fbpx ​Ж.Бат-Эрдэнэ: Шударга биш байгаа учраас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 10 секунд

​Ж.Бат-Эрдэнэ: Шударга биш байгаа учраас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. Тэр дундаа Засгийн газрын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

-Та Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдсэн. Ямар итгэл үнэмшлээр гарын үсэг зурчихав аа?

-Эдийн засаг хүнд байна. Ямар ч байсан эдийн засгийн хүндрэлээс гарахын төлөө УИХ ч, Засгийн газар ч ажиллаж байна. Хамгийн гол нь энд байгаа 76 хүн чинь цэвэрхэн байгаа юм уу. Хоёрт, Засгийн газар шударга ажиллаж байгаа юм уу гэдгийг л ард түмэн асууж байна. Шударга байж чадаж байна уу гэдэгтээ л дүгнэлт хийгээд явах ёстой. Тиймээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

-Та энэ Засгийн газрын танхимд ажиллаж байсан сайдын хувьд Засгийн газрыг хангалттай ажиллаж чадахгүй байна гэж дүгнэж байгаа хэрэг үү?

-УИХ ч тэр, Засгийн газар боломжоороо л ажиллаж байна. Гэхдээ бидэнд үүнээс илүү ажиллах нөөц бий. Ард түмний хүсээд байгаа зүйл бол шударга байх. Шударга л байгаа ч, эсвэл буруу зүйл хийсэн хүмүүстээ хариуцлага тооцохыг ард түмэн хүсч байгаа шүү дээ. Ард түмний төлөөлөл учраас бид хүсч, шаардаж байгаа зүйлийг нь биелүүлэх ёстой. Үүнийхээ төлөө зогсож байх ёстой.

-Тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаа учраас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэсэн үг үү?

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөл дээрээ босъё, сум орон нутагтаа ажлын байр бий болгоё гэсэн иргэдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө очих ёстой. Мухлаг ажиллуулдаг бол түүнийгээ ТҮЦ болгох, цайны газраа ресторан болгох гутлын цехээ үйлдвэр болгох боломжтой байсан тэр хөрөнгө санхүүг гишүүд авчихсан нь ноцтой асуудал. Нийгэмд бухимдал бий болгож буй ЖДҮ-ийг тойрсон асуудлыг нэн түрүүнд нэг тийш нь болгох ёстой. Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө  нь,  дараа  нь ч тэр Булган аймагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд нэлээд анхаарч ирсэн. Орон нутгийн иргэдийн хэн нь жижиг дунд үйлдвэр эрхлэх сонирхолтой байна, хэн юу хийх гэж оролдож байна, бичсэн төслөө шарлатлаа өвөртлөөд хэн явж байна гээд энэ бүгдийг би маш сайн мэднэ. Гэтэл хэн эрх мэдэлтэй, хэн ойр мэдээлэлтэй байсан тэр хүмүүс нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдөдөө авчихдаг байж. Энэ бол ёс зүйн талаасаа маш буруу. Ерөнхий сайд шударга байна гэж хэдэнтээ хэлсэн учраас олон нийт болон бүлгийн гишүүд ч Ерөнхий сайдаас улс төрийн шударга шийдвэр гаргахыг хүлээж байна.

-Ерөнхий сайд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг энэ ондоо багтааж зээлээ төлөөд, уучлал гуй гэсэн. Авсан зээлээ төлөөд, уучлал гуйгаад л өнгөрнө гэдэг хариуцлага хүлээж байгаа хэлбэр мөн үү?

-Зээл гэдэг нэг талаасаа хуулийнхаа дагуу авч байгаа үйл явц. Гэхдээ зориулалт нь эзэндээ очилгүйгээр эрх мэдэлтнүүд дундаас нь авч байгаа нь өөрөө ёс зүйгүй үзэгдэл. Уг нь бид энэ сангийн мөнгийг ард түмэндээ хүртээхийн төлөө төсөвт суулгуулсан. Гэтэл санд мөнгө суулгахдаа “Ард түмэн та  нарт өгнө гэж суулгачхаад,  дараа нь өөрсдөө авчихдаг ёс зүйгүй үйлдэлд ард түмэн бухимдах нь зөв.

Эх сурвалж:  Itoim.mn 

CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ
CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​