fbpx “АСЕМ”-ЫН ТАЙЛАНГААС АЙСНЫ УЧИР - 1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 7 секунд

“АСЕМ”-ЫН ТАЙЛАНГААС АЙСНЫ УЧИР - 1

Хоёр жилийн өмнө болоод өнгөрсөн “АСЕМ”-тай холбоотой дуулиан шуугиан ойрын өдрүүдэд идэвхжлээ. Төрийн аудитын байгууллагаас “АСЕМ” нэрээр хяналтгүй зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн задаргаа бүхий аудитын тайланг өнгөрсөн хавар олон нийтэд дэлгэсэн. Зарим зөрчлийг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа.

Тэгвэл аль өнгөрсөн хавар тодорхой болсон аудитын дүгнэлттэй нэр холбогдсон экс албан тушаалтнууд ойрын өдрүүдэд ил гарч эхэллээ. Хэвлэлийн бага хурал хүртэл зохион байгуулж, гүтгүүлсэн нэр төрөө цэвэрлүүлж авна гэцгээв.

“АСЕМ”-ыг зохион байгуулсан Үндэсний зөвлөлийн зарим гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл хүртэл гарч ирээд хэвлэлийн бага хуралд оролцов. Харин тэдэнд аудитын дүгнэлтийг няцаах баримт байсангүй юу, тоо баримт бүхий мэдээлэл өгсөнгүй.

“Олон улсад улсынхаа нэр хүндийг шалны алчуур болгосон хүмүүсийг өршөөхгүй. АСЕМ бол Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгасан. гайхамшигтай үйл явдал болсон. Ийм сайхан үйл явдлыг харлуулж байгаад харамсч байна” гэсэн мэдэгдлийг хийв.

Уг нь бол “АСЕМ”-ыг хэн ч харлуулаагүй юм. Энэ том арга хэмжээ, дэлхийн төрийн тэргүүнүүдийн уулзалт, чуулган манай улсад ямар их ач холбогдолтой болсныг хүлээн эөвшөөрч байгаагаа аудитын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар онцолж байв. Гэхдээ ямар ч том арга хэмжээ байсан төсвийн хөрөнгийг зөв, шударгаар, хямгатай зарцуулсан эсэхийг шалгах нь төрийн аудитын үүрэг гэж байв. Энэ үүргийнхээ дагуу л тэд ажилласан биз. Хууль, хяналтын байгууллагад шалгуулах хүртлээ нэр холбогдсон зарим хүмүүс юуны учир одоо гарч ирж бухимдав. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл олон нийтийн сүлжээнд бичлэг хийж тавих хүртлээ сандарсан хэрэг үү.

Үнэхээр асуудалгүй, цэвэр байгаа бол хууль, хяналтынхан нь шалгаад л дуусах биш үү. Улс төрийн энэ учир нь олдохгүй бохир, заваан тоглолтоороо сүүлдээ төрийн аудитад нөлөөлөхийг оролдож эхэллээ. Өөрсдийгөө гүтгүүлчихлээ хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс Ерөнхий аудиторыг шүүхэд өгч, гурав хоногийн дотор аудитын дүгнэлтэндээ залруулга хийхийг шаардсан. Олон улсын стандартын дагуу хараат бусаар хийгддэг төрийн аудитын дүгнэлт хэн нэгний шаардлагаар засагдчихдаг эд биш болов уу.

Төсвийн сахилга батыг сахиулах учиртай аудитын дүгнэлтээр АСЕМ-ын үйл ажиллагаанд 395.7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан өмч хөрөнгийг бүртгэж аваагүй, үр дүнг үнэлж тооцоогүй орхисон гээд санхүүгийн болон бусад бүх зөрчил хамаарч байгаа. Үүнд сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ хийсэн, ашигласан өмч хөрөнгийг бүртгэж аваагүй, үр дүнг үнэлж тооцоогүй орхисон гээд санхүүгийн болон бусад бүх зөрчил хамаарч байгаа.

Харин зохион байгуулагчид нь 200 тэрбумаар хийх байсан чуулганыг 20-хон тэрбумд багтаасан гэж зүтгэсээр. Ямартай ч “АСЕМ”-ын үйл ажйллагаанд хийсэн аудитын тайланд чухам ямар баримт байсныг заримыг нь сөхөн үзье.
 
“АСЕМ“-Д ЯГ ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН БЭ?

Зохион байгуулагчид бол 20-хон тэрбум гэсэн ганцхан тоотой. Харин аудитын дүгнэлтээр 395.7 тэрбум төгрөг зарцуулсан үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46.1 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө, хандив тусламжийн хөрөнгөөс, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын банкны зээлээс зарцуулагдсан байна гэсэн. Үүнээс 290 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
 
ЗЭЭЛ АВСАН ЗОЧИД БУУДЛУУДЫГ ШАЛГУУЛАХААР ШИЛЖҮҮЛСЭН

“АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан зочид буудлуудад олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт, гүйцэтгэлд Хөгжлийн банк, Сангийн яамнаас хяналт тавьж тайлагнаагүй тул зээл авсан 17 аж ахуй нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Засгийн. газрын тогтоолоор “АСЕМ”-д оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 150 тэрбум төгрөг, “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 125 тэрбум төгрөгийг арилжааны банкнуудаар дамжуулан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн. Улмаар зургаан жил хүртэлх хугацаатай, жилийн дөрвөн хувийн хүүтэй үнэт цаас дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкинд мөн зөвшөөрсөн байна.

Ингээд “АСЕМ Вилла” цогцолборт буюу “Скай ресорт” компанид 125 тэрбум төгрөгийн жилийн 4.5 хувийн хүүтэй. зургаан жил хүртэлх хугацаатай зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан олгосон. “Холидэй Инн”, “Империал”, “Рамада”, “Чингис, “Цэцэг” зэрэг 16 зочид буудалд нийт 108.4 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон. Ингээд нийтдээ 233.4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Энэ зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл учир дутагдалтай, хяналт сул байгаа тул хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн.
 
5.5 САЯ АМ.ДОЛЛАРААР АВСАН 43 АВТОБУС БАРАГ ШААРДЛАГАГҮЙ БАЙЖЭЭ

Сангийн яам, Зам тээврийн яамны ажилтнууд нар БНСУ-ын Экспорт-Импортын банктай уулзалт хийж “АСЕМ”-ын үйл ажиллагаанд болон зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах автобусыг худалдан авахад зориулж 5.5 сая ам долларын, жилийн 0.25 хувийн хүүтэй зээл авахаар болсон. Улмаар тухайн үеийн Сангийн сайд Б.Болор БНСУ-ын Экспорт-Импортын банк хооронд 5.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна. Ингээд Зам, тээврийн хөгжлийн яам БНСУ-ын “Хьюндай моторс” компаниас 43 автобус хүлээн авсан. Ингээд автобус бүрд улсын дугаар, бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн даатгал, GPS, хөшиг, суудлын бүрээс, тээврийн хэрэгслийн даатгал, жолооч нарт “АСЕМ”-ын логотой ажлын хувцас, жолоочийн хариуцлагын даатгал, цалин хөлс, хоол, эмчийн үзлэг гэх мэт зардалд 195.0 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан.

Автобусны шатахууны зардалд л гэхэд Гадаад харилцааны яамнаас 25 сая төгрөгийн шатахууны талон авсан бөгөөд “АСЕМ”-ын үйлчилгээнд 43 автобус нийт 7,774 км гүйлт гарч, 10.8 сая төгрөгийн шатахуун зарцуулсан байна. Автобус бүрд зарцуулагдаагүй нийт 4.2 сая төгрөгийн шатахуун үлдсэн. Харин 10 сая төгрөгийг “АСЕМ”-ын бус зардалд зарцуулсан. "АСЕМ”-ын үйл ажиллагаа явагдсан 16 чиглэлд 43 автобус 2016 оны долдугаар сарын 2-18-ны хооронд 16 өдөр үйлчилсэн байна. Бүх автобус өдөр бүр үйлчилгээнд гараагүйгээс гадна нийт 4734 зочид тээвэрлэсэнг автобусны суудлын тоотой харьцуулахад ердөө 15.3 хувийг нь ашигласан байжээ. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын Экспорт-импортын банкны зээлээр авсан 43 автобусыг “АСЕМ”-ын үйлчилгээнд бүгдийг ашиглах шаардлагагүй байсан гэсэн үг.

Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний байдлаар аудитаар хяналтын тооллого хийхэд “Ди Би Эм лизинг” компани 31 автобусийг нэр бүхий 12 байгууллагад нийт 8.3 тэрбум төгрөгөөр зээлээр худалдсан байна.

Түүнчлэн 10 автобусыг эрхзүйн зөвшөөрөлгүйгээр төсвийн байгууллага лизингийн зээлээр авсан байна. Тодруулбал, АТГ хоёр ширхэг, ЦЕГ таван ширхэг, БХЯ гурван ширхэг автобусыг 10 жилийн хугацаатай зээлээр авчээ. Аудитын дүгнэлтээр 5.5 сая ам.долларын үнэ бүхий 43 автобусыг бүрэн ашиглаагүй, 195 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан зэрэг үндэслэлээр энэ асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Үргэлжлэл бий...
 
Зууны мэдээ
Б.Төгс

Ч.Чамин-Эрдэнийн задлан шинжилгээний хариу гарчээ
Ч.Чамин-Эрдэнийн задлан шинжилгээний хариу гарчээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​