fbpx Дэлхийд Монголыг “тамгалах” Хийморь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
6 минут 17 секунд

Дэлхийд Монголыг “тамгалах” Хийморь

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээсэн “Хийморь” түүхэн уран сайхны кино өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Гурван жил дамнан хийгдсэн тус бүтээлд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, Б.Ялалт, нарын чансаатай жүжигчдээс гадна ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайз зэрэг олон орны уран бүтээлчид хамтран оролцжээ.

Тухайлбал, OXУ-ын гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын Ардын жүжигчин Айдос Бектемир, гавьяат жүжигчин Нурлан Алимжанов, Акниет Беласарова зэрэг алдартнууд оролцон  тоглосон байна.

Харин киноны хөгжмийг Монгол улсын филармоны симфони оркестр, морин хуурийн чуулга хамтдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд пост продакшн ажлууд АНУ-ын Vertualmix studio-д хийгджээ.

Киноны sound designer –аар “March of the Penguins”, "Legends Of The FaLL", "JFK", “Bad boys”, “True Lies”, “Last of Mohicans” зэрэг кинонууд дээр дууны найруулагчаар ажилласан холливүүдад miracle man гэж алдаршсан Willy Allen ажилласан байна.

Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр “Ажнай” корпораци ажиллаж, “Three Flames”, “Nomadia”, “Belgute” pictures хамтран бүтээжээ.

Эх нутаг, ижилдэн дассан эзэн рүүгээ давхих хүрэн морь. Түүнийгээ санагалзан бэтгэрэх өнчин хүү хоёрын саад бэрхшээлийг туулан уулзах торгон агшин. Эхлэлээсээ төгсгөл хүртэл уйлуулж, ухааруулж, бодуулж чадсан эл бүтээлд товчхондоо монголчуудын нүүдэлчин амьдрал, соёл ахуй, ёс заншлыг тэр тусмаа дэлхийн талыг эзэлсэн монгол морины шандас, эх нутагтаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлжээ.

Киног жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг ур ухаанаа шингээж бүтээсэн бүтээлийнхээ талаар хүүхэд залууст монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор “Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаа нь орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, танин мэдэхүйн талаас эх орноороо бахархах хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тус дэмтэй төдийгүй Монгол зохиол, монгол уран бүтээлчдийн ур ухаан, авьяас чадвар нэвт шингэсэн гэдгийг тодотгож байлаа.

Түүний хувьд “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” киноны туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд “Аав” киногоороо шилдэг найруулагч болж байсан билээ. 

“Хийморь” киноны гол дүрд тоглосон 12 настай жүжигчин хүү Э.Ариунболдын хувьд дүр шалгаруулалтанд ганцаараа тэнцэж,  үзэгчид уран бүтээлчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, ирээдүйтэй жүжигчнээр нэрлэгдэж байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй. Киноны найруулагч Г.Эрдэнэбилэг “Киноны гол дүрд тоглосон Ариунболд хүү маань мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосонд хувийнхаа зүгээс их талархаж байгаа.

Маш их тэсвэр тэвчээр, хатуужилтай, мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосон. Намайг болон кино багийнхны урмыг хугалаагүй. Үзэгчид энэ хүүгийн тухай киноноос үзээрэй. Аравхан настай хүү кинонд ийм мундаг тоглоно гэж бид төсөөлөөгүй” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Атгахан шорооноос эх орон эхэлдэг гээд киноныхоо постерт бичсэн байгаа. Унага байхаасаа эх орныхоо шороог хүйгээрээ дамжуулан мэдэрдэг учраас дараа нь хаашаа ч явсан, төөрсөн ч хаанаас ч Монгол морь гэдэг эх нутаг руугаа зүтгэж гүйж байдаг. Эх оронд ан амьтад л үнэнч байдаг. Энэ санааг хэний ч төсөөлөөгүй хүүхэд, морь хоёроор илэрхийлэхийг зорьсон. Үүнийг хүн бүр ойлгоосой, эх оронч байгаасай, байгаль дэлхийгээ хайрлаасай гэсэн олон санааг гаргахыг хүссэн. Цаашлаад киногоо олон улсын тэмцээн уралдаанд сойх төлөвлөгөө бий” гэдгээ ч нуугаагүй юм.

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва “Хүмүүн бид том зүйлийг мөрөөдөх  нь зөв боловч ямар их зүйл гээсэн юм бэ гэдгийг санах нь чухал байгааг ойлгуулах бүтээл болсон болов уу гэж бодож байна. Анх энэ кинонд тоглох урилга хүлээж авсан цагаасаа эхлээд өмнө нь тоглож байсан кинонуудаас илүү аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, ярьж, бодох боломж олгосон нь талархалтай байлаа. Хамтарч ажилласан уран бүтээлчид маань дандаа залуучууд байсан. Эд нар маань том зүйлийн ард гарсан гэхээр сэтгэл өег байна.

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр “Киногоо үзээд сэтгэл маш өндөр байлаа. Өмнөговьд нэлээд удаан хугацаанд зураг авалттай байж байгаад ирсэн. Дуу дүрсийг нь гадаадад хийгээд өнөөдөр уран бүтээлээ толилуулж байна. Залуучууд маань бүтээлч, сайхан байна. Бүгдэд нь амжилт хүсье

УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл:”Түүхэн уран сайхны кинон  дээр эсрэг дүр болох бадарчингийн дүр дээр ажилласан. Г.Эрдэнэбилэг ахтайгаа  дэлгэцийн гуравдахь уран бүтээл дээрээ хамтран ажиллалаа.

Өмнө нь Яллагч мөн Аав УСК-ны туслах дүр дээр ажиллаж байсан. Түүхэн кинон дээр ажиллана гэдэг бол уран бүтээлч миний хувьд  зорьсон зорилго, дотроо бодож байсан тэр бүх хүссэн хүслийг маань биелүүлж өгсөн найруулагч Г.Эрдэнэбилэг ахдаа баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

Б.Ангараг  Т.Хэрлэн

Урам ундарч ухаан тэлэв
Урам ундарч ухаан тэлэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​