fbpx Владимир Путин 2024 он хүртэл Кремлийн эзэн хэвээр үлдэх магадлалтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 9 секунд

Владимир Путин 2024 он хүртэл Кремлийн эзэн хэвээр үлдэх магадлалтай

Оросуудын олонх нь Владимир Путинийг Ерөнхийлөгчөөр улиран сонгогдохыг дэмжлээ. Тус улсын санал асуулгын төвөөс явуулсан асуулгаар сонгогчдын 83.3 хувь нь Владимир Путинд санал өгөхөө илэрхийлсэн байна. ОХУ- ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-нд болохоор товлоод байна. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Тэрбээр ялалт байгуулсан тохиолдолд ОХУ-ын эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт иж бүрэн шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлээд байгаа. Хэрэв Путин дахин сонгогдвол 2024 он хүртэл Кремлийн эзэн хэвээр үлдэж, 29 жил Кремльд сууж, Оросын төрийн эрхийг хамгийн олон жил барьсан Йосиф Сталины дараа бичигдэх удирдагч болно. Харин түүний гол өрсөлдөгч гэгдэж буй хүн бол Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский.

Тэрбээр урьдчилсан санал асуулгаар 4.1, Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов 3.3 хувийн санал тус тус авчээ. Владимир Путин өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт дэмжигчидтэйгээ уулзаж, түүний шинэ мөрийн хөтөлбөрийн зорилго нь Оросын эрх чөлөө, нийгмийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн улс орнуудын дунд тэргүүлэх байр суурь эзлэхэд оршиж байгааг танилцуулсан.Энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн. 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөрвөн жилийн өмнө Крымын хойг ОХУ-д нэгдсэн өдөртэй давхцаж буй юм. Тэмдэглэлт өдөртэй давхцаж буй учир сонгуулийн ирц сайн байхыг шинжээчид онцолж байна.

Сонгуулийн кампанит ажил эхэлснээр энэ сарын 27-ноос нэгдүгээр сарын 31-нийг хүртэл буюу 20-25 хоногийн дотор намаас болон бие даан нэр дэвшигч 300 мянган дэмжигчийн гарын үсэг, парламентад суудалгүй намаас нэр дэвшигч 100 мянган дэмжигчийн гарын үсгийг бичиг баримттайгаа хавсарган Сонгуулийн төв комисст хүргүүлэх ёстой бол парламентад суудалтай намын нэр дэвшигч гарын үсэг цуглуулах шаардлагагүй ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээ одоогоор 23 хүн мэдэгдээд буй. Сэтгүүлч Ксения Собчак, Авлигатай тэмцэх сангийн тэргүүн Алексей Навальный, Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, бизнесмэн Борис Титов, Яблоко намын тэргүүн Григорий Явлинский нар багтаж байна.

Кампанит ажил албан ёсоор эхэлснээр сонгуулийн зохион байгуулалт болон бэлтгэл ажилд зарцуулах 14.9 тэрбум рубль Сонгуулийн Төв комиссын мэдэлд шилжжээ. Зөвлөлт систем задран унасны дараа Оросын нийгэм хөл толгойгоо алдаж, иргэд ядуу тарчиг амьдарч байв. Путин 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Орост хамгийн түрүүнд нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгосон юм. Түүнийг Ерөнхийлөгч байх найман жилийн хугацаанд жирийн иргэдийн орлого нэмэгдсэн. Путинийг сонгуульд өрсөлдөхөө зарласны дараа сөрөг хүчний лидер Алексей Навальний твиттертээ “Путин энэ суудалдаа 21 жил суухыг хүсч байгаа бололтой. Миний бодлоор энэ хэтэрхий урт хугацаа. Бид үүнийг зөвшөөрөхгүй” гэж бичсэн байна. Харин Чеченийн удирдагч Рамзан Кадиров “Баруун Европын дайснуудын тааварлахын аргагүй, гэнэтийн, хайр найргүй түрэмгийллийг эсэргүүцэн зогсч чадах ганц хүн тэр” хэмээн инстаграм хуудсандаа бичжээ.

Э.Билгүүн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Бадарчин явсан газар ба цаазын ялгүй Монгол

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​