэглээ муу байгаа аж. Харин борлуулалтыг нь ямар нэг аргаар хийдэг л байх. Монгол Улс далайд гарцгүй болохоор өөр орны далайн тээврийн хөлөг онгоцууд дээр Монгол төрийн далбаагаа хатгадаг гэдэг. Үүнийг харсан хүн Монголын хөлөг онгоц явж  байна гэдэггүй. Монголын далбаатай онгоц л гэх юм билээ. “Мон-93” бензин ч яг л үүнтэй адил юм санагдана. За тэгтэл саяхан байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих юм яриад эхэллээ. У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхий сайд болох гэж байхдаа “Би алив юманд бодитойгоор хандана. Худлаа юм хэзээ ч амлахгүй гэж зоригтой хэлж байсан. Сая намын дарга болоод “Ардын намын жорыг одоо би найруулна” гэсэн зэргээс нь олзуурхаж байна. Хэлсэндээ хүрэх болов уу гэж найдах сэтгэл бас төрнө.

Гэхдээ бас олон удаа хууртсан болохоор хашир санаа ардаас чангаах юм. Гэвч энэ удаа өөдрөгөөр бодьё харъя даа. Болж бүтвэл ямар ч хүчин чадалтай нь хамаа алга нэг үйлдвэртэй болбол оноос онд дуусгалгүй “тавьж хоносон” газрын тосны үйлдэрийн сэдэвтэй үлгэрээ нэг жаргаах сан даа. Олон Засгийн газар энэ асуудлыг дараагийнхдаа “гэрийн даалгавар” болгон үлдээж ирсэн. Энэ Засгийн газар битгий л тэгээсэй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ОФФШОР ба ХАРИУЦЛАГА
ОФФШОР ба ХАРИУЦЛАГА
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​