Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ, нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг "Алтан соёмбо" ёслолын ажиллагаа өчигдөр явагдаж өндөрлөлөө.
Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Дэлхийн аварга Монгол Улсын Гавъяат тамирчин П. Орхоныг
Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчид болон УИХ-ын гишүүдээс гурван өрөө байраар мялаажээ. Мөн спортын салбарт бахдам амжилт гаргасаныг өндөрөөр үнэлж "Алтан соёмбо" шагнал гардуулсан байна.