fbpx 100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 58 секунд

100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох, иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн хугацаанд нийт таван тендерийн нээлтийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоотой зохион байгуулаад байна. Тэгвэл өнөөдөр мөн хоёр ажлын тендерийг нээлттэй зохион байгууллаа. 

Эхний тендерийн ажил нь “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14 дүгээр байрны цахилгаан шугамыг шинэчлэн сайжруулах ажил”. Хоёр дахь нь “Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын тендер байв.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Бямбасайхан “Дөрөвдүгээр хорооны 14 дүгээр байранд 36 өрхийн 128 иргэн амьдардаг. 1956 онд ашиглалтад орсон гурван давхар барилга, 36 жилийн насжилттай. Тус байрны цахилгаан шугамыг шинэчлэснээр галын аюул үүсэхээс урьдчилан сэргийлж, иргэдийн ая тухай амьдрах орчныг дээшлүүлэх юм” гэж танилцуулав.

Цахим системд нэвтрэн үзэхэд Чингэлтэй дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 25.9 сая төгрөгийн өртөгтэй уг тендерт нэг ч оролцогч материал ирүүлээгүй байсан тул дахин зарлахаар болсон юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Гончигдорж “Улиастай голын эх хөндийд 100 га газарт шилмүүс, навчит мод, бут сөөг бүхий ойн зурвас үүсгэх аргаар нөхөн сэргээлт хийгдэнэ. Иймд уг тендерт мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр эрх авсан мэргэжлийн байгууллага байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, мод үржүүлгийн газартай, тарьц суулгацын нөөцтэй байх зэрэг үндсэн шалгуурыг тавьж байна. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг 100 хувь үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор ойн зурваст хамгаалалтын хашаа хайс хийж, байнгын манаач ажиллуулах, гурван жилийн хугацаанд стандартын дагуу иж бүрэн арчилгаа, нөхөн тарилт хийх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгасан” хэмээн хоёр дахь тендерийг танилцуулсан юм.

Уг төсөл, арга хэмжээ нь Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм.

“Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий нээлттэй тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлсэн аж. “Ойн таксаци”, “Алтан эрхэст од”, “Цэцэрлэгжилт”, “Ургамал орчин” гэсэн аж ахуйн нэгжийн материалтай танилцсаны дараа үнэлгээний хороо үнэлж, эцсийн шийдвэр гаргана гэдгийг зохион байгуулагчид хэллээ.  

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.8-12.5 тэрбум төгрөг хүртэлх төсөвт бүхий 10 төсөл, арга хэмжээний барилгын ажлын нээлттэй тендер зарлаж, оролцогчоос санал хүлээн авч байна. Эдгээр ажлын урилга болон тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд www.tender.gov.mn-ээс үзэж танилцах, тендерт оролцох бүрэн боломжтой.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​