Өнөөдөр Төрийн ордонд нэгэн хүн нас барсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл талийгаач нь төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан байна. Тэрбээр хавдартай гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн аж.
Одоогоор Төрийн ордонд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргээд байна. Цагдаагийн байгууллага энэ талаар шалгаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст анх дуудлага иржээ.