fbpx НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н.Учрал, Б.Баттүшиг, О.Гэрэлт-Од нар нэр дэвшинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 1 секунд

НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н.Учрал, Б.Баттүшиг, О.Гэрэлт-Од нар нэр дэвшинэ

НАМЗХ бол 21 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага. МАН-ын удирдлага, лидерүүд иэхэн нь энэ холбоогоор дамжсан гэхэд болно.

Харин өнөөдөр НАМЗХ-ны нэр хүнд урьд өмнөхөөсөө уналтанд ороод байгаа гэхэд болно.  Учир нь энэ холбооны удирдлагад ихэнхдээ ааваараа хөтлүүлж улстөрд орж ирсэн улстөрчдийн залгамж халаа “ХҮҮД” нар санаархсаар ирсэн. Одоо ч НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сууж байгаа. Түүний хувьд НАМЗХ-ны 21 жилийн түүхэнд байхгүй сул ерөнхийлөгч гэгддэг бөгөөд ийн дөрвөн жилийн хугацаа нь  дуусч байгаа юм.

Одоо эрх барьж буй намын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит Их хурал ирэх сард болохоор яригдаж байна. Их хурлаараа тус байгууллага Ерөнхийлөгчөө сольж ирэх дөрвөн жилийн бодлого, зорилтоо тодорхойлохоор болсон бололтой. Мөн МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулжээ. Тэгэхээр тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 35 наснаас доошх тус намын гишүүн өрсөлдөх боломжтой аж.

Тэгвэл дараагийн Ерөнхийлөгчид Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг,  УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн  ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од нарын нэр яригдаж байна. Гэхдээ  Б.Баттүшиг өөрөө НАМЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн.

Б.Баттүшигийн хувьд аавынхаа нэрээр Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдон хэл амтайхан ажиллаж байсан бол одоо  Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга, “И-Март”-ын эзэн гээд олон албан тушаалтай нэгэн.  Б.Баттүшиг энэ олон албан тушаал, бизнестээ ханаад зогсохгүй дахин НАМЗХ-нд ерөнхийлөгч суухаар стөлөвлөжээ. Ямартай ч МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эртнээс бэлтгэгдсэн түүнд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн байр суурь чухал бололтой.

Мөн Б.Баттүшиг нь Монголын тэргүүн баян “МАК”-ийн Б.Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүнтэй хайрын романс үүсгэж байгаа нь Олон нийтэд ил болсон. Түүнийг НАМЗХ-ын ерөнхийлөгчид магадгүй хадам ах Н.Номтойбаяр “зүтгүүлж” байгаа гэх таамаг байна.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд  “Их Засаг”-ийн захирлын хүү гэхээсээ илүүтэйгээр МАН-ын хүү болон ажиллаж байгаа. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар У.Хүрэлсүхийн улс төрд хөтөлж оруулж ирсэн залуус.  Н.Учрал нь У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллах хугацаанд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. ЗГХЭГ-ын дарга С.Оюун-Эрдэнэтэй хамт 2015 онд НАМЗХ-ноос Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарт хөөгдөж гарч байсан удаатай. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н. Учралыг сойхоор хоорондоо хор найруулаад эхэлсэн гэх мэдээлэл байна.

Н.Учрал гишүүн нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-ээс ялалт байгуулж УИХ-д суусан,  олон мянган иргэдийн итгэл найдварыг хүлээсэн төрийн хүү. Өнөөдөр намын ах нарын даалгавараар НАМЗХ-ны Ерөнхийлөгчид санаархаж байгаа нь төдийлөн ёс зүйд нийцэхгүй байлтай.

Харин энэ дундаасаа хамгийн нэр цэвэр нь СХД-ийн  ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од харагдаж байна. Түүний хувьд хэн нэгэн улстөрчдийн халаасны хүн биш, тус холбооны Ерөнхийлөгчид бор зүрхээрээ орж ирж байгаа хүний нэг. Н.Учрал, Б.Баттүшиг нарыг бодвол шинэ үе сэлгэгдэх боломжтой хүний нэг гэж үзэж байгаа юм.

Тэрээр  ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд хувьдаа зээл авснаас үүдэж,  ЖДҮ нэр шаланд унасан энэ үед  О.Гэрэлт-Од жинхэнэ ёсоор жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр “ЖДҮ корпораци” байгуулан зүтгэж яваа залуусын төлөөлөл. Одоо нийслэлийн хамгийн ашигтай 10 байрлалд ЖДҮ-гийн дэлгүүрүүдийг байгуулан нэгдсэн журмаар бараа бүтээгдэхүүнийг нь борлуулж,  цаашилбал ЖДҮ эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, зээл тусламж авахад нь зөвлөмж зөвлөгөө өгөх зэргээр ажлаа хэдийнээ эхэлжээ. Улмаар ЖДҮ хэмээх нэрийг жинхэнэ утгаар нь ажил хэрэгч, сонсголонтой нэр болгохын төлөө үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа аж.

Ингэхээр тун удахгүй Г.Тэмүүлэн огцорч, түүний оронд  Н.Учрал, Б.Баттүшиг, О.Гэрэлт-Од нары нэг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч болох нь. Уг нь МАН-ын угшилтай НАМЗХ- нь Монголын залуучууддаа чиглэсэн бодлого, шийдлээ тодорхойлсон, хүн хүчээ нэмж эв нэгдлээ эрхэм болгоход чиглэгдсэн. Гэтэл НАМЗХ-г удирдаад явах боломжтой жирийн залуусаа дэмжихгүй байгаа нь өдгөө тус холбоонд бараан сүүдэр үлдээж байгаагаас ялгаагүй.

Ер нь МАН-ын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Монголын төрийг цөөн хэдэн олигархиудын үр хүүхэд, өв залгамжлагчид  удирдах тогтолцоо бий болчихоод байгаад харамсаж байна.

Ерөөс Б.Баттүшиг, Н.Учрал нарын мөнгөтэй хүний хүүхдүүд улс төрийн орон зай, карьераа мөнгөөр цохиж авдаг жишиг тогтож эхэлсний харгайгаар өнөөдөр улс төрд шударга зүтгэж яваа залуус хохирч байна.

Б.ЭРДЭНЭДЭЛГЭР: Бид үйлдэлдээ хариуцлагатай байж чадвал ЗАЛИЛАГЧ нарт боломж олгохгүй
Б.ЭРДЭНЭДЭЛГЭР: Бид үйлдэлдээ хариуцлагатай байж чадвал ЗАЛИЛАГЧ нарт боломж олгохгүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​