fbpx НАУРЫЗЫН МЭНДЧИЛГЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 58 секунд

НАУРЫЗЫН МЭНДЧИЛГЭЭ

Урин хавартай учран золгож буйг бэлгэдэн тэмдэглэдэг Казах түмний ёс заншил, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон Хаврын баяр-Наурызын баярыг тохиолдуулан нийт Казах иргэд Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэвжин дээшилж байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө тэмдэглэж байсан гэсэн түүхэн эх сурвалж байдгийг эрдэмтэн мэргэд өгүүлдэг.  Наурызын баяр бол дэлхийн олон сая казах иргэд өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдөр тэмдэглэж ёс заншилаа үр хойчдоо өвлүүлэн уламжилж, түгээн дэлгэрүүлдэг үндэсний онцлогтой сайхан баяр билээ. 

Өнөөдөр Казах иргэд Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ үнэлэгдэж улс эх орныхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Үүний нэг жишээ бол Наурызын баярын өмнө манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараас Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан ахмад малын эмч Жантөмөрийн Онгар гуай маань Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагнагдсан явдал юм.

Энэ дашрамд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж хөдөлмөрлөн уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд түшиглэсэн боловсруулах хөнгөн аж үйлдвэрийн салбарыг орон нутгийн онцлог, дэд бүтэцдээ тулгуурлан хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж улс, аймаг, орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нийт Казах түмэндээ ХХААХҮ-ийн сайдын хувьд дахин баярын мэнд хүргэж талархал илэрхийлье.

Та бүхэн Наурызын баяраараа үндэснийхээ хосгүй өв уламжлал, урлаг соёл, зан заншлын сайхныг үлгэрлэн харуулж, ахмад буурал, ахан дүүс, айл хотлоороо дастарханаа дэлгэн, идээний дээжээр дайлан, аялгуу эгшигт домбор хөгжмийн аянд уянгат сайхан дуугаараа түрлэг өргөж,  элэг бүтэн, элбэг хангалуун, амжилт бүтээл арвин, аз хиймортой байж сайхан угтаарай.

 Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД ЧҮЛТЭМИЙН УЛААН

ӨНӨӨДӨР КАЗАХ ТҮМНИЙ НАУРЫЗЫН БАЯРЫН ӨДӨР

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​