Н.ЖАРГАЛБАЯР:БИ СЭРГЭЭШИЙН АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ


Улсын харцага Н.Жаргалбаяр заал танхмын барилдаанд барилдахгүй байгаа билээ. Түүнийг бөх сонирхогч үзэгчид барилдахыг битүүхэн хүлээж байгаа ч олон нийтийн сүлжээгээр түүнийг сэргээшийн асуудалд холбогдсон учир барилдахгүй байгаа гэх мэдээллийг ч гаргаад байгаа юм.

Тэгвэл яагаад барилдахгүй байгаа шалтгаанаа улсын залуу харцага Н.Жаргалбаяр ингэж тайлбарлажээ.

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчноор янз бүрийн яриа гарч байна. Миний хувьд ямар нэгэн асуудалд холбогдоогүй. Бөхөө дээдэлдэг үздэг, хүндэлдэгд үзэгчид маань намайг барилдахыг мэдээж хүлээж хүсч байгаа байх. Бөхчүүдэд бэртэл гэмтэл гэж их айхтар зүйл бий. Хүнд хөнгөнөөсөө шалтгаалаад эдгээхэд цаг хугацаа ордог. Би бэртэл авсан учир барилдахгүй байгаа.

Гэтэл намайг допинг хэрэглэсэн гэж ойлгоод янз бүрээр ярьж бичээд байх шиг байна.

Наадмын бусад үед өгдөг шинжилгээнүүдэд бүгдэд хамрагдаад явж байгаа. Наадмын шинжилгээний хариу зүгээр гарсан талаар Баяр наадмын комиссоос ч надад мэдэгдсэн байгаа. Би бол ямар нэгэн допингийн асуудалд холбогдоогүй.

Харин бэртэл гэмтэл маань сайн илаашраагүй байлаа. Гэхдээ одоо харьцангуй гайгүй болсон. Улсын наадмынхаа бэлтгэлдээ гарна. Мөн Увс нуур дэвжээнийхээ 20 жилийн ойд зориулсан барилдаан болно. Түүндээ барилдана даа” гэв.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Бакаа · [202.9.42.237] · 2019/05/17

    Сая арслан цолны хүндэтгэлийн барилдаанаас хөөгдөө биз дээ. Ард түмнийг чи муу эргүү дагз өөр шигээ тэнэг гэж бодоо юу. Луйварчин дарга нарынхаа буянаар цолоо хураалгаагүйдээ залбирах үлдэж дээ.


  • Бат · [66.181.160.23] · 2019/05/16

    энэ ч дээ хэрэглэсэн дээ ккк


  • Irgen · [64.119.24.167] · 2019/05/05

    Muusain novshuud demii dongosch l baig.Naaduul chin nogoo tamiin togoonii ulgeree yrij baina.Taivan saihan veltgelee bazaa.Aisan hund argal hodlon gegch bolj baina.Muusain nohduud-n hor shar hodlohdoo balairtsgaaj l baigaa biz


  • зочин · [66.181.166.196] · 2019/05/01

    Сэргээш хэрэглээгүй л гэж байдаг, тэгж байгаад хэрэглэсэн болж таардаг даа, тэр л жишгээр явж байх шиг