fbpx KFC сүлжээгээр үйлчүүлсэн аав, хүү хоёр хордож, эмнэлэгт хүргэгдлээ.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 57 секунд

KFC сүлжээгээр үйлчүүлсэн аав, хүү хоёр хордож, эмнэлэгт хүргэгдлээ.

Өмнө нь тус сүлжээны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 50 гаруй хүн хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчлүүлсэн. Харамсалтай нь, эл явдлаас хойш нэг сар гаруй хугацааны дараа 25-р эмийн сангийн хажуу салбарт ДАХИН АСУУДАЛ үүслээ. Үйлчлүүлсэн аав, хүү хоёр ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэд гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагт ХӨСҮТ-д очсон гэв

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зүгээс шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байгаа ба зохих шинжилгээг авсан, гурав хоногийн дараа хариу гарна гэлээ. Эмнэлэгт хүүгээ сахиж байгаа аав “Хүүхдүүддээ KFC ресторанаас бүтээгдэхүүн худалдан авч өгөхгүй байх”-ыг уриаллаа. Хүүгийн биеийн байдал одоогоор дээрдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг хэллээ. Сануулахад, 2019.02.08-15-нд “Зайсан KFC” түргэн хоолны сүлжээгээр үйлчлүүлсэн 116 хүнд хордлогын шинж илэрч, 50-иад хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.

KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийсэн. НМХГ-ын мэдээлснээр /2019.03.19/ "Зайсан KFC" салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон ба Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 14 сая төгрөгийн торгуул ногдуулж, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураажээ. Мөн KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан гэж НМХГ-аас мэдээлж байна. Тэрбээр “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. Зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны концентрацийн хугацаа дууссан. KFC хоолны газрын нийт 410 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Гэтэл 9 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байна. Гэх мэт 64 зөрчлийг илрүүлж, тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авсан. Дөрвөн салбар дээр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан. Ажиллагааны хүрээнд зөрчлийг арилгуулж, тухайн салбарууд дээр 4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Долоон салбар дээр улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан. Мөн KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч "Си си эс эм жи" компанийн үйл ажиллагааг шалгасан. Зохих гэрээ зөвшөөрөлгүй, ус түгээч байсан нь илэрсэн. Зөрчлийн хэрэг нээж, 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр  оногдуулж ажилласан. Тухайн худгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээ, ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, үйлчлүүлэгч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нь тохирч байгаа. Халдварт өвчний дэгдэлт, шигэлийн үүсгэгч болох нь тогтоогдсон" гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн 

Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна.
Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна.
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​