fbpx Азийн шинэ айдас агаарын бохирдол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 33 секунд

Азийн шинэ айдас агаарын бохирдол

Дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлж байсан Бээжин хотын захиргаа утаатай тэмцэх үндэсний бодлого хэрэгжүүлсний дүнд агаар дахь тоосонцрын эзлэх хувийг бууруулсан билээ. Ингэснээр утаан дундах Бээжин хот өнөөдөр түүх болон үлджээ. Хятад улстай нэгэн тивд орших Монгол, Энэтхэг, Өмнөд Солонгос, Японы хотод нэг куб агаарт эзлэх нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ихэсч, хорт утааны масктай өвлийг угтсан юм. Азийн тэргүүлэгч орнууд болох Өмнөд Солонгос, Японы аж үйлдвэржсэн, хүн амын төвлөрөл ихтэй хотуудад агаарын бохирдол байх ёстой төвшинг давжээ.

БЭЭЖИНГЭЭС ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Бээжин хотын агаарын бохирдол хэдхэн жилийн өмнө гамшгийн хэмжээнд хүрч, тоосонцор манантай байсан нь үнэн. Хүнд үйлд­ вэр, автомашины утаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцрын манан хүний эрүүл мэндэд сөргөөр нө­ лөөлж байв. Бээжин хо­ тын агаарын бохирдлын гол шалтгаан нь хорт бодис ялгаруулдаг хүнд үйлд­ вэр, автомашины тоо, хотын даацаас хэтэрсэн худал­ дааны төвийн төвлөрөл байв. 2016 оны судалгаагаар Бээ­ жин хот долоон сая суудлын автомашинтай байжээ.

Үүнээс 400 мянга нь автомашины хорт хий ялга­ руулах стандартыг хангаагүй тул ажлын өдрүүдэд хотын тавдугаар тойргоос дотогш нэвтрэхийг хориглосон жу­ рам гаргаж, өнгөрсөн оны хоёрдугаар сараас мөрджээ. Хотын захын нүүрс шатаадаг хэдэн зуун үйлдвэр, өрхийг төвийн эрчим хүч, дулааны сүлжээнд холбосон байна. Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах товчооны агаарын чанарын энэ са­ рын тайланд “2013 онд Бээжинд агаарын чанарын стандарт хангасан хоног 176 бүртгэгдсэн бол 2017 онд 226 хоногт хүрсэн. Мөн нэг куб агаарт эзлэх нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-ын жилийн дундаж хэмжээ 58 микрограмм хүрч буурсан” хэмээн онцолжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарт эзлэх нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 25 микрограммд хүрвэл хүний эрүүл мэндэд аюултай гэж тогтоожээ.

СӨҮЛД СТАНДАРТ ХАНГААГҮЙ АВТОМАШИНЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

Дэлхийд агаарын бо­ хирдлын хэмжээгээрээ тэр­ гүүлэх болсон Сөүл хотын агаарын бохирдол 19911997 онд дээд цэгтээ хүрч байв. Тухайн үеийн Өмнөд Солонгосын эрх баригчид экопарк байгуулах, нүүрсний хэрэглээг бууруулах зэрэг агаарын бохирдлыг бууруу­ лах шийдлүүд хэрэгжүүлсэн. Гэвч Хан мөрний гайхамшиг гэгддэг Сөүлд агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ зохих төвшнөөс давж нэг кубд эзлэх хэмжээ 70 микрограммд хүрсэн байна. Өмнөд Солонгост жилд 592 сая тонн нүүрстөрөгч ялгаруулдаг бөгөөд нэг хүн өдөрт дөрвөн хайрцаг тамхи татсантай дүйцэхүйц хортой агаар амьсгалдаг аж. Өмнөд Солонгосын Инха эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар агаарын бо­ хирдол цус харвалт зэрэг өвчний үндсэн шалтгаан болдгийг тогтоожээ. Тод­ руулбал, цус харвасан 410 тохиолдлоос 214 нь агаарын бохирдлоос болсон байна. БНСУ цус харваж нас барсан иргэдийнхээ тоогоор Европын орнуудыг ардаа орхисон байна. Сөүлд агаарын бохирдлын улмаас тоосонцорт манан тогтох болсон. Энэхүү мананг бүрдүүлэгч PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын ихэнх хувийг автомашины яндангийн утаа эзэлдэг ажээ. Сөүл хотод бүртгэлтэй 10 сая автомашин бий. Тиймээс Сөүлийн эрх ба­ ригчид Бээжингийн турш­ лагыг дагаж хорт хий ялгаруулах стандарт хан­ гаагүй автомашиныг хө­ дөлгөөнд оролцохыг хориг­ ложээ. Мөн Сөүл хотын захиргаа автомашины улсын дугаарын хязгаарлалтыг энэ оноос мөрдөх болж, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийг оршин суугчдадаа олгожээ. Агаарын бохирдлын улмаас БНСУ-ын Кенсан Намдо аймагт цэвэр агаарын үйлдвэрийг өнгөрсөн есдү­ гээр сард байгуулжээ. Өм­ нөд Солонгосын эрчим хүчний 70 хувийг нүүрс, цөмийн эрчим хүчинд суу­ рилсан станцуудаас гарган авдаг байна. Тиймээс ерөн­ хийлөгч Мүн Жэ Ин агаарын бохирдолттой тэмцэх зо­ рилгоор эрчим хүчний ши­ нэчлэлийн “Еnergy U-turn” хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь нүүрсний хэрэглээг хязгаарлаж, бай­ галийн хий, сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан гарган авах төлөвлөгөө юм. Өмнөд Солонгосын төрийн тэргүүн “Бүрэн эрхийнхээ хугацаанд нүүрс түлдэг 50 цахилгаан станцыг хааснаар экологи болон уур амьсгалын өөрч­ лөлттэй тэмцэх болно” хэ­ мээжээ.

ЯПОНД РМ 2.5-ЫН ХЭМЖЭЭ ИХЭССЭН БАЙНА

Бээжин хотоос 2000 километрт орших Осака хотод нэг куб агаарт эзлэх нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ 104 микрограммд хүрч нэмэгдсэн байна. Япон улс Өмнөд Солонгосоос хоёр дахин их буюу 1267 сая тонн нүүрстөрөгч ялгаруулдаг аж. Япончууд 1970-аад оноос агаарын бохирдолттой тэмцэх болжээ. Тус улсад аж үйлдвэр өндөр хөгжсөн нь PM2.5-ын хэмжээ ихсэх үндсэн шалтгаан болжээ. Ялангуяа 2011 онд болсон Фукушима цөмийн цахилгаан станцын сүйрэл агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг ихэсгэсэн байна. Улмаар 2012 оноос хойш Японд минамата өвчний тархалт эрс ихэсчээ. Аж үйлдвэржилтийг дагаж бий болсон байгаль орчны бо­ хирдлын хор уршиг хүнд илэрсэн хамгийн тод жи­ шээний нэг билээ. Өвчний гол шинж тэмдэг нь дөрвөн мөчний үзүүр мэдрэлгүй болох, биеийн хөдөлгөөн саармагжих, нүдний харах хүрээ багасах, сонсгол муу­ дах, биеийн тэнцвэр олох чадваргүй болох, хэл ярианы чадвар муудах, хөл гар салгалах зэрэг болно.

ДЭЛИ ХОТОД АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОЖЭЭ

Энэтхэгийн эрх бариг­ чид агаарын бохирдол онц аюултай төвшинд хүрс­ ний улмаас нийслэл Дэли хотод автомашины дугаа­ рын хязгаарлалт хийжээ. Тодруулбал, нийслэл хо­ тод тэгш болон сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинуудыг хуваарийн дагуу явуулахаар болжээ. Дэли хотын эрх баригчдын мэдэгдсэнээр хотын за­ рим хэсэгт агаарын бо­ хирдлын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн байгуул­ лагын тогтоосон хэвийн хэмжээнээс 30 дахин их байна. Бохирдлын хэм­ жээг бууруулахын тулд ба­ рилгын ажлыг түр зогсоон, автомашины зогсоолыг төлбөргүй болгожээ. Шин­ жээчдийн дүгнэснээр, тэгш сондгой дугаараар авто­ машины хөдөлгөөнийг хяз­ гаарлах ньөнгөрсөн жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад бага хувиар нөлөөлсөн байна. Дэли хотод гурван сая гаруй автомашин бүртгэлтэй аж. Энэтхэг улсад агаарын бохирдлын улмаас жилд 1.2 сая хүн нас барж байна. Өвлийн улиралд Дэлид агаарын бохирдол аюултай төвшинд хүрэх болсонд Пунжаб, Харьяана мужид аж ахуй эрхэлдэг иргэд багагүй үүрэг гүйцэтгэжээ. Газар тариалангийн аж ахуй эрхлэгчид тариалангийн тал­ байд үлдсэн хог хаягдлаа цэвэрлэхийн тулд их хэм­ жээний талбайг шатаадаг аж. Салхины хурд удаан, барилга байгууламж барих үеэр тоосжилт ихэсдэг, хог хаягдлаа шатааж устгадаг зэрэг нь агаар бохирдох шалтгаан юм.

Зургаан настай Монгол охиныг хүчирхийлсэн Бангладеш эрийн ялыг хүндрүүлжээ
Зургаан настай Монгол охиныг хүчирхийлсэн Бангладеш эрийн ялыг хүндрүүлжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​