fbpx С.ЭРДЭНЭЭС “БУСГАСАН” ЭР ХОЁР ЗАГАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
8 минут 3 секунд

С.ЭРДЭНЭЭС “БУСГАСАН” ЭР ХОЁР ЗАГАЛ

Уг нь АН-ынхан 2016 оны сонгуульд есөн суудал авч УИХ-д албан ёсны бүлэгтэй байлаа. Гэвч өдгөө эрх зүйн чадамж нь эргэлзээтэй болчихсон.

Учир нь УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан хоёр АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Улмаар өчигдөр, уржигдархан “…Шинээр нам байгуулна. Тэр нам УИХ-д суудалтай болно” гэж мэдэгдлээ. Харин намын нэрээ олоогүй байгаа бөгөөд “…Монголын төлөө” гэсэн утгатай байна гэж хэллээ.

Тэдний АН-аасаа салсан түүх нь ийм юм.

2017 оны сүүлчээр засаг солигдож, ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д Элчингээр томилох асуудал яригдсан. Байнгын хорооны хурал дээр нэр дэвшигч Б.Хурц Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдара ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг зарсан хэрэгт холбоотой гэж мэдэгдсэн. Чухамдаа Б.Хурцын “…Цааш нь ярих уу, яах уу” гэдэг үг тэнд хэлэгдсэн юм.

Бас тэр үеэр Ж.Батзандан Б.Хурцыг С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49  хувьтай холбоотой учраас Элчингээр явах эрхгүй гэж ярьсан. Сүүлд нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын өрөөнд Б.Хурц заналхийлсэн гэж Ж.Батзандан ярьж байв.

Үүнээс хойш энэ хоёр гишүүн Б.Хурцын эсрэг дуугарч МАН-ын зарим гишүүнтэй хамт Нийтийн сонсгол хийж, тэрнээсээ болж хууль хяналтын байгууллагад дуудагдаж байлаа.  Ингэж явсаар М.Энхболдын эсрэг үг хэлдэг болсон. Тэгсээр МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нараас салахаа больж, хамтдаа явсаар өнөөдрийг хүрсэн.

Энэ хооронд болсон У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гаргасан МАН-ын М.Энхболдын талынхныг АН дэмжихэд мань хоёр эсрэг кноп дарсан.  Эндээс АН /С.Эрдэнэ/ болоод Ж.Батзандан, Лу.Болд нарын зам үндсэндээ салсан.

Ж.Батзандан, Лу.Болд хоёр байсгээд л АН-аас гарлаа гэж мэдэгдэл хийнэ. Сүүлдээ шинэ нам байгууллаа гэж зарласан нь энэ.

Эхлээд АН-ын дарга С.Эрдэнэ тэр хоёрыг намаас нь түдгэлзүүллээ, хөөлөө гэж мэдээлэл хийдэг байв. Энэ сацуу хэвлэлд ярилцлага өгч Ж.Батзандан, Лу.Болд хоёрыг “бут” авна. Гэвч ингэж тэрсэлдсэн нь явж явж УИХ-д АН бүлэггүй болоход хүргэсэн юм. Тиймээс С.Эрдэнэ одоо тэднийг намаасаа гарсан ч гэж чадахгүй, үгүй ч гэж чадахгүй болоод байгаа юм.

Хөөгөөд явуулчихаар АН бүлэггүй болчихно. Хөөхгүй гээд гуйгаад аваад ирэх “совесть” байхгүй болохоор яг энэ асуултад бол хариулж чадахгүй таг гацаад байгаа гэхэд болно.

С.Эрдэнээс “бусгаж” одсон Ж.Батзандан, Лу.Болд хоёр түүнийг эсэргүүцэж байгаа бүгдтэй хоршиж чадна. МАН-тай нийлээд байгаа хүмүүс АН-ынхантайгаа бол хөнгөхөөн нийлээд “хатирчихна” гэсэн үг шүү дээ.

Одоо бол АН-ын дарга С.Эрдэнэ тунчиг мухардмал байдалд ороод байна. Сүүлийн жил гаруй хугацаанд МАН-ынхныг дагаад “эр хоёр загал” шиг яваад өгсөн Ж.Батзандан, Лу.Болд хоёрын учрыг олж амжаагүй байтал нам дотроос нь С.Эрдэнийг сөрсөн олон хэсэг бүлэг гишүүд нь босоод ирлээ. Залуус, бас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөөд, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН дахь ротацийг далимдуулж, орон нутгаас ҮБХ-нд нь орж ирчих гээд юм юм л болж байна.

Мэдээж хэрэг, тэдний эцсийн зорилго С.Эрдэнийг унагаад оронд нь АН-ын даргын суудлыг мэдэлдээ авах юм. Гэхдээ АН-ын даргын албан тушаалд залах хүнээ нууцалж байгаа аж.

Ерөнхийдөө энэ бүхэнд түүртэх болсон нь С.Эрдэнэ УИХ дахь бүлгээ барьж чадаагүйтэй шууд холбоотой юм. УИХ-д бүлэггүй байна гэдэг улс төрд нөлөөгүй байна л гэсэн үг.

Нөгөөтэйгүүр С.Эрдэнээс “бусгаж” одсон Ж.Батзандан, Лу.Болд хоёр түүнийг эсэргүүцэж байгаа бүгдтэй хоршиж чадна. МАН-тай нийлээд байгаа хүмүүс АН-ынхантайгаа бол хөнгөхөөн нийлээд “хатирчихна” гэсэн үг шүү дээ.

Ж.Батзандан, Лу.Болд хоёрын тэгж байгаад байгуулах нэр нь тодорхойгүй намын үйл ажиллагаа ч С.Эрдэнийг АН-ын дарга байсан цагт эсрэг нь ажиллана. Ингээд ч мэдэгдчихсэн байгаа.

Үүний зэрэгцээ Лу.Болд, Ж.Батзандан хоёр ингэж АН-аасаа хагацан барин явсан нь дээр хэлсэн асуудлуудаас гадна хувийн “жижиг сажиг” шалтгаан байгааг эх сурвалжууд, мөн С.Эрдэнэ, Ж.Мөнхбат нар хэлээд байгаа. Тухайлбал, Лу.Болдыг байгуулаад удаагүй байгаа “Богд” банкаа бодоод явсан гэсэн. Бас Ж.Батзанданг эхнэрийнхээ данс руу орсон 200 сая төгрөгийг тайлбарлаж чадахгүй байгаа нь ийм зүйл хийхэд хүргэсэн гээд байгаа юм.

Юутай ч Лу.Болд, Ж.Батзандан хоёрыг С.Эрдэнээс “бусгасан” эр хоёр загал болчихлоо гэж улс төрийн хүрээнд дүгнээд, яриад байна. Харин утга зохиолын эр хоёр загал шиг АН руугаа, С.Эрдэнэ дарга руугаа буцаад очихооргүй болсон бололтой.

Ер нь бол АН-ын хувьд яалт ч байхгүй Монголын улс төрийн өнгийг тодорхойлдог том намуудын нэг. Энэ намыг дагаж улс төр хийнэ гэдэг бас ч гэж том тоглолт хийж болох боломж юм. Ж.Батзандан ч үүнийг бодож 2008 онд АН-ыг бараадсан нь тодорхой. Лу.Болд ч 1990-ээд оноос хойш энэ намтай  ажил, амьдралаа холбосоор ирсэн.

Гэхдээ өнөөдөр Лу.Болд, Ж.Батзандан хоёрын АН-аас хөөгдөөд ч юм шиг зугтаад ч юм шиг, ямар ч байсан С.Эрдэнэ гэдэг хүнээс “бусгаад” явж байна. Харин тэдний ирээдүй ямар байх бол гэдгийг зарим нэг нь Ванга шиг л хэлэх юм.

Хүмүүс санаж байгаа бол 2000 онд МАХН /МАН /-ыг УИХ-д 72 суудалтай байхад АН-д дөнгөж элсээд нэр дэвшсэн Л.Гүндалай ганцаараа сонгогдож гарч ирсэн. Гэвч Л.Гүндалай хувийн характераа түлхүү ашиглаж улс төр хийснээр тухайн үедээ одоогийн есөн хүнтэй АН-ын бүлэг /асан/-ээс хэд дахин илүү ажиллаж байв. Ямар ч байсан тэр үед Л.Гүндалайг танихгүй хүнгүй болсон юм.

Гэвч энэ амжилтдаа ханасан Л.Гүндалай АН-ынхантай үргэлжлүүлэн учраа олж чадалгүй энэ “эр хоёр загал” шиг намаа орхиод явсан. Шинээр “Ард түмнээ хайрлая” гэдэг нам байгуулсан. Эхнэрээ хүртэл энэ намаасаа нэр дэвшүүлж сонгуульдсан. Гэвч амжилт гаргаж чадаагүй. Одоо нам  нь ч сураггүй, өөрөө ч бараагүй. Зайсангийн газрыг ч гэл үү, ус дулааныг нь ч гэл үү мэдээд байдаг болчихсон гээд хэрүүл шуугиан хааяахан тарьж харагддаг юм. Ийм л түүхтэй.

Тэгэхээр С.Эрдэнээс, АН-аас явж одсон Ж.Батзандан, Лу.Болд хоёрыг ийм тавилан хүлээж байж мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСААС АНХ УДАА UNEP FI-Д НЭГДЭН  “ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ ЗАРЧМУУД”-ЫГ ГАРГАЛАА
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСААС АНХ УДАА UNEP FI-Д НЭГДЭН “ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ ЗАРЧМУУД”-ЫГ ГАРГАЛАА
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​