fbpx С.Төгөлдөрсайхан: Би дэлхийн томоохон IT компанид ажиллахыг хүсдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 22 секунд

С.Төгөлдөрсайхан: Би дэлхийн томоохон IT компанид ажиллахыг хүсдэг

Дижитал мэргэжилтэн – 2019 өдөрлөгийг Голомт банкнаас гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд “Internship opportunity” буюу Мэдээллийн технологи чиглэлээр суралцдаг оюутан залууст салбартаа манлайлагч компанид дадлага хийх боломжийг олгодог бөгөөд энэхүү хөтөлбөр нь оюутнуудад ажлын байраа сонгоход нь туслах, мэргэжилдээ сэтгэл хангалуун чадварлаг боловсон хүчин болоход хувь нэмэр оруулах зорилготой юм. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас чамгүй амжилттай яваа олон залуусын нэг болох МУИС-д компьютерийн ухааны чиглэлээр 3-р курст суралцаж буй С.Төгөлдөрсайхантай ярилцлаа.

Гаргасан амжилтууд:

  • МУИС-ийн Гадаад хэлний тэнхмийн англи хэлний олимпиад тэргүүн байр
  • МУИС NUM START UP 1.0 хөтөлбөрт амжилттай оролцсон
  • МУИС Хакатон 2018 тэргүүн байр багаараа.

  • Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн талаар товчхон тайлбарлаж өгнө үү. Internship opportunity хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байв?

Энэхүү өдөрлөгийн талаар би анх Голомт банкны фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авч байсан. Internship opportunity хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын жишгээр төгсөгч оюутан ажлын байранд гарахаас өмнө хэрхэн хангалттай бэлтгэгдсэн байх талаар зөвлөгөө мэдээллийг өгөх юм. Уламжлалт дадлагаас илүү мэргэшсэн түвшинд бэлтгэдэг.  

  • Яагаад уг хөтөлбөрт хамрагдах болсон бэ?

Би дэлхийн томоохон IT компанид ажиллахыг хүсдэг. Үүний тулд мэдээж Монголынхоо шилдэг компаниудад ажиллаж туршлага хуримтлуулах ёстой. Монголд IT-ийн салбарт тэргүүлж буй компанид олон улсын экспертүүдтэй хамт ажиллаж, тэднээс заавар зөвлөгөө авч, дадлага хийх боломж байна гэдгийг сонсоод шууд л хамрагдахыг хүссэн.

  • Хөтөлбөрийн онцлог давуу тал юу байв? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай гэж харсан бэ?

Энэхүү хөтөлбөрийг Голомт банк Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн гэж хэлж болно. Их сургуулиудын оюутнуудын дунд тогтсон 14-21 хоногт хийдэг Үйлдвэрлэлийн дадлага-аас өөр байсан нь хөтөлбөрийн давуу тал юм болов уу. 14-21 хоног буюу богино хугацаанд хүн төдийлөн үр дүн гаргаж, зорьсондоо хүрэх, мэдлэг, туршлага олж авна гэдэг бүрхэг. Харин энэ хөтөлбөрт 2 сараас бүтэн жилийн турш хамрагдах боломжтойгоос гадна маш их зүйлийг сурдгаараа онцлогтой. 

  • Энэ хөтөлбөр танд юу өгсөн гэж бодож байна вэ?

Хөтөлбөрт хамрагдсанаар ирээдүйн зорилгоо илүү нарийн, илүү бодитой тодорхойлдог болсон. Өмнө нь сургуулиа төгсөөд юу хийх, ямар компанид хэрхэн орох, ямар мэргэжилтэн болох талаар ямар ч төсөөлөлгүй, ямартай ч хичээлээ сайн хийж, сайн дүнтэй төгсөнө гэсэн бодолтой байсан. Харин одоо бүрхэг зорилго маань өөрчлөгдөж, нарийн жижиг хэсгүүдэд хуваагдсан, илүү амьтай болсон гэх юм уу даа. Мөн Голомт банкны чадварлаг хамт олонтой танилцаж, тэдний заавар зөвлөгөөг сонссон нь хөтөлбөрөөс авсан хамгийн үнэ цэнтэй хичээл байсан.

  • Хөтөлбөрт хамрагдсанаар ямар боломжууд нээгдсэн бэ?

Бусад байгууллагуудад ажилд ороход давуу тал болохоос гадна яг бодит зүйлээс суралцаж, өөртөө итгэх итгэл, IT-ийн салбарт өрнөж буй сүүлийн үеийн чиг хандлага, трэнд болж буй технологиудыг бие даан судлах боломжууд нээгдсэн. Ингэснээр юунд илүү сонирхолтой, цаашид аль чиглэлээр мэргэших ёстой гэдгээ мэдэж чадсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд Дижитал мэргэжилтэн өдөрлөгт оролцож дадлага хийх эрхээ олж авдаг. Энэ жилийн хувьд 4-р сарын 20, 27-ны өдрүүдэд болох тов зарлагдсан байсан. Шалгаруулалтад тухайн оюутны сурлага, гаргасан амжилтаас илүүтэй soft skill буюу хандлагыг чухалчилдаг юм шиг санагдсан. Тиймээс хэн илүү голч оноотой, хэн илүү олон программчлалын хэл мэддэг нь чухал бус хэн эерэг хандлагатай вэ гэдгийг л хардаг. Хэдий хөтөлбөрт тэнцэж чадахгүй ч гэсэн ирэх жил боломж дахиад л нээгдэнэ. Өдөрлөгт очсоноор маш их зүйлийг нэг өдөрт сонсож хэрэгтэй зөвлөгөөнүүдийг авдаг.

  • Бусад оюутан залууст хандаж юу хэлэх вэ?

Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд тэнцчихлээ гээд өөрийгөө сул тавих бус илүү хичээж, өөрийн программчлалын хэлний түвшин, ур чадвар зэргээ гололгүй өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, цаг барихаас эхлээд өөрийн боломж бололцоог бүрэн дайчлаарай гэж хэлмээр байна.

Маргааш Баянзүрх дүүргийн ИТХ хуралдана
Маргааш Баянзүрх дүүргийн ИТХ хуралдана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​