Эрчүүдээсээ дутахгүй улстөрч


Улс төр бол хатуу тоглоом. Тийм ч учраас энэ хатуу тоглоом голлон эрчүүдийн дунд явагддаг. Олон нийт ч улс төрийг эрчүүдээр төсөөлдөг. Харин сүүлийн үед энэ байдал эсрэгээрээ эргэж байна. Хатуу ширүүн улс төрийн ертөнцөд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэх болжээ. Өнөөгийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Тэдний дунд өөрийн гэсэн имижтэй, эрчүүдээс дутахааргүй улстөрчийн үүргийг гүйцэтгэж яваа нь Ц.Цогзолмаа гишүүн.

Тэрбээр 2016 онд Сүхбаатар дүүргээс  УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ховд аймгийн уугуул тэрбээр 1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч 2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага, 2009 онд Тагнуулын академи, эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ.

Анх ажлын гараагаа Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээс эхлэн Нийслэлийн хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын орлогчийн албыг тус тус хашиж байжээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөггчөөр ажиллаж байсан туршлагатай. Энэ үеэс түүний улс төрийн карьер эхэлсэн. Намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан ажиллах хугацаандаа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулснаар намын удирдлагууддаа үнэлэгдэж, УИХ-ын гишүүн болох замнал нь эхэлсэн түүхтэй. Түүний хувьд 2012 онд Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй тул 2016 онд даагаа нэхэж УИХ-д сонгогдсон.

Анх удаа парламентад ажиллаж байгаа гэхэд түүний үг яриа, үйлдэл нь хэдийн цэгцэрч, туршлагатай улстөрчдөөс дутахааргүй төрийн түшээ болсон. Анхнаасаа нийслэлд ажилласан хүн. Нийслэлийн Засаг даргын орлогч, дүүргийн Засаг дарга гэхчилэн алба хашиж ирсэн нь улс төрийн гадна тогоонд удаан чанагдсаных биз ээ.

Шулуухан хэлэхэд, Ц.Цогзолмаа гишүүн УИХ-ын дарга асан М.Энхболдын итгэлт хүмүүсийн нэг. Том дүүрэг удирдаж байсан түүнийг  У.Хүрэлсүх танхимын сайдаараа авч, боловсролын салбарыг хэсэг даатгасан. Энэ салбарыг аваад явчих сэтгэл, зүтгэл байсныг өнгөрсөн богино хугацаанд харуулсан ч үзэл бодлоосоо ухарч чадаагүйнхээ төлөө тэрбээр сайдын суудлаасаа огцрох гол шалтгаан нь болсон.

Өнгөрөгч оны сүүлээр ЖДҮ-чдийн эсрэг тэмцсэн 60 тэрбумынхан улам хүчээ авч, Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн албан бланк дээр нийт 27 гишүүн гарын үсэг зурсны дунд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа байсан нь олныг гайхшруулсан юм. Танхимынхаа гишүүдээс цор ганцаараа Засгийг унагаах кноп дарсан нь сайдын албан тушаалаа өгөх, цаашлаад УИХ-д дахин намаасаа нэр дэвших эрхгүй болгов.

Дээрх үйлдэл нь түүнийг нийгэмд сайн, муу гэсэн хоёр туйлд хуваасан. Нэг хэсэг нь  шударга, эршүүд, үзэл бодолдоо үнэнч гэсэн бол нөгөө хэсэг нь урвагч, шарвагч гэж цоллосон. Өнөө цагт улстөрчдөд үгүйлэгдэх болсон үзэл бодолдоо үнэнч байх гэдэг зарчмыг ихэнх нь таягдаж хаясан. Өнөөдөр хэлснээ маргааш нь үгүйсгэдэг улс төрчид ч цөөнгүй бий. Харин Ц.Цогзолмаа гишүүний хувьд муухан эрчүүдээс илүү сонголт хийсэн. Тэр эмэгтэй хүний хувьд улс төрийн бэрх бүхнийг богинохон хугацаанд туулсан.

Хэрэв тэр албан тушаалдаа үнэнч үлдэхийг илүүд үзсэн бол танхимынхаа эсрэг гарын үсгээ зурахгүй байсан нь лавтай. Гэхдээ тэр хүн байх, үзэл бодолдоо үнэнч байх гэдэг ямар ч албан тушаалаас үнэ цэнэтэй гэдгийг намынхаа хөгшин, залуу гишүүддээ үлгэрлэн харуулсан.

Дөрвөн жилийн мөчлөгөөр явагддаг УИХ-ын сонгуулийн хар, цагаан пиар сонгууль болохын өмнөх нэг жилд эрчээ авдаг. Гэхдээ саяхныг хүртэл ийм байсан гэдгийг онцлох нь зүйтэй.

Сүүлийн жилүүдэд сонгуулийн сурталчилгаагаа явуулах хугацаа нь дөрвөн жилээр яригддаг болчихож. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг тойрсон элдэв хар пиар хэвлэлийн хуудаснаа тасрахгүй. Хар тамхины хэрэгт холбогдсон охиныхоо хэргийг нуусан гэх мэт ялангуяа Боловсрол, шинжлэх ухааны салбар хариуцсан сайд болсон цагаас эхлэн олны шүүмжлэлд багагүй өртсөн. Түүнчлэн түүний "гэр бүлийнхний ургийн мод" ургасаар байгаа тухай мэдээлэл ч бий. Тухайлбал, Ц.Цогзолмаа гишүүний нөхрийг төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, охиныг нь яамны газрын даргаар томилсон гэдэг. Тэрбээр сүүлд энэ бүхэнд хариулт өгч “Надад хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл, үр хүүхдүүд минь шүү. Би үнэт зүйлээсээ урвахгүй" хэмээн тайлбар хийж байсан удаатай.

Сайдын ажлаа ч өгч, жирийн гишүүнээрээ ажилласнаар Ц.Цогзолмаа гишүүнийг тойрсон элдэв пиар хэсэгтээ намжив бололтой.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч

2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага

2009 онд Тагнуулын академи, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш

1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн

1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн

1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн

1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга

1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч

1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга

2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга

2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга

2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга

2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга

2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

ШАГНАЛ:

2004 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2010 онд Алтангадас одон

2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Эх сурвалж: News.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Иргэн · [103.26.195.129] · 2019/04/26

    Сайхан сэтгэлтэй хүн блаа шүү, ядарсан хүмүүст дотно сайхан ханддаг, амжилт хүсье


  • Ns · [59.153.112.67] · 2019/04/25

    ZUGEER SAIHAN YARIAD SURTSAN SHAAL HUDLAA AVGAI. BULT BULT SHAANA. UG BELEN TSETSE N GEJ JIGTEIHEN BAZARVAANI


  • Зочин · [103.194.176.117] · 2019/04/25

    Erchuudees bur hed dahin iluu hun bainlaa iim 76 emegtei gishuud baibal mongol jinhen hogjin de.


  • Зочин · [202.9.44.48] · 2019/04/25

    za hudlaa yum bichihee bolij uz ...


  • Зочин · [202.72.245.207] · 2019/04/24

    ТЭГЖ Л ДЭЭ


  • Иргэн · [66.181.191.190] · 2019/04/24

    Хүнлэг нинжин сэтгэлтэй ясны улс төрч эмэгтэйшдээ?!


  • Зочин · [139.5.218.139] · 2019/04/24

    Энэ авгайн талаар магтаад байгаа хүмүүс түүнийг яаж гарч ирсэн, юу хийснийг нь мэддэггүй юм аа даа. Ми Энхболдын газрын наймааг гүйцэтгэж өгдөг байсныхаа шигналд л албан тушаал авсан юм шүү дээ. Тэгээд ч нэг дүүргийн мөнгөнөөс чамгүй өөртөө шингээсэн гэдэг байх аа.


  • Зочин · [66.181.161.69] · 2019/04/24

    үнэхээр дайчин эмэгтэй амжилт хүсье


  • hyamhuu · [139.5.219.249] · 2019/04/24

    chadbartai daichin emegtei amjilt husie


  • ЗОЧИН · [66.181.161.69] · 2019/04/24

    амьд мөртлөө үхсэн юм шиг үхсэн мөртлөө амьд юм шиг яригдаж байдаг хүн байдаг гэж яасан ч үнэн юм бэ Одоо цагт үнэнчээр ажиллаж байгаа хүн л хулгайч тэнэг гэх шиггэх мэтээр хэлэгддэг болжээ


  • ЗОЧИН е · [66.181.161.69] · 2019/04/24

    үнэхээр дайчин эмэгтэй шүү хаана нь ч хүрэхгүй ёстой өөрсдийн нь хэлсэнчлэн хүнийг харлуулах дуртай чадваргүй атаач хүмүүс л хүнийг муулж бичиж байгаа байхаа үнэхээр ховорхон чадварлаг дайчин тэвчээр хатуужилтай шударга хүн дээ энэ хүн шиг хүмүүс л их хуралд олноор орж ирэх хэрэгтэй байгаа юм даа амжилт хүсье та чаднаа. та ажиллаж байгаа юм байнаа хүмүүст ихээр сайн муугаар бичигдэнэ гэдэг нь ажил хийж байгаа хүн л хүний нүдэнд харагддаг шүү дээулам их амжилт хүсье


  • зочин · [66.181.169.110] · 2019/04/24

    чаавас даа гэж энэ нэг мэдрэл муутай эмэгтэйг харахаар уур ч хүрэх шиг, ийм зүйл бичүүлэхийг нь харахаар өрөвдмөөр ч юм шиг, ми-гийн гэрийн үйлчлэгч авгай ш дэ


  • Иргэн · [66.181.191.190] · 2019/04/24

    Эрч хүчтэй мунлаг эмэгтэйшдээ?!


  • Иргэн · [122.201.31.175] · 2019/04/24

    Улстөрч хүнд маш их зориг тэвчээр хэрэгтэй, Монголд хүмүүсийн хамгийн сайн хийж чаддаг ажил нь бие биенээ харлуулах, Ямар хамаатай юм хийсэн нь үнэн зүтгэсэн нь үнэн хойно Амжилт хүсье Монголын Мянга Мянган ээжүүдийн төлөөл болсон таньд ажлын амжилт хүсье


  • Бор · [139.5.219.156] · 2019/04/24

    Үхсэн хойноо. Балай шоучин авгай


  • Зочин · [103.57.95.202] · 2019/04/24

    ХЭН Ч ИТГЭХГҮЙ ИЙМ НИЙТЛЭЛ БИЧИХЭЭ БОЛЬ МАНАН ГИЙН ГАЛ ХАМГААЛАГЧ


  • Зочин · [202.170.68.38] · 2019/04/23

    Боловсролын салбараар тоглосон


  • Иргэн · [203.91.119.94] · 2019/04/23

    Энэ эмэгтэй ямартайч эр эм нийлсэн 76-н хүнийг нийлүүлснээс л илүү эрч хүчтэй, шудрага дайчин зоримог, зоригтой хүн?!... Ийм төрийн хүмүүс монголд үгүйлэгдэж байнаа?!