Томилгоо: УЕПГ, ШШГЕГ-ын дарга нарыг өөрчиллөө
TЕПГ, ШШГЕГ-т томилгоо хийгдлээ. Тодруулбал, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай гавьяаныхаа амралтад гарсан тул түүний оронд Баянзүрх дүүргийн прокуророор ажиллаж байсан О.Алтангэрэл томилжээ. Харин түүний оронд Нийслэлийн прокурорын газрын орлогч, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, зэрэг албан тушаал хашиж байсан Ц.Батболдыг томилжээ.
Мөн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очирыг чөлөөлж, оронд нь тэргүүн дэд даргаар хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна.