fbpx Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 42 секунд

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигын хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Зөв тусгал" аяны хүрээнд нийтлэлийн уралдааныг зарлаж байгаа бөгөөд уг уралдаанд ирсэн бүтээлүүдийг цувралаар хүргэж байна. 

Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий 

Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдээ олон учир шалтгааны улмаас зодож гарч хүрч хүчирхийлдэг билээ. Хүүхэд хүчирхийлэлд өртөж буйн олон хэлбэрийн нэг бол гэрийн даалгавар. Үүний бодит жишээг та бид ойр тойрноосоо харж болно. Үнэндээ бага ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг нь хийлгэнэ гэдэг аав ээжүүдийн хувьд амаргүй даваа. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж хамаг уур бухимдлаа гаргаж, хүүхдээ нус нулимстай нь холин суух дүр зурагтай их л таарч байлаа. “Хичээлээ сайн хийсэнгүй гэж” аав ээждээ зодуулж буй тэр олон хүүхдийн дүр зургийг хараад үүнийг өөрчлөх ямар боломж байгааг судлав. Иймээс Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйчтэй яг энэ асуудлыг хэрхэн эерэг хэлбэрээр даван туулж болох тухай уулзаж зөвлөгөө авсан юм. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хандаж буй эцэг, эхчүүдийн 20 хувь хүүхэд нь сурах идэвхгүй, гэрийн даалгавар хийлгэхтэй холбоотой асуудлаар хандаж зөвлөгөө тусламж авдаг байна. Харин сэтгэл судлаачдын хувьд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ буруу харилцсанаар хичээлдээ дургүй болдог гэдгийг онцолж байлаа. Ингээд бид сэтгэл зүйч Б.Номингийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ анхаарч, хэрэгжүүлэх боломжтой бяцхан зөвлөгөөг хүргэе.

Хүүхдийнхээ насанд тохируулж шаардлага тавих хэрэгтэй

Суралцах чадвар хөгжлийн хувьд бага ангийн хүүхдүүд их дутмаг байдаг. Хүүхдүүдэд “Гэрийн даалгавраа заавал хийх ёстой”, “Үүнийг хийснээр сайн хүн болно, ирээдүйд дуртай ажлаа хийх боломжтой болно” гэсэн ойлголт байдаггүй. Ийм хүүхдэд эцэг, эхийн тавьж буй “сайн суралц, хичээлээ л хий”, “даалгавар заавал хийх ёстой”, “онц дүн л авах хэрэгтэй” гэх мэт шаардлага нэг талаасаа ойлгомжгүй нөгөө талаасаа хэт өндөр байдаг. Тиймээс хүүхдэдээ ойлгомжтой байдлаар хичээл хийх яагаад чухал, даалгавар хийхийн ач холбогдлыг насанд нь тохируулж ойлгуулах хэрэгтэй. Хэрэв үгүй бол байнга “Гэрийн даалгавраа хий” гэж үглэх нь тухайн хүүхдийг хичээлдээ дургүй, улмаар сурлагын хоцрогдолтой, идэвхи сонирхолгүй болгодог.

Хүүхдийн өдрийн дэглэмд анхаарах нь зүйтэй

Хүүхдийг хичээлээсээ ирмэгц өөрийнх нь дураар амраах хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй хүүхдийг хөдөлгөөнт тоглоомоор тоглуулах нь чухал. Гадаа гарч гүйх, хөөцөлдөх, найзтайгаа ноцолдох гэх мэт. Ингээд хүүхэд тоглож баясаад ирмэгц бие махбод, сэтгэл санааны хувьд гэрийнхээ даалгаврыг хийхэд бэлэн болно гэсэн үг. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийг оюуны хөдөлмөр хийсний дараа дахин өөр хичээлийн давтлага, өдөр өнжүүлэхэд явуулж улам их ядраах босон. Гэхдээ энэ бүхэнд хамруулах нь буруу биш. Хамгийн гол нь хичээлээс хичээлийн хооронд заавал завсарлах ёстой. Тодруулбал, 30-60 минут тоглуулж, өөрийнх нь дураар байлгахаас гадна хүүхдэд  нойр маш чухал гэдгийг мартаж болохгүй. 22.00-23.00 цагийн хооронд хүүхэд аль хэдийнэ унтсан байх ёстой. Нойроо бүрэн авч чадаагүй хүүхэд сэргэлэн цовоо бус, ядрангуй байдаг. Мөн ой тогтоолт нь мууддаг учраас хүүхэд багшийн заасан хичээлийг ойлгохгүй, анхаарал нь төвлөрөхгүйгээс болж хичээлдээ мууддаг. Иймд хүүхдийн хичээл хийх, тоглох цаг тогтмол байвал зохимжтой. Хэрэв, хичээл нь оройтож тардаг бол ирэнгүүтээ унтаж амраад өглөө босч нэг цаг даалгавраа хийгээд амрах,  дахин даалгавраа хийх гэх мэт дэс дараалалтай, тогтмол цагт байвал хүүхэд, эцэг эхэд ч амар байх болно. 9.00- 12.00 болон 16.00-18.00, 19.00-20.00 цагийн хооронд хүний бие их сэргэг байдаг учраас энэ үед хичээл хийлгэж болно. Энэ нь хүүхдийг бие даан хичээлээ хийхэд тустай. 

Эцэг эхийн харилцаа, дэмжлэг хамгийн чухал

“Миний хүүхэд хамгийн мундаг юм чинь даалгавраа хийж чадна”, “Миний хүү ухаантай болохоор гэрийн даалгавраа хийж чадна” гэх нь хүүхдэд дарамт болдог. Учир нь төгс хүн, төгс хүүхэд гэж байхгүй. Хүүхэд гэрийн даалгавраа хийж байх явцдаа чадахгүй, мэдэхгүй зүйлтэй нүүр тулгардаг. Энэ үед хүүхэд төгс биш гэж өөрийгөө голох магадлалтай байдаг. Хоосон магтаалын эцэст хүүхэд сэтгэлээр унаж өөртөө итгэлгүй болдог. Тиймээс амаргүй, ойлгохгүй зүйл байвал хамтарч хийе, дараа нь дуртай зүйлээ хийснийхээ дараа амарч болох талаар хүүхдэд ойлгуулах нь чухал. Хамгийн гол нь “Бусад хүүхэд хийж чадаад байгаа зүйлийг чи чадах ёстой” гэж бусад хүүхэдтэй харьцуулж, шаардлага тавих нь буруу. Тиймээс хүүхдээ чадна гэж урамшуулахаас гадна чадахад нь туслах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн тусламж авснаар хүүхэд маш олон зүйлийг амжилттай сурч бас өөртөө итгэлтэй идэвхитэй хүн болж төлөвшдөг.

Хөдөлгөөнт тоглоом хүүхдийн анхаарлыг төвлөрүүлдэг

Зургаан настай хүүхэд 5-8 минут л анхаарлаа төвлөрүүлэх чадвартай гэж үздэг. Гэхдээ нийслэлийн ерөнхий боловсролын 20 гаруй сургуульд хийсэн судалгаагаар найман настай хүүхдүүдийн 50 гаруй хувь буюу талаас илүү нь анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул гэсэн дүн гарчээ. Тиймээс эцэг эхчүүд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхэд бүрийн сурах арга барил өөр. Тиймээс үлгэр, ном унших,  тогоруу, тоорцог, тоорой гэх зэрэг хөдөлгөөнт тоглоомыг хүүхэдтэйгээ багаас нь тоглож, анхаарлаа төвлөрүүлж бас шилжүүлж чаддаг болоход нь тусалж болно. Үнэндээ эцэг эхчүүд хүсвэл, цаг гаргаж чадвал хүүхдэд хөгжих боломж бидний төсөөлснөөс ч их байдаг. Дээр дурдсан олон аргыг өдөр тутамдаа эцэг, эхчүүд бид санаж хэрэгжүүлсэнээр гэрийн даалгаврыг хүчирхийллийн бус аргаар хялбархан шийдэх боломж байгаа юм.

 

“Монголын Үнэн”  

Сэтгүүлч Г.Нямсүрэн

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал дахин хойшиллоо
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал дахин хойшиллоо
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​